ЭЛЕКТРОН ЗАСАГЛАЛЫН ТУХАЙ

2 дугаар зүйл. Электрон Засаглалын хууль тогтоомж

2.1. Электрон Засаглалын хууль тогтоомж нь Yндсэн хууль, Мэдээллийн технологийн ерөнхий хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
3.1. Энэ хуульд Мэдээллийн технологийн тухай ерөнхий хуулийн нэр томъёог хэрэглэнэ.

ХОЁРДУГААР БYЛЭГ
ЭЛЕКТРОН ЗАСАГЛАЛЫН YЙЛЧИЛГЭЭ
4 дүгээр зүйл. Электрон засаглалын үйлчилгээ

4.1. Төрөөс электрон хэлбэрээр үзүүлэх үйлчилгээ төрөөс төрийн байгууллагад, төрөөс ажил хэргийн хүрээнийхэнд, төрөөс иргэнийхээ төлөө үзүүлэх үйлчилгээ гэсэн үндсэн хэсгүүдээс бүрдэнэ.
4.2. Төрийн болон орон нутгийн байгууллагаас электрон хэлбэрээр үзүүлэх үйлчилгээний төрлийг Засгийн газраас батална.
4.3. Төрөөс электрон хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд бүх төрлийн мэдээллийн сүлжээг ашиглаж болно.

ГУРАВДУГААР БYЛЭГ
ЭЛЕКТРОН ЗАСАГЛАЛЫН МЭДЭЭЛЭЛ, ТYYНИЙ ТӨРӨЛ
5 дугаар зүйл. Электрон Засаглалын мэдээлэл

5.1. Ашиглах хүрээг нь хуулиар хязгаарлаагүй бүх төрлийн электрон мэдээллийг хувь хүн, хуулийн этгээд ашиглаж болно.

6 дугаар зүйл. Электрон Засаглалын мэдээллийн төрөл

6.1. Дараах үндсэн мэдээллүүдээс электрон засаглалын мэдээлэл бүрдэнэ.
6.1.1. төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын, төрийн өмчит аж ахуйн нэгжийн шийдвэр, холбогдох материал, санхүүгийн тайлан, төсвийн мэдээлэл, нээлттэй хуралдааны тэмдэглэл, статистикийн мэдээлэл, зөвлөмж, ажлын байрны тухай мэдээлэл;
6.1.2. төрийн болон нутгийн удирдлагын байгууллага, төрийн өмчит аж ахуйн нэгж, түүний удирдлагатай холбоо барих хаяг, байгууллагын танилцуулга, эрхэм зорилго, чиг үүрэг, хөтөлбөрийн тухай мэдээлэл;
6.1.3. төсвийн хөрөнгөөр худалдан авсан, авах гэж буй бараа таваар, ажил үйлчилгээ, төрийн өмчийг худалдах, хувьчлах болон бусад мэдээлэл;
6.1.4.төсвийн хөрөнгө, гадаадын зээл тусламж, бусад эх үүсвэрийн хөрөнгөөр төрөөс хэрэгжүүлэх, хэрэгжүүлж буй төсөл, судалгаа, арга хэмжээний тухай мэдээлэл;
6.1.5.төрийн үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах мэдээлэл;
6.1.6. тухайн орон нутгийн тухай мэдээлэл.

7 дугаар зүйл Электрон засаглалын мэдээллийн сан

7.1. Электрон Засаглалын мэдээллийн сан Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, Yндэсний аюулгүй байдлын зөвлөл, Yндсэн хуулийн Цэц, шүүх, прокурор, яам, агентлаг, нутгийн удирдлагын байгууллага, төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгуулагуудын мэдээллийн сангаас бүрдэнэ.

7.2. Мэдээ, мэдээллийг мэдээллийн санд тогтоосон стандартын дагуу байршуулна.
7.3. Мэдээллийн сангийн мэдээ, мэдээллийн нууцлалын зэрэглэлийг хууль тогтоомжийн дагуу тогтооно.
7.4. Мэдээллийн сангийн мэдээ, мэдээлэл хууль бусаар өөрчлөгдөх, устгагдахаас хамгаалагдсан байна.

8 дугаар зүйл. Электрон Засаглалын мэдээлэл солилцох, мэдээллийн санг ашиглах

8.1. Электрон хэрэгслээр солилцох электрон Засаглалын мэдээллийг баталгаат электрон гарын үсгээр баталгаажуулна.
8.2. Төрийн байгууллага, түүний зохион байгуулалтын бүтцийн нэгж, шаардлагатай ажлын байр бүр электрон шуудангийн хаягтай байна.
8.3. Төрийн байгууллагын электрон албан хэрэг хөтлөх зааврыг электрон хэрэгсэл ашиглан мэдээлэл солилцоход мөрдөнө.
8.4. Электрон Засаглалын мэдээллийн санд үүсгэж хадгалсан болон электрон хэрэгсэл ашиглан солилцсон мэдээ, мэдээлэл нь архивын баримт болж электрон хэлбэрээр хадгалагдана.
8.5. Ашиглах хүрээг нь хязгаарлаагүй мэдээллийг чөлөөтэй ашиглах боломжийг төрийн болон нутгийн удирдлагын байгууллагууд бүрдүүлсэн байна.
8.8. Ашиглах хүрээг хязгаарласан мэдээлэлд хандах зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтны албан ёсны шийдвэрээр олгох бөгөөд түүнд мэдээллийн санг ашиглах хязгаарыг тогтоож, нэвтрэх тусгай түлхүүр олгоно.

– Дээшээ очих
ДӨРӨВДYГЭЭР БYЛЭГ
ЭЛЕКТРОН ЗАСАГЛАЛЫН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ.

9 дүгээр зүйл. Электрон засаглалын мэдээллийн систем

9.1. Электрон засаглалын мэдээллийн систем энэ хуулийн 7.1-д заасан байгууллагуудын бие даасан мэдээллийн системээс бүрдэнэ.
9.2. Улсын төсвийн хөрөнгөөр бий болгосон мэдээллийн системийг төрийн байгууллагууд үнэ төлбөргүй ашиглана.
9.3. Төрийн болон нутгийн удирдлагын байгууллагууд өөрийн мэдээллийн системийг байгуулах, ажиллуулах, засвар үйлчилгээ хийлгэх зорилгоор хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагыг гэрээлэн ажиллуулж болно.
9.4. Төрийн электрон үйлчилгээг хувь хүн, хуулийн этгээд хүссэн цагтаа авах боломжийг мэдээллийн систем хангасан байна.

10 дугаар зүйл. Төрийн мэдээллийн системийн аюулгүй байдал.

10.1. Төрийн болон нутгийн удирдлагын байгууллагууд мэдээллийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг хариуцана.

ТАВДУГААР БYЛЭГ
ЭЛЕКТРОН ЗАСАГЛАЛЫН ХЭЛЦЭЛ

11 дүгээр зүйл. Электрон хэлцэл
11.1. Мэдээллийн технологийн ерөнхий хуулийн 11.1-д зааснаас бусад төрийн бүх үйлчилгээг электрон хэлцлийн хэлбэрээр үзүүлж болно.
11.2. Электрон засаглалын хэлцлийг баталгаажсан электрон гарын үсгээр баталгаажуулна.
11.3. Засгийн Газар электрон засаглалын хэлцэл хийх журмыг батална.

12 дугаар зүйл. Электрон сонгууль
12.1. Хуульд өөрөөр заагаагүй бол сонгуулийн бүртгэл, сурталчилгаа, санал хураалтыг электрон хэлбэрээр явуулж болно.

13 дугаар зүйл. Электрон хэлцэл байгуулах нөхцөл
13.1. Электрон засаглалын хэлцлийг тогтоосон журмын дагуу байгуулна.

ЗУРГААДУГААР БYЛЭГ
БУСАД ЗYЙЛ
14 дүгээр зүйл. Хориглох зүйл

14.1. Электрон Засаглалын найдвартай ажиллагааг хангах зорилгоор дараахь үйлдлийг хориглоно.
14.1.1. мэдээллийн систем ашиглах журам зөрчих;
14.1.2. мэдээллийн сангийн мэдээ, мэдээллийг санаатайгаар болон болгоомжгүй өөрчлөх, устгах, хаах, хувийн болон улс төрийн хүчний эрх ашигт нийцүүлж өөрчлөх;
14.1.3. электрон Засаглалын мэдээллийн систем ашиглан олон нийтийг төөрөгдүүлсэн, хуурамч, дайн, хүчирхийлэл, ёс суртахууны гажуудал сурталчилсан, арьс өнгө, үндэс угсаа, нийгмийн гарал, хүйсээр ялгаварлан гадуурхсан мэдээлэл тараах;
14.1.4. ашиглах хүрээг нь хязгаарласан мэдээлэлд хууль бусаар нэвтрэх, хуулбарлах;
14.1.5. төр, байгууллага, хувь хүний нууц задруулах, буруу зорилгод ашиглах;
14.1.6. мэдээллийн сүлжээг санаатай болон болгоомжгүйгээр эвдэх, гэмтээх, хаах, сүйтгэх;

15 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

15.1.Мэдээллийн систем ашиглах журам зөрчсөн, санаатай болон болгоомжгүй эвдсэн, гэмтээсэн, хаасан, сүйтгэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол . . . төгрөгөөр торгоно.
15.2. мэдээллийн сангийн мэдээ, мэдээллийг санаатай болон болгоомжгүй өөрчилсөн, устгасан, хаасан, хувийн болон улс төрийн хүчний эрх ашигт нийцүүлж өөрчилсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол . . . төгрөгөөр торгоно.
15.3.Төр, байгууллага, хувь хүний нууц задруулсан, ашиглах хүрээг нь хязгаарласан мэдээлэлд нэвтэрсэн, хууль бусаар хуулбарласан, программ хангамжийн бүтээгдэхүүнийг хувилсан, ашигласан, тараасан, зохих зөвшөөрөлгүйгээр электрон засаглалын программ хангамж зохиосон, техникийн засвар үйлчилгээ гүйцэтгэсэн нь. эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг . . . дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно

16 дугаар зүйл. Электрон засаглалын зардал

16.1. Электрон засаглалын мэдээллийн систем, боловсон хүчний зардал тухайн байгууллагын жилийн төсвийн 1.5 хувиас доошгүй хэмжээтэй байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button