Яамдын зохион байгуулалтын бүтцийг баталлаа

Барилга, хот байгуулалтын яам
-Хот байгуулалтын газар,
-Газрын харилцаа, эрхийн бүртгэлийн газар
-Барилга, нийтийн аж ахуйн газар,
-Төрийн захиргаа удирдлагын газар

Зам, тээвэр, аялал жуулчлалын яам
-Авто замын бодлого, зохицуулалтын газар
-Тээврийн бодлого, зохицуулалтын газар
-Аялал, жуулчлалын бодлого, зохицуулалтын газар
-Шуудангийн уйлчилгээний бодлого, зохицуулалтын газар
-Эдийн засаг, хамтын ажиллагааны газар
-Төрийн захиргаа, удирдлагын газар.

Түлш, эрчим хүчний яам
-Эрчим хүчний төлөвлөлт, зохицуулалтын хэлтэс
-Эрчим хүчний бодлого, зохицуулалтын газар
-Түлшний бодлого, зохицуулалтын газар
-Эдийн засаг, мэдээлэл, хяналт, шинжилгээ, үнэлгээний газар
-Төрийн захиргаа, удирдлагын газартай байхаар туе туе тогтоолоо.

Мөн, Барилга, хот байгуулалтын яамны шууд харьяанд Барилга нийтийн аж ахуйн хөгжлийг дэмжих төв, Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны шууд харьяанд Тээврийн үйлчилгээний төв, Авто замын хяналт, судалгааны төв, Түлш, эрчим хүчний яамны шууд харьяанд Эрчим хүчний судалгаа, хөгжлийн төвийг туе туе байгуулж ажиллуулахаар болов. Эдгээр төвийг үйл ажиллагааныхаа орлогоор санхүүж IX зарчмаар ажиллуулах, бүтэц, зохион байгуулалт, дүрмийг баталж мөрдүүлэх, орон тооны хязгаар төсвийг батлах арга хэмжээ авахыг Барилга, хот байгуулалтын сайд Н.Батбаяр, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд П.Батхүү, Түлш, эрчим хүчний сайд Т.Очирхуү, Сангийн сайд Н.Алтанхуяг нарт даалгасан байна.
(өнөөдөр 2004.10.11 237)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button