Бурхны оронд очиж хоёр хүүгээсээ уучил эрье

Ийм нэгэн хэргийн тухай энд өгүүлэх гэсэн юм. Эх нь хүү, охин хоёроо егүүтгэжээ. Бичих бүү хэл, сонсоход ч аймшигтай энэ хэргийн буруутан нь хэн юм бол? Үрээ чухам юуны у чир хөнөөх болов, тэр ээж?
Багын анд маань хуулийн хүн болчихож. Тэрбээр энэ хэргийн тухай надад хуучилсан юм. Сэтгүүлчийн сониуч зандаа хөтлөгдвн шалсаар байж хавтаст хэргийг нь уншлаа. Хэргийн газраас авсан айдас төрүүлэм зурагнууд, нулимс дуслуулан өгүүлсэн болов уу гэмээр мэдүүлгүүд тэнд үдээстэй.

ҮРСЭЭ АВРАХ ГЭСЭН ЭХИЙН СЭТГЭЛ
Хэрэг гарсан өнгөрсөн гуравдугаар сарын 25-ны шөнө өвөрт нь нойрсож байсан дөрвөн настай охиноо ээж Т нь зүрхэн тус газар нь хоёр удаа хутгалан хөнөөжээ. Бяцхан охин дуугарч ч амжилгүй шахам хорвоогоос хальсан тухай хавтаст хэрэгттэмдэглэсэн байна. Улайрсан эх гэрийн баруун талын орон дээр унтаж буй зургаан настай хүүгээ ч мэн хутгалж орхив. Ийм хэрэг үйлдсэнийхээ дараахан орилж, бахирч байгаад судсаа ханан өөрийгөө егуүтгэхийг оролдсон ч чадаагүй аж. Түүний хашгирах чимээг сонссон хөрш айлын гэр бүлийн хоёр ирж амиа хорлох гэсэн түүний оролдлогод саад болсон гэнэ. Удалгүй цагдаагийихан ирж Т-г баривчлан, хэргийн газарт үзлэг хийгээд буцав. Мөрдөн байцаагчид Т мэдүүлэхдээ Хүүхдүүдээ л аврах гэсэн юм. Тэдэнд маань ямар ч ирээдүй байхгүй шүү дээ. Би ажлын чадваргүй хүн. Хэн тэднийг минь тэжээж, хүний дайтай явуулах юм бэ? Би тэднийгээ тэнэмэл болоод айдас хүйдэст автсан амьдрал руу явуулж чадаагүй юм гэжээ. Харин тэр хүүхдүүдийнхээ эцгийн тухай эхний мэдүүлэгтээ дурсаагүй аж. Цагдаагийнхан эцгийн тухай лавлатал, Түүний тухай юу ч бодохыг, дурсахыг хүсэхгүй байна. Туүнийг яг одоо хаана явааг ч мэдэх юм алга. Мэдэхийг ч хүсдэггүй хэмээсэн байлаа. Хөрш айлын гэрчүүдийн мэдүүлгээс үзвэл Т-г буруутгаж буй хэдий ч түүний нөхөр буюу Ц.Бат-Амгалангаас бух хэрэг явдал үүсэлтэй гэж үзэж байгаагаа нуугаагүй байна. Ц.Бат-Амгалангийн ээж нь хүртэл Бэр маань энэ аймшигт хэргийг үйлдэх болсонд манай хүугийн нөлөө бий. Тэр л Т-г байнга зодож, дарамтлалгүй, амьдралаа хүний зэрэгтэи авч явсан бол хо; нялх ур маань өдийд гуйж л явах байсан хэмээн нулимс дуслуулан ярьжээ.

УДААН ХҮЛЭЭСЭН ЖАРГАЛ ГЭЖ БОДСОН ЮМСАН
Т мөрдөн байцаагчид бүхий л амьдралынхаа талаар уйлан байж дэлгэрэнгүй ярьсан аж. Түуний болон хадам ээжийнх нь ярианд үндэслэн Т-гийн тухай өгүүлье.
Т багаасаа өнчин өрөөсөн өссөн нэгэн. Асран хүмүужүулэх газарт өсч өндийсөн, эцэг эхээ төдийлөн мэдэхгүй. Тэрбээр бусад хүүхдүүдийн нэгэн адил аав, ээжийн хайр, гэр бүлийн халуун дулааныг мэдрэхсэн гэж хусдэг байлаа. Т-гийн багш нь түунд байнга урам өгч, амьдралын хатуу хутүуг ойлгуулан, хэрхэн тэмцэж амьдрах тухай сургадаг байж. Тиймээс ч хэр баргийн зовлон, бэрхшээлийг даваад гарах сэтгэлийн хаттай болсон тухай хожим нь багш нь дурссан ажээ. Багшийнхаа ачаар хичээл номдоо хүний өмнө нүур улайлгахааргүй суралцаж МУИС-ийгтүүхийн багш мэргэжлээр 1997 онд дүүргэжээ. Мэргэжлээрээ ажиллаж байхдаа биеийн тамирын багш залуутай дотносч, удалгүй хамт амьдрах болов. Түүний нөхөр у.Бат-Амгалан айлын ганц хүү.
Тэд бусдаас дордох юмгүй сайхан амьдарч, 1998 онд хүүтэй боллоо. Ц.Бат-Амгалангийн аав нь их биш ч гэлээ бага сага хөрөнгө хураасан хүн байсан бололтой тэдэнд Дэнжийн мянга-д хашаа байшин авч. өгөөд, гэрийнх нь ойролцоо дэлгүүр нээжээ. Дэлгүүрээ ганц хүүдээ өгөөд Цалингаараа амьдрахад бэрх болсон цаг. Энэ дэлгүүрийг гайгүй ажиллуулаад байвал миний хүүхдүүдэд нэмэртэй гэж захисан байна.
Хадам ээж нь Т-д хааяахан Бат-Амгалан дураараа, буруу эрхэлчихсэн юм. Аав нь жаахан барьдаг санаатай. Эзгүйд согтуу хөлчүү ирээд элдвийн юм ярих вий гэж хэлдэг байжээ. Гэсэн ч эхний хоёр жил тэдэнд ямар ч асуудал байгаагүй гэхэд болно. Саяхан төрсөн хүү нь тэдний гэр бүлийнхнийг илүү сэтгэл өөдрөг болгосон юм. Ямартаа л Т Би бур бага байхын ийм амьдралыг мөрөөддөг байж билээ. Их л удаан хүлээсэн, жаргал гэдэг нь энэ байх даа гэж бодож байсан. Ийм гачлан болж хувирна гэж даанч санасангүй хэмээн ярьсан нь хавтаст хэрэгт үдээтэй байна.
2000 оноос амьдрал нэг л бүтэлгүйтээд эхэлж. Хадам аав нь бурхан болоод, нөхөр нь ч балгаад. Т ярихдаа
-Нөхөр маань согтуу ирэхээрээ хэлэх ч юм биш, үнэхээр аймшигтай. Байнга зодож нүддэг.
Тэр уед би охиноо олчихсон байсан. Охиноо төрүүлэхийн өмнөх өдрөө согтуу нөхөртөө алгадуулж байснаа санаж байна.
Энэ байдал удаан үргэлжилсэн. 2001 онд Бат-Амгалан агсам тавихдаа хүүгээ хаалгаар гартал өшиглөж орхиод надад хутга тулгаж, хүүхдүүдийнхээ өмнө хүчирхийлсэн. Түүнээс хойш тайван байх ямар ч тэнхэлгүй болсон доо. Байсхийгээд л хүүгээ эмнэлэгт хэвтүүлнэ. Тэр маань ч их зовсон доо. Аавдаа зодуулаад хавирГа нь бага зэрэг цуурсан байсныг мэдэлгүй удсанаас ясны сүрьеэ туссан байсан. Охин маань аавынхаа ачаар суумгай болчихсон. Миний эрүүн дор хутганы хэд хэдэн сорви бий. Тэр байнга хутгаар хатгаж, зовоодог. Зодуур даалгүй би хоёр хүүхэдтэйгээ олон ч удаа эмнэлэгт хэвтсэн. Нэг удаа эмнэлэгт эмчлүүлж байхад хүртэл согтуу ирээд Чи надаас зугтаж эмнэлэгт хэвтсэн үү. Миний гараас зайлахгүй шүү гээд баахан зодсон. Азаар эмнэлгийн ажилтнууд салгасан. Бат-Амгалан биднийг нэг л өдөр бүгдийг чинь хорооно гэж байнга заналхийлнэ. 2002 оны хавар аавынхаа ангийн бууг сумлаад надад тулгахад ээж нь орж ирээд уйлан гуйж, учирлан байж намайг аварсан. Одоо бодоход тэр үед л намайг буудчихгүй яав даа гэж боддог хэмээсэн байна.
Т-гийн ингэж шаналсан сэтгэлээ нуулгүи нээсэн мэдүүлгийг уншихад үнэхээр зүрх шимширмээр байлаа. Мэдүүлгийг цааш уншихад, Т-гийн толгой руу нь нөхөр нь хүрзний ишээр цохиж гэмтээсэн тухай бичжээ. Тэрбээр тухайн үед ухаан алдсан бөгөөд нэг л мэдэхэд эмнэлгийн орон дээр хэвтэж байсан аж. Түүнээс хойш Т-гийн бие нэг л зовиуртай, дээрээс нь нөхрийн дарамт яг хэвээрээ. Чухам юунаас болж Бат-Амгалан гэр бүлийнхнийгээ үзэн ядах болсон талаар ээж нь Онцгой шалтгаан гэх юмгүй байх аа. Архинд хэтэрхий орсон байсан. Бид буруу эрхлүүлснээс болсон уу, хүний үг дааж сураагүй, дураараа зантай. Хэнтэй ч нэгийгээ үзнэ гэсэн бодолтой. Энэ нь удам дамжсан зан байж магад. Агсам тавьж байхдаа Энэ муу гудамжны хүүхнииг л хүүхдүүдтэи нь алчихаад санаа амрах юмсан гээд л орилж гарна гэж ярьсан аж. Бат-Амгалан нэг хэсэг өөрөө архинаас гаръя гэсэн бодолтой АА цуглаанд ч хүртэл явж байсан ч засал аваагүй гэнэ. Хэрэг гарах тэр орой хүртэл архины мөнгө нэхэж эхнэр, хүүхдүүдээ зодож, дарамталсаар л байсан ажээ. Тэгэхдээ ихэвчлэн хутга, буугаар сүрдуүлнэ. Хүү нь гэнэ. Хэрэг гарах тэр орой хүртэл архины мөнгө нэхэж эхнэр, хүүхдүүдээ зодож, дарамталсаар л байсан ажээ. Тэгэхдээ ихэвчлэн хутга, буугаар сүрдуүлнэ. Хүү нь 5 нас хүрээд л Эмээгийндээ амьдаръя л даа. Айлын аав болгон ийм аймаар байдаг уу хэмээн ээждээ хэлэх болсон гэнэ.

СУРАГ АЛДАРСАН НӨХӨР БУЮУ ЦААЗ ХҮСЭХ НЬ
Хавтаст хэрэгт харин Ц.Бат-Амгалангийн мэдүүлэг гэж юу ч алга. Хэрэг гарсан өдрөөс хойш эрэн сурвалжилж буй ч өнөөг хүртэл сураггүй. Хаана, юу хийж явааг нь мэдэх хун одоогоор гараагүй л байна гэж мөрдөн байцаагч ярьсан. Тэрбээр-Хувийнхаа бодлыг хэлэхэд, нөхөр нь хэдийгээр хэрэг үйлдээгүй ч тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Тиймээс хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлсэн гэдэг утгаараа, бас эхнэрийгээ сэтгэцийн өвчтэй, тархиндаа хүндэвтэр гэмтэлтэй болгосон гэдэгт эрүү үүсгэх хан-галттай баримт бий. Хүмүүс эхийг нь үзэн ядаж байгаа байх л даа. Гэвч суумгай охин, ясны сурьеэ болтлоо хүндэрсэн өвчтэй хүүгээ цаашдаа яаж өсгөх вэ. Өөрөө сэтгэцийн өөрчлөлттэй болсон хүн шүу дээ. Би мөрдөн байцаалт явуулж байхдаа Т-г үзэн ядах буе дэндүү ихээр өрөвдсөн. Би нэг л зүйлийг сайн ойлгохгүй байгаа юм. Бат-Амгаланг олон удаа цагдаа дуудаад баривчлуулдаг. Гэтэл нэг хоёр цагийн дараа л буцаж ирээд Ална, тална. Дахиад цагдаа дуудаад үзээрэй гээд л дарамталчихдаг гэж байгаа. Нэг удаа ч гэсэн түр саатуулах арга хэмжээ аваагүй байгаа юм. Бат-Амгалангийн ээжид нь болон Т-д бас нэг буруу байна. Тэд хүүхдүүдээ эрэмдэг болгосныг л цагдаад даруй мэдэгдэх ёстой байсан юм. Тэгсэн бол гарцаагүй ял аваад л явах байсан шүү дээ. Тэртэй тэрсүй түүнээс хагацахын түүс болсон юм билээ хэмээв.
Үнэхээр ч эрүүл саруул охиныг эхнэрээ болгон авч суучихаад эцэст нь ийм байдалд хүргэсэн хүний үнэргүй хэргийн жинхэңэ, эзэн бол Ц.Бат-Амгалан гэж болохоор. Түү-ний ээж нь үхтэл үр харам хойно харуулдаж л суудаг гэсэн. Байсхий-гээдл мөрдөн байцаагч ру^^утасдаж хүүгээ сурагласаар. Т-гийн хувьд тархины наалданги үүсч, архагшсан, түүнээс болж олдмол сэтгэцийн өөрчлөлттэй гэдэг нь тогтоогдсон тул нэг их хүнд ял авахгүй байж магад. Гэвч тэр Намайг хурдхан цаазлаадөгөөч. Бурхны орондочиж хоёр хүүхдээсээ уучлал эрье. Өршөөх биз. Тэдэнд ямар ч ирээдүй байгаагүй шүү дээ гэж мөрдөн байцаагчаас гуйдаг аж.
(өнөөдөр 2004.10.12 238)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button