Абортын тухай ярилцахад

Аборт муу юу?
Харьцангүй асуудал. Аль талаас харахаас хамаарна. Эмэгтэйн эрүүл мэндийн талаас, ургийн талаас, мөн нийгэм, ёс зүй, эрх зүй, шашны талаас гэх мэтчилэн янз бүрээр тайлбарлаж болно. Хэрэв эрүүл мэнд, амь настай холбоотой асуудлаар жирэмслэх, хүүхэд төрүүлэхэд эсрэг заалттай байхад жирэмслэсэн бол аборт сайн хэрэг болно. Жишээ нь зүрх, бөөрний дутагдалтай хүн жирэмслээд төрөх гэвэл амь насаа ч алдах эрсдэлтэй. Нөгөө талаар ямар ч шалтгаантай байсан аборт хийлгэж байгаа эмэгтэйн биед муу нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Монголчууд хий насаа бодож насаа тоолдог нь эхийн хэвлийд байгаа хугацаагаа бодсон хэрэг байх. Амьдрал үр хөврөл тогтсон үеээс эхэлнэ гэж үзвэл аборт нүгэлтэй муу зүйл болж таарна. Амьд бүхний эрхийг дээдэлдэг барууны орнуудад энэ асуудал хурц маргаантай хэвээр байдаг. Ураг хүүхэд мөн үү? Амьдрах эрхтэй юу? Аборт бол аллага гээд яриад байвал дуусахгүй сэдэв л дээ.

Монголд хэр их аборт хийгддэг вэ?
Албан мэдээлэлд багассан гэдэг. Үнэндээ улам ихэссэн ч байж магадгүй. Улсын, хувийн бараг бүх эмэгтэйчүүдийн эмнэлэг, эмч нар аборт хийдэг, бүх насны эмэгтэйчүүд хийлгэсээр байна. Нэг талаас аборт хийх эмнэлэг эмч нар улам ихэсжээ. Нөгөө талаас орчин үеийн залуучууд эрт бэлгийн харьцаанд ордог, хожуу гэр бүл байгуулах сонирхолтой болсон нь замбараагүй бэлгийн харьцаа, хүсэлтгүй жирэмслэлтийн тоог ихсэхэд нөлөөлж байна. Их дээд сургууль, академийн боловсрол эзэмшигчдийн 75-80% охидууд байдаг, жирэмслэсэн тохиолдолд аборт л хийлгэдэг. Ийм идэвхтэй бэлгийн амьдралтай, нөхөн үржих насны, хүүхэд төрүүлэх болоогүй гэх эмэгтэйчүүдийн нийт хүн амын дунд эзлэх байр ихэссээр байна. Дээр нь аборт хийсэн эмч, эмнэлэг тэмдэглэл, баримт хөтөлдөггүй, үйлчлүүлэгчдээ юу ч бичиж өгдөггүй тул үнэндээ абортын тоог багассан гэж бодитой хэлэх аргагүй юм.

Яагаад хүмүүс аборт хийлгэдэг вэ?
Ихэвчлэн хүсээгүй жирэмслэлттэй холбоотой, гэр бүл төлөвлөөгүй ажиллаж, сурч байгаа үед жирэмслэх, хүүхэд өсгөхөд хэт залуу эсвэл ядуу амьдралтай г.м шалтгаанаар дэлхий дээр жилд 46 сая аборт хийгддэг. Үүний 78% нь буурай орнуудад хийгдэж байгаа бөгөөд 58% нь зөвхөн Азийн орнуудад хамаарна гэдэг. Гэхдээ 1000 жирэмслэлтэнд ноогдох хүсээгүй жирэмслэлт түүнээс улбаалах абортын тоогоороо хөгжилтэй орнууд илүү байдаг. Манай клиникт аборт хийдэггүй ч хяналтанд байгаа бүх үйлчлүүлэгчээ тодорхой судалгаа асуумжинд хамруулдагын дагуу аборт огт хийлгэж байгаагүй эмэгтэй ердөө 1-3% байх жишээтэй, 25-28 настай 20 гаруй аборт хийлгэчихсэн тохиолдлууд ч тэмдэглэгдээд байна.

Танай клиникт үр хөндөлт яагаад хийдэггүй вэ?
Эрх зүйн хувьд эмэгтэй хүн биедээ өөр амьдрал агуулах, тэжээх эсэх түүний л шийдэх зүйл байх. Умай бол тэр хүний л эрхтэн. Гэхдээ ямар ч аборт эмэгтэй хүний эрүүл мэндэд муу нөлөөтэй агаад олон гамшгийн эх үүсгэвэр гэсэн үүднээс бид абортын эсрэг байр суурьтай байдаг. Яг ингэж ярьдаг хэрнээ цаанаа аборт хийгээд амьдраад явдаг улс бий. Манай клиникт хэзээ ч аборт хийж байгаагүй. Харин хагас дутуу зулбаж цус алдан, амь нас нь аюулд учирсан хүмүүст умайн хөндийг цэвэрлэх эсвэл жирэмсэнтэй холбоотой хавдрын ба бусад эмгэг үед умайн хөндийг цэвэрлэх, шинжилгээ авах ажилбар хийх л байх. Гэхдээ энэ бол огт өөр асуудал.

Абортын талаар таны өөрийн бодол юу вэ?
Ууг нь жирэмсэн эмэгтэйчүүд жирэмснээ гүйцэд тээгээд, хэвийн төрөөд, хүүхдээ бүрэн хөхүүлээд эмэгтэй хүн болж төрснийхөө баяр жаргалыг эдэлж явах учиртай. Энэ бол байгалийн жам ёсон. Ингэснээр эмэгтэй хүн улам эрүүл, гоо сайхан болдог гэж боддог. Тийм ч харагддаг. Олон төрөхийг ч бас сайн гэж үздэггүй. Ер нь хэвийн жирэмслэлтийг гэнэт таслан зогсооно гэдэг эмэгтэйн хүний биед газар хөдлөлт шиг гамшиг юм. Том стресс, бие эрхтэн, сэтгэл санаа бүх зүйлд сөргөөр нөлөөлнө. Гэвч гарцаагүй аборт хийлгэх тохиолдолд эхлээд эмчтэйгээ бүх хасах нэмхээ ярьж бүрэн зөвлөгөө авах нь чухал юм. Манайд аборт хийхгүй ч, өөр эмнэлэгт хийлгэчихнэ шүү дээ. Тэртээ тэргүй хийлгэх болохоор эмэгтэй хүний биед хамгийн бага хор нөлөөтэй, хамгийн аюул багатай тийм хэлбэрийг манайд хөгжүүлээсэй гэж боддог.

Аборт ямар хор нөлөөтэй вэ?
Абортын хор нөлөө ямар ч байж болно. Тухайн улс нийгмээсээ ч хамаарна. Хөгжилтэй орнуудад абортын нас баралт маш бага , 100 000 абортонд 0,2-1,2 нас баралттай бол буурай орнуудад 330 нас баралт байх жишээтэй. Монголд энэ тоо эрс багассан гэдэг. Манайд аборт хэдийгээр ил тод биш ч гэсэн харьцангүй эмнэлгийн нөхцөлд хийдэгтэй холбоотой байх, гэхдээ манайд абортын хүндрэлийн тоо маш өндөр хэвээр гэж боддог. Учир нь сайн дурын абортыг албан ёсоор зөвшөөрөөгүй тул аборт хийгддэг эмнэлгүүдэд мэрэгжлийн өндөр шаардлага тавих нөхцөлгүйтэй холбоотой. Бараг ихэнх эмнэлгүүд ариун биш орчинд, зохих мэдээ алдуулалтгүй, ганцхан гартаа барьсан багажаа буцлагсан болоод хийдэг хэвээр шүү дээ.

Абортоос болж ямар хүндрэл гардаг вэ?
Олон хүндрэл бий л дээ.
o Цус алдалт.
Яг үр хөндөх үед цус алдах нь ховор. Хэдий хожуу аборт хийлгэнэ төдий цус алдах эрсдэл илүү. 1000 абортонд 1,5 тохиолдоно гэдэг.
o Умайн цооролт.
Ихэвчлэн мэс заслын үр хөндөлтийн үед тохиолдох тул эмчийн туршлага, жирэмсний хугацаанаас хамааралтай байдаг. 1000-д 1-4 тохиолдоно. Энэ үед хэвлийн хагалгаагаар цус тогтоох шаардлага ч гарч болно.
o Умайн хүзүүний гэмтэл.
Элбэг байдаггүй ч эмчийн туршлагаас хамаарна. Гэмтэл авсны дараа умайн хүзүү шархлах, мах ургах зэрэг эмгэг үүсдэг. 1000-д 1%-аас илүүгүй.
o Юм үлдэх.
Элбэг тохилдох хүндрэл, 1000 абортонд 3-6 гэдэг, манайд бүр илүү ч байх. Зохих арга хэмжээ авахгүй бол халдварын аюул болдог. Амь насаа ч алдсан явдал байдаг.
o Абортын дараахь халдвар.
Хамгийн элбэг байдаг. Төрөл бүрийн бэлгийн замын халдвар, үрэвсэл гээд бага аарцгын эрхтний үрэвсэлт өвчин хүртэл үүсдэг. Нийт абортын 10%-д тохиолдоно гэдэг. Үүнийг дагаад үргүйдэлт эсвэл умайн гадуурх жирэмслэлт зэрэг асуудлууд үүснэ. Абортын өмнөх зохих шинжилгээнүүд, урьдчилан сэргийлэх эмийн эмчилгээгээр энэ хүндрэлийг бууруулах бүрэн боломжтой.
o Хөхний, умайн хавдрын асуудал.
Үр хөндөлтөөс болоод тодорхой хавдар үүсэх шууд хамаарал одоогоор үгүй.
o Үргүйдэл.
Хүндрээгүй аборт хийлгэснээс болоод үргүйдэлт болон дутуу төрөлт үүсдэг гэх нотолгоо мөн үгүй.
o Сэтгэл санааны асуудал.
Цөөн тооны эмэгтэйчүүд ямар нэгэн хэмжээгээр сэтгэл санааны хямралд ордог, ялангуяа хожуу насны анхны жирэмслэлт бол илүү хямрах эрсдэлтэй.

Абортын хүндрэлээс хэрхэн сэргийлэх вэ?
Өөрт тохирсон аргаар жирэмснээс тогтмол хамгаалах нь хамгийн ухаалаг сонголт. Эмэгтэй хүн амьдралдаа 2 хүүхэд төрүүлнэ гэвэл дундчаар 20, 4 хүүхэд төрүүлнэ гэвэл 16 жил тус тус жирэмслэлтээс үр дүнтэй хамгаалах шаардлага гарна шүү дээ. Энэ тал дээр эмчтэйгээ зөвлөлдөж, тогтмол хамтран ажиллах хэрэгтэй. Хэрэв гарцаагүй абортыг сонгосон бол мөн эмчтэйгээ урьдчилан илэн далангүй зөвлөлдөх чухал. Наад зах нь цусны шинжилгээ, бүлэгнэлт, гемоглобин үзүүлэх, дээр нь үтрээний бактериологи, эсийн шинжилгээ өгөх зэрэг нь болзошгүй хүндрэлийг багасгах, урьдчилан сэргийлэх боломж олгох болно.

Даффодил Эмэгтэйчүүдийн Клиник эрүүл мэндийн боловсролын материалыг хуулбарлах, ашиглах тохиолдолд тус клиникийн нэрийг заавал дурьдах. 2004.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button