ЭЛЕКТРОН ГАРЫН YСГИЙН ТУХАЙ

2 дугаар зүйл. Электрон гарын үсгийн хууль тогтоомж

2.1. Электрон гарын үсгийн хууль тогтоомж нь Иргэний хууль, Мэдээллийн технологийн ерөнхий хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2. Монгол улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

3.1. Энэхүү хуульд Мэдээллийн технологийн тухай ерөнхий хуулийн нэр томъёог хэрэглэнэ.

ХОЁРДУГААР БYЛЭГ
ЭЛЕКТРОН ГАРЫН YСГИЙН YЙЛЧЛЭЛ
4 дүгээр зүйл. Электрон гарын үсэг

4.1 Электрон гарын үсгийг бусад гарын үсгийн нэгэн адил хэрэглэж болно.
4.2 Электрон гарын үсэг хэлбэрээсээ үл хамааран хууль зүйн хувьд хүчин төгөлдөр байна.
4.3 Хэрэглэгчийн эзэмших электрон гарын үсгийн тоо, хэлбэрт хязгаар тогтоохгүй.

5 дугаар зүйл. Баталгаат электрон гарын үсэг

5.1. Электрон гарын үсэг зөвхөн ашиглаж буй этгээдийн эзэмшилд байгаа, эзэмшигчийг тодорхойлох чадвартай, хэрэглээ нь тэр хүний хяналтанд байдаг бол баталгаатай гарын үсэг гэж тооцогдоно.
5.2. Баримт бичгийг баталгаажуулах зорилгоор ашигласан электрон гарын үсэг уг баримт, бичгийг үйлдсэн, илгээсэн зорилготой нийцсэн байна.
5.3. Электрон гарын үсгийн баталгаат байдлыг шалгах боломжийг хязгаарлахгүй.

6 дугаар зүйл. Электрон гарын үсгийн үйлчлэх хүрээ

6.1. Электрон гарын үсэг нийгмийн бүх харилцаанд ашиглаж болно.
6.2. Электрон засаглалын үйлчилгээ үзүүлэх, төрийн байгууллагууд электрон хэлбэрээр баримт солилцох, банкны төлбөр тооцоо, үйлчилгээ үзүүлэхэд зөвхөн баталгаат электрон гарын үсгийг ашиглана.

ГУРАВДУГААР БYЛЭГ
ТАЛУУДЫН ХYЛЭЭХ YYРЭГ
7 дугаар зүйл. Гарын үсгийн гэрчилгээ эзэмшигчийн үүрэг.

7.1. Гарын үсгийн гэрчилгээ эзэмшигч дараах үүргийг хүлээнэ.
7.1.1. гарын үсгийг бүтээх өгөгдлийг бусад этгээд хууль бусаар ашиглахаас урьдчилан сэргийлэх,
7.1.2. гарын үсэг бүтээх ашигласан өгөгдлийг гуравдагч этгээд мэдсэн нь тодорхой болсон, мэдэх үндэслэлтэй байгаа тохиолдолд харилцагч тал, үйлчилгээ үзүүлэгч байгууллага, гэрчилгээжүүлэх байгууллагад нэн даруй мэдэгдэх.
7.1.3. электрон гарын үсгийг баталгаажуулахад гэрчилгээ ашиглагдаж байгаа тохиолдолд гэрчилгээнд тусгагдсан өгөгдөхүүний үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг шалгах.

8 дугаар зүйл. Электрон баримт бичгийг хүлээн авагчийн үүрэг.

8.1. Электрон баримт бичгийг хүлээн авагч дараах үүргийг хүлээнэ.
8.1.1. электрон гарын үсгийн баталгаатай, найдвартай байдлыг шалгах,
8.1.2. гарын үсгийн гэрчилгээний хууль зүйн хүчинтэй байдлыг шалгах,
8.1.3. гарын үсгийн гэрчилгээтэй холбогдсон бусад хязгаарлалтыг шалгах.

ДӨРӨВДYГЭЭР БYЛЭГ.
ТООН ГАРЫН YСЭГ
9 дүгээр зүйл. Тоон гарын үсэг

9.1. Дараах тохиолдолд тоон гарын үсгийг баталгаатай гэж тооцно.
9.1.1. эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрөлтэй гэрчилгээжүүлэх байгууллагаас олгосон гэрчилгээтэй байх,
9.1.2. гарын үсгийн гэрчилгээ зөрчилгүй байх,

10 дугаар зүйл. Баталгаагүй тоон гарын үсэг

10.1. Энэ хуулийн 9.1.1.-д заасан байгууллагаас тоон гарын үсгийн гэрчилгээ олгогдоогүй бол баталгаат тоон гарын үсэг гэж үзэхгүй.

ТАВДУГААР БYЛЭГ.
ГЭРЧИЛГЭЭЖYYЛЭХ БАЙГУУЛЛАГА

11 дүгээр зүйл. Гэрчилгээжүүлэх байгууллагын эрх зүйн байдал

11.1. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан хуулийн этгээд байгууллага байж болно.
11.2. Тоон гарын үсгийг гэрчилгээжүүлэх ажиллагааг дагнан болон бусад үйл ажиллагаатай давхар эрхэлж болно.
11.3. Гэрчилгээжүүлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хэрэгжүүлнэ.
11.4. Гэрчилгээжүүлэх байгууллага санхүүгийн болон хүний нөөцтэй, техник, программ хангамжийн баталгаатай систем ашигладаг, гэрчилгээнд боловсруулалт хийх, өргөдөл хүлээн авах, гарын үсгийг хадгалах ажиллагааны журамтай байна.

12 дугаар зүйл. Гэрчилгээ олгох

12.1. Дараах нөхцөл хангагдсан тохиолдолд гэрчилгээжүүлэх байгууллага гэрчилгээ олгоно.
12.1.1. хэрэглэгчээс хүсэлт гаргасан,
12.1.2. гэрчилгээнд тусгагдах мэдээллийн үнэн зөв, бодит байдал нотлогдсон байх,

13 дугаар зүйл. Гэрчилгээг түдгэлзүүлэх

13.1 Гэрчилгээжүүлэх байгууллага болон хэрэглэгч өөрөөр тохиролцоогүй бол гэрчилгээнд заасан хэрэглэгч, түүний итгэмжлэгдсэн этгээдээс хүсэлт хүлээн авмагц гэрчилгээг түдгэлзүүлнэ.

14 дүгээр зүйл. Гэрчилгээг цуцлах

14.1. Гэрчилгээг дараах нөхцөлд цуцална.
14.1.1. гэрчилгээ эзэмшигч, түүний итгэмжлэгдсэн этгээдээс цуцлах хүсэлт хүлээн аваад хүсэлт тавьсан этгээдийг нотолсны дараа,
14.1.2. хувийн түлхүүр задарсан, задрах боломж бүрдсэн тухай гэрчилгээ эзэмшигч албан ёсоор хандсан,
14.1.3. эзэмшигч нас барсан нь нотлогдсон,
14.1.4. хэрэглэгч татан буугдсаныг нотлох баримт байгаа бол (хасах)

15 дугаар зүйл. Хэрэглэгчийн зөвшөөрөлгүй цуцлах

15.1. Дараах тохиолдолд хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр гэрчилгээг цуцална.
15.1.1. бүрдүүлсэн баримт хуурамч болох нь нотлогдсон,
15.1.2. бүрдүүлсэн баримт гэрчилгээ олгох шаардлага хангаагүй,
15.1.3. тухайн хэрэглэгч нас барсан нь тогтоогдсон,
15.1.4. хуулийн этгээд татан буугдсан нь нотлогдсон,
15.2. Энэ хуулийн 15.1.3, 15.1.4-д зааснаас бусад үндэслэлээр цуцлах тохиолдолд хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ.

16 дугаар зүйл. Цуцалсан, түдгэлзүүлсэн тухай мэдэгдэх

16.1. Гэрчилгээжүүлэх байгууллага гэрчилгээг цуцалсан, түдгэлзүүлсэн тохиолдолд энэ тухай эзэмшигчид мэдэгдэж холбогдох мэдээллийг гарын үсгийн санд оруулна.
16.2 Гэрчилгээнд гарын үсгийн нэгээс илүү сан заасан бол бүгдэд нь мэдээлэл оруулна.

17 дугаар зүйл. Нээлттэй мэдээлэл

17.1. Гэрчилгээжүүлэх байгууллага дараах мэдээллийг нээлттэй байлгана.
17.1.1. гэрчилгээжүүлэх дүрэм,
17.1.2. гэрчилгээжүүлэх байгууллагын хэрэглэдэг хувийн түлхүүрт тохирох нийтийн түлхүүрийн гэрчилгээ,
17.1.3. гэрчилгээг цуцлах, түдгэлзүүлэх тухай гэрчилгээжүүлэх байгууллагын мэдэгдэл,
17.1.4. гэрчилгээжүүлэх байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцалсан, түдгэлзүүлсэн тухай шийдвэр,

18 дугаар зүйл. Гэрчилгээжүүлэх байгууллагын үүрэг.

18.1. Гэрчилгээжүүлэх байгууллага дараах үүргийг хүлээнэ.
18.1.1. өөрийн үйл ажиллагааны үндсэн зорилго, гэрчилгээжүүлэх дүрмийн дагуу ажиллах.
18.1.2. гарын үсгийн гэрчилгээний мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг шалгах.
18.1.3. гарын үсгийн гэрчилгээний мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн байдалд ноцтой нөлөөлж болох хүчин зүйсийн талаар гэрчилгээ эзэмшигчид мэдэгдэж байх,
18.1.4. олгогдсон гарын үсгийн нийтийн түлхүүрийн сан бүрдүүлэх, тасралтгүй үйлчилгээгээр хангах,
18.1.5. гарын үсгийн баталгаат байдлыг тогтоох боломжийг хүлээн авагчид олгох.
18.1.6. гэрчилгээжүүлэх байгууллага хэрэглэгчид гэрчилгээ олгохдоо итгэмжлэлийн хязгаар заах.

19 дүгээр зүйл. Гэрчилгээжүүлэх байгууллагын хариуцлагын хязгаар

19.1. Гэрчилгээжүүлэх байгууллага дараах тохиолдолд хариуцлага хүлээхгүй.
19.1.1. баталгаат тоон гарын үсгийг хуурамчаар үйлдсэн, дуурайлгасаны улмаас хэрэглэгчид хохирол учрах,
19.1.2. гэрчилгээжүүлэх журмыг хэрэглэгч зөрчсөн

20 дүгаар зүйл. Гэрчилгээжүүлэх байгууллагын хяналт, зохицуулалт

20.1. Гэрчилгээжүүлэх байгууллагын хяналт, зохицуулалтыг Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан журмын дагуу шийдвэрлэнэ.

21 дүгээр зүйл. Гэрчилгээжүүлэх байгууллагын үйл ажиллагааг түдгэлзүүлэх, сэргээх, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох.

21.1. Гэрчилгээжүүлэх байгууллагын үйл ажиллагааг түдгэлзүүлэх, сэргээх, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох ажиллагааг Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан журмаар зохицуулна.

ЗУРГААДУГААР БYЛЭГ
ГАДААДЫН ГЭРЧИЛГЭЭ, ГАРЫН YСГИЙГ ХYЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ
22 дугаар зүйл. Гадаадын гэрчилгээ, гарын үсгийг хүлээн зөвшөөрөх

22.1. Тоон гарын үсэг, түүний гэрчилгээний хууль зүйн хүчин төгөлдөр байдлыг тодорхойлоход гарын үсгийг бий болгосон, ашиглаж байгаа, гэрчилгээ олгосон улс, илгээгчийн оршин байгаа газар нөлөөлөхгүй.
22.2. Тухайн улсын материаллаг эрх зүйн шаардлагын дагуу бүтээгдсэн тоон гар үсэг Монгол Улсад хүчин төгөлдөр байна.
22.3. Талуудын сонгосон эрх зүйн дэглэмийн дагуу хүчин төгөлдөр бус гэж тооцсоноос бусад тохиолдолд талууд электрон гарын үсэг, гэрчилгээний тодорхой төрлийг ашиглахаар тохиролцож болно.

ДОЛООДУГААР БYЛЭГ
ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧИГЧДӨД ХYЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА
23 дүгээр зүйл. Талуудад хүлээлгэх хариуцлага

23.1. Гарын үсгийн гэрчилгээ эзэмшигч болон хүлээн авагч үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол . . . . төгрөгөөр торгоно.

24 дүгээр зүйл.Гэрчилгээжүүлэх байгууллагад хүлээлгэх хариуцлага.

24.1.Гэрчилгээжүүлэх байгууллага өөрийн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйгээс гарын үсгийн гэрчилгээ эзэмшигч, хүлээн авагчид хохирол учруулбал хохирлыг нөхөн төлүүлж . . . . . төгрөгөөр торгоно.

25 дугаар зүйл. Залилах эсхүл хууль бус бусад зорилгоор гэрчилгээг нийтэд мэдээлэх

25.1. Залилан мэхлэх болон бусад хууль бус зорилгоор гэрчилгээг бүтээсэн, нийтэд мэдээлсэн этгээд, бусдад ийм боломж олгосон этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол . . . . төгрөгөөр торгоно.

26 дугаар зүйл. Худал хүсэлт гаргах

26.1. Гэрчилгээ хүсэх, цуцлах, түдгэлзүүлэх худал хүсэлтийг санаатай гаргасан этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол . . . . . .төгрөгөөр торгоно.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button