Бушийн нэр хүнд арай өндөр байна

Энэ удаагийн мэтгэлцээн татвар, эд-ийн засаг, ажлын байр зэрэг дотоод асуудлын хүрээнд болсон бөгөөд үе үе Иракийн дайн, терроризмын асуудал руу хальтран орж байлаа.
Ж.Буш Сенатч Ж.Керри 20 жил Сенатад суухдаа үргэлж татвар нэмэхийн төлөө саналаа өгсөн. Тэрбээр 98 удаа татвар нэмэхийг дэмжсэн санал өгч байсан. Өнөөдөр гэнэтхэн үүнээс буцаж байгаа нь гайхал төрүүлж байна. Тэрбээр та нарын татварыг нэмэхээс өөр зүйл хийхгүй гэлээ.
Ж.Керри өрсөлдөгчийнхөө татвар бууруулах бодлогыг нүд хуурсан зүйл гэж шүүмжлээд, Америкийн дунд ангийнхны татварыг хэсэгчилж биш багцаар нь бууруулна. Энэ хүн бусдад татвар нэмдэг гэсэн нэр хаяг зүүж, та нарыг айлгах гэж байна. Нэр хоч гэдэг бол бодит зүйл биш гэлээ.
Мэтгэлцээний дараа хэн ялсныг нь тодруулах их ажил ундарч байна. Томоохон сонин, бие даасан агентлагууд бараг бүгдээрээ хэн ялсныг нь тодруулах санал асуулга явуулсан бөгөөд бүгдийг нь нэгтгэж, дунджийг нь гаргах боломжгүй байгаа юм. АВС News сонгуульд саналаа өгөх 1589 сонгогчийн дунд санал асуулга явуулахад, 50 хувь нь Ж.Бушийг дэмжсэн бол 46 хувь нь Ж.Керрийн төлөө байгаагаа илэрхийлжээ. Ройтерс агентлаг, Zogby international-ийн хамтарсан санал асуултад 1216 хүн оролцсоны 46 хувь нь Ж.Керрийг, 45 хувь нь өнөөгийн Ерөнхийлөгч Ж.Бушийг дэмжинэ гэжээ.
АВС Ыемз-ийн санал асуулга 2.5 хувийн хэлбэлзэл тэй, Ройтер болон Zogby international-ийн асуулга 2.Ц хувийн хэлбэлзэлтэй аж.1 Дунджаар нь үзэхэд Ж.Буш ялимгүй давуу байгаа юм. Өнеөдөр Америкийн тулгамдсан асуудал юу вэ гэсэн санал асуулгыг Zogby international бие даан явуулахад оролцсон хумүүсийн 28 хувь нь эдийн засаг, ажлын байр, 21 хувь нь Иракийн дайн, 18 хувь нь терроризм гэж хариулжзэ.
Zogby international Ж.Буш, Ж.Керри нарын дэмжигсдийг хуйсээр нь ангилсан байна. Эрчүүдийн 50 хувь нь Ж.Бушийг, 43 хувь нь Ж.Керрийг дэмжсэн бол, эмэгтэйчүүдийн 49 хувь нь Ж.Керрийг, 40 хувь нь Ж.Бушийг дэмжихээ илэрхийлжээ.
Үлдсэн хэсэг нь аль алиныг нь дэмждэггүй гэсэн аж.
(өнөөдөр 2004.10.12 238)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button