Монголчууд China oil-ийг үргээлээ гэж үү?
China United National Oil Corporation компани Хятадад төдийгүй дэлхийд нэр хүндтэй том газар. Том гэдгийг нь илтгэх ганц хоёр тоо харуулъя. Эдийн засгийн өсөлтөөрөө гайхуулж буй Хятадын нөфтийн зах зээл дэх өрсөлдөөн сүүлийн жилүүдэд ширүүссээр. Гэхдээ үйлдвэрлэлийн хэмжээ, бүтээгдэхүүний чанар тэдний өрсөлдөөний гол үзүүлэлт. 40, 50 жилийн түүхтэй Чайна ойл урд хершийн нефтийн салбарт нэгдүгээрт жагсдаг.
Жилд 89 оая тонн түүхий нефть импортолж, 57 сая тонн боловсруулсан нефть үйлдвэрлэдэг. Хятадын зах зээлд туе компанийн 13 мянган шатахуун түгээх станц ажилладаг гээд бод доо. Урд хершийн нефтийн бүтээгдэхүүний 43 хувийг Чайна ойл хангадаг нэг ерөнхийлөгч, 12 дэд ерөнхийлөгчтэй. Ийм далайц төрхтэй компани Монголд ямар хамаатай болсон юм гэж үү?
Тус компани өнгөрсөн сард манайд нефтийн бүтээгдэхүүн ниилүү. ЮКОС есдүгээр сард нийлүүлэх бүх төрлийн нефтийн
бүтээгдэхүүнийхээ тонн тутмын үнийг 35 ам. доллараар еегөсөн сургаар Монголд шатахууны ханш 50-70 төгрөгөөр нэмэгдээд байв. Энэ үед шатахуун түгээх станцын тоогоороо улсдаа тэргүүлдэг Петро-вис, НИК компаниуд Чайна ойл компаниас 4000 тонн А-90 бензин импортолж бензиний дотоод зах зээлийн үнийг 30-40 төгрөгөөр буулгаж чадсан билээ. Өөрөөр хэлбэл, Ургац хураалт, өвлийн бэлтгэл зэрэг цаг үеийн оволзсон ажлын үеэр үнээ өегөлөө хэмээн бухимдаж байсан монголчуудын сэтгэлийг түр тайвшруулсан гэж болно.
ОХУ-аас түүхий нефтийн импорт нэмэгдүүлэх зорилготой Хятадын нефтийн компаниуд мэдээж экспортлох тун дургүй. Тэд ойрын жилүүдэд их хэмжээгээр түүхий нефть импортлох зорилгодоо үнэнч байгаа юм. Тиймээс Хятадаас манайх бензин авна гэдэг хатуу самар учраас урд хөршийн өнгөрсөн сарын нефтийн нийлүүлэлт хоёр компанийн хувьд хоорондын хялбар тохиролцоо биш байсан гэдэг нь ойлгомжтой. Манай Засгийн газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Газрын тосны хэрэг эрхлэх газрын шугамаар олонтаа яриа хэлцэл хийж байж нааштай шийдсэн хэрэг.
Петровис гэрээлеэн 4000 тонн А-90 бензинийхээ үлдсэнийг нь авчирч амжаагүй шахуу байтал Монголын мэдээ сонины саяхны дугаарт Манай жолооч нар хятад бензиныг таашаахгүй байна гэсэн гарчигтай нийтлэл гарсан нь Чайна ойл-ын чихэнд хүрч, тэдэнд Монголын эрэлт хэрэгцээний талаар тун гаагүй сэтгэгдэл терүүлж амжиж.
Уг нийтлэлд Хятад бензин октан багатай, чанаргүй хэмээн бичсэн нь Чайна ойл-ыг гомдоосон бололтой. Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2-3 жилийн өмнө манайд тодорхой хэмжээний бензин нийлүүлэгдэж Шунхлай зэрэг компани борлуулснаар дотоод зах зээлийн нефтийн үнийг барьж байсан санагдана.
Петровне компанийн борлуулалтын албаны менежер Г.Оюунбилэг Манай компани Сэйболт компанийн Монгол дахь салбар Сэйболт Монгол компаниар урд хөршийн бензинд хөндлөнгийн хяналт хийлгэдэг. Урд хөршөөс импортолсон А- бензиний дотоод бүтцийн үзүүлэлтүүд стандартын шаардлага хангаж байна гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. Бид нэг шинжилгээг 30 ам.доллараар хийлгэдэг. Нэг бензинд арав гаруй төрлийн шинжилгээ хийдэг. Гризнесийн байгууллага учраас чанарт ийнхүү хөрөнгө, мөнгө хаяж түүнийг нэгдүгээрт тавьдаг. Импортын нефтийн гол үзүүлэлт нь хувийн жин, нягт байдаг. Монголын мэдээ сонины сурвалжлагч хэн хэлеэн нь тодорхойгүй ямар баримт үндэслэсэн нь мэдэгдэхгүй. А-90 бензин актан багатай гэж бичсэн нь бидний болон манай төр, засгийн хэмжээнд удтал ярилцаж байж шийдсэн асуудалд сөргөөр нөлөөлж байна. Олон улсын байгаль орчинд халгүй нефть үйлдвэрлэх стандартыг Хятад улс эртнээс мөрдсөн. Манайхан л А-76 гэж яриад байгаа болохоос А-76 гэдэг бензин одоо хаана ч байхгүй Хорт утаа бага ялгаруулдаг А-80 бензин түүнийг орлоод удаж буй.
Мэн АИ-93 бензин гэж ч байхгүй. Энэ бензин хар тугалгын хольц ихтэй учраас олон улсад АИ-92 бензинийг хэрэглэх болсон. Хятад бензин чанар муутай гэдгийг хэй хэлээд байгаа! юм, Урд хөршийнхөн түүхий нефтиэ ОХУ-аас авч дотооддоо үйлдвэрлэдэг. Тиймээс бүтээгдэхүүний чанар нь хойд хөршийнхөөс дутахгүй гэв. Петровис-ын урд хөршөөс импортолсон 4000 тн А-90 бензиний сүүлч нь замдаа ирж яваа аж. Ханш нь байнга дээшлэх нефтийн үнийг дахин урд хөршийн бензинээр барина гэж одоо горьдолтгүй бололтой.
ОХУ-ын ЮКОС компаниас өнгөрсөн сард Монголд нийлүүлеэн нефтийн бүтээгдэхүүний тонн тутмын 35 ам.долларын өсөлт энэ сард үйлчилж эхлэв.
Өнгөрсөн баасан гаригийн орой шатахууны үнэ 35-60 төгрөгөөр өслөө. Нэг литр нь 675 төгрөгийн ханштай байсан дизель түлш 710, 635 төгрөгийн АИ-92 695, А-80 бензин 620 төгрөг болов.
(өнөөдөр 2004.10.11 237)