Солонгост 8000 ажилчин гаргахаар боллоо

-Солонгос руу ямар шугамаар ажилчин гаргахаар болоод байгаа юм бэ?
-Хоёр хотын уламжлалт харилцааны дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Энхболд, Сөүл хотын Ти Л компанийн захирал И Сан Бонтой жил бур 8000 дадпагажих ажилтанг Солонгост ажиллуулах тухай гэрээнд гарын үсэг зурсан. Сөүл хотод байрладаг Ти Л компани нь барилгын чиглэлээр уйл ажиллагаа явуулдаг томоохон компани юм
-Ажиллах хүсэлтэй хүмүүсийг хэзээ, яаж буртгэх вэ?
-Нийслэлийн бух хороон дээр бүртгэл явагдаад эхэлчихсэн. Бүртгүүлэгчид нь хөдөлмөрийн насны, эрүүл, хэлний мэдлэгтэй байх шаардлагатай. Эндээс шалгарсан 8000 хүн Монголд гурван долоо хоногийн хэлний сургалтад хамрагдаад, Солонгост очиж дахин сургалтад сууна. Тэгсэний дараа ажилдаа орох юм. Цалин дунджаар сард 600 мянган төгрөг байх болов уу. Ажиллагсадтаи нэг нэгжилээр гэрээ баигуулах бөгөөд цааш гэрээг сунгаж, цалин нэмэг-дээд явах боломжтой.
-Ямар нэг урьдчилгаа мөнгө шаардаж байгаа юу?
-Ямар ч урьдчилгаа мөнгө авахгүй. БНСУ-д албан ёсоор ажиллах виз гарч, хийх ажлыг нь мэдэгдэхээс нааш нэг ч төгрөг авахгүй гэдгээ туе компанийн захирал мэдэгдсэн л дээ.
-Урьд өмнө гадаадад ажиллуулах нэрээр иргэдийг хохироох явдал гарч байсан. Энэ удаа тэгэхгүй гэх баталгаа бий юу?
-Энэ бол БНСУ-д батлагдаад удаагүй байгаа гадаадаас ажиллах хүчин оруулах тухай хуулийн хүрээнд хийгдэж буй ажил. Тэр хуулинд нь гадаад орнуудаас жилд 25 мянган ажилчин авахаар заагдсан. Үүний 8000 ажилчинг манай улсаас авахаар тогтсон байна. Цаашдаа 40 мянган ажилчин авна. Эцэст нь онцлоход эдгээр хүмүүс гэнэтийн осол гэмтлийн даатгалд бүрэн хамрагдах юм.
(өдрийн сонин 2004.10.12 252)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button