Алт, баавгайн доньд хилээр гаргах гэж байсан Вьетнамчууд баригдлаа

Тэдний нэг нь манай улсад байнга оршин суух эрхтэй, Вьетнамын 100 хувийн хөрөнгө оруулалттай Гурван богд компанид дэд захирлын алба хашдаг хүн байжээ. Тус компани нь авто засварын үйлчилгээ эрхэлдэг юм байна.
Нөгөө хоёр иргэн нь манай улсад түр хугацаагаар ирээд буцаж явахдаа ийнхүү хууль зөрчжээ. Дээрх хүмүүсийг тагнуулынхан саатуулж, хил давуулах гэж байсан эд зүйлсийг нь хураан аваад байна. Тэд мэдүүлэхдээ Дээрх баавгайн доньдыг бид монгол иргэдээс худалдаж авсан. Баавгай агнаагүй хэмээжээ. Эл хэргийг харъяаллын дагуу Замын-Үүд дэх Төмөр замын цагдаагийн хэлтэст өчигдөр шилжүүллээ.
Энэ өдөр бас нэг вьетнам залуу Замын-Үүдийн авто замаар хууль бусаар алт гаргахыг завдаж байгаад тагнуулынханд баригдлаа. Тэрбээр манай улсад байнга оршин суух зөвшөөрөлтэй бөгөөд нэгэн томоохон компанид засварчны ажил эрхэлдэг аж.
879 гр цэвэр алтыг нэгэн монгол залуугийн машин болон өөрийн биедээ нуун хилээр гарах гэж байжээ. Мэн 20 орчим алтан ээмэг, зүүлт авч явеныг нь хураан авчээ. Вьетнам залуу алтаа ченжүүдээс авсан болохоо хуулийнханд мэдуүлеэн байна. Түүний хэргийг цагдаад шилжүүлжээ.
Өнөөдрийн байдлаар манай улсад бизнесийн болон ажлын шугамаар байнга оршин суух зөвшөөрөлтэй 90 гаруй вьетнам иргэн байдаг гэнэ. Тэдний дийлэнх нь авто машин засварын компанид ажилладаг. Гадаадын иргэд хууль бус бараа хил давуулахыг оролдох болсон нь нууц биш. Гэтэл иймэрхүү хэргүүд усанд хаясан чулуу шиг чимээгүй болдог гэмтэй.
(өнөөдөр 2004.10.12 238)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button