Р.Раш хөдөлмөрийн баатар боллоо
Харин тэр өчигдөр жинхэнэ баатар болов.Монголын төмөр замд олон жил санаа-чилга, үр бүтээлтэй ажиллан байгууллага, хамт олныг оновчтой зохион байгуулж, үйлд-вэрлэлд шинэ техник технологи нэвтрүүлэн хүчин чадал, үр ашгийг нэмэгдүүлж, ачаа болон зорчигч тээврийн тасралтгүй ажиллагаа, хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган төмөр замын тээврийг хөгжүү-лэхэд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж Раднаабазарын Рашид Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүр-тээж, Сүхбаатарын одон, Алтан соёмбо тэмдгээр шагнасугай гэсэн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди Төрийн ордны Соёмбо танхимд буулгаж, Р.Рашийн энгэрт одон, тэмдгийг нь зуүж өгөв.
Р.Раш баатар нэлээд догдлуухан Соёмбо танхим руу явж орсон. Уг нь өнгөрөгч баасан гаригт тэрбээр шагналаа авах байсан аж. Тэр үеэр эх орноо, улстөрчийнхөө хувьд намаа төлөөлж Социнтернийн Ази, Номхон далайн бүсийн орнуудын бага хуралд оролцох томилолттой байж таарсан юм байна. Эндээс тэр ганзага хоосон ирсэнгүй. Дараа жил болох бүс нутгийн хурлыг эх орондоо зохион байгуулах санал тавьж, түүнээ дэмжүүлээд иржээ. Хөдөлмөрийн баатар Р.Раш нийслэлийн 28 дугаар дунд сургуулиас эрдмийн аянаа эхэлж. Энэ өдрүүдэд сургуулийнх нь 40 жилийн ой тохиож, тэндээс төрсөн анхны баатар хэмээх эрхэм алдраар ойдоо давхар бэлэг барьж байгаа нь бахархууштай үйл явдлын нэг болжээ.
Монгол Улсын хөдөлмөрийн баатар Р.Рашийг Сүхбаатарын одон, Алтан соёмбот тэмдгээ гялалзуулсаар гарч ирэхэд нь уулзаж сэтгэгдлийг нь сонсоход,
-Хэдхэн хормын өмнө улсынхаа Ерөнхийлөгчийн гараас хөдөлмөрийн баатар хэмээх Монгол Улсын хамгийн том, нэр хүндтэй сайхан шагналыг төмөр замчдаа төлөөлөн хүлээж авлаа. Энэ мөчид замаа шалгаж яваа машинист, цаг наргүй ажилтай диспитчер, галт тэрэгнийхээ хөдөлгөөнийг зохицуулж байгаа бүх төмөр замчдын минь амьдрал миний нүднээ гарын алган дээр байгаа юм шиг харагдаж байна. Төмөр замчдын хөдөлмөрийг байнга дэмжиж явдаг сайхан хүмүүст туйлын их баярлаж гүн талархлаа илэрхийлж байна гэсэн юм.
Баатарыг шагналаа авсны дараа УИХ-ын дарга Н.Энхбаяр, Шадар сайд Ч.Улаан, У ИХ дахь МАХН-ын бүлгийн дарга Д.Идэвх-тэн нар хүлээж авч баяр хүргээд Манай Р.Раш даруу байж, бусад нь хөдөлмөрийг нь үнэлж чадлаа. Энэ бол ажлын төлөө төрсөн хүний онцлог юм гэж намын дарга нь гишүүнээрээ бахархан өгүүлнэ билээ.
(өнөөдөр 2004.10.12 238)