Монгол улсын дархан хил баталгаажиж байна

Монгол улс ОХУ-тай 3800, БНХАУ-тай 4676 км газраар хиллэдэг аж. Хөрш зэргэлдээ орнуудтайгаа хил заагаа тогтоож, хамтран шалгаж баталгаажуулж байх нь улс орны тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдалд чухал нөлөө үзүүлнэ. Монгол улс хойд хөрштэйгөө 1958, 1976 оны хилийн гэрээгээр улсын хилээ тогтоон тэмдэглэжээ. Ингэхдээ 1958 онд Тува орчмын, 1976 онд бусад хэсгийг нь тогтоосон аж. 1917 онд хаант засгийг унагаж, Холбоот Орос улс бий болсон цагаас Монгол улс хойд хөрштэйгөө нэг санаа, нэгдмэл зорилготой явж иржээ. Гэвч хоёр улс хамтран хилээ шалгаж байсан тохиолдол нэн ховор бөгөөд харин 1987 оноос хилээ хамтран шалгаж эхэлжээ.Энэ хооронд хоёр орны нийгмийн тогтолцоо эрс өөрчлөгдсөн байсан тул хил шалгах ажил нэлээд сунжирсаар 2002 онд шалгаж дууссан байна.
ЭДүгээ манай улс ОХУ-тай тогтоон тэмдэглэсэн хилээ НҮБ-д бүртгүүлж, олон улсын хэмжээнд баталгаажуулахаар зэхэж байгаа юмсанж. Өмнөд хөрш БНХАУ-тай 1962 онд хилийн гэрээ байгуулж, 1962-1964 онд газар дээр нь тогтоон тэмдэглэжээ. Харин 1982-1984 онд анх удаа хамтран шалгаж, НҮБ-д бүртгүүлсэн байна. Ингэснээр манай хоёр улс хилээ тогтоон тэмдэглэж, НҮБ-д бүртгүүлсэн Ази тивийн анхны орнууд болжээ. Өнө эртний түүхэн уламжлалт харьцаатай манай хоёр улс Монголын найман аймгийн 39 сум, Хятадын өөртөө засах хоёр орон, нэг мужийн 26 сум, хот хошууг хамарсан өргөн уудам нутгаар хил залгадаг аж.
Анх 1962 оны 12-р сарын 26-нд Бээжин хотноо хилийн гэрээ байгуулж, тэр үеийн хоёр орны удирдагч Ю.Цэдэнбал, Жоу Эньлай найр гарын үсэг зурж хилээ баталгаажуулсан гэдэг. Өнөөгийн өндөрлөгөөс харахад энэ нь Монгол улсын тусгаар тогтнолыг баталгаажуулахад ихээхэн түлхэц болсон түүхэн үйл явдал байжээ. Тэр үеийн монголын удирдагчдын гавьяаг ч зүй ёсоор үнэлэх ёстой. Дээрхи гэрээний дагуу 1962-1964 онд улсын хилийг газар дээр нь тогтоож, хилийн шугаман дээр 639 тэмдэг босгож, протокол үйлдсэн аж. Дээр дурдсан гэрээ, протоколыг үндэслэн 1982-1984 онд хоёр улсын хилийг анх удаа шалгаж хил тогтооход босгосон 639 тэмдэгтийн байршлыг шалгаж, шинээр 474 тэмдэг нэмж босгосон аж. Уг нь 1964 оны протоколд Хоёр тал таван жилд нэг удаа улсын хилийн нийт шугамын дагуу хамтарсан шалгалт хийнэ гэж заажээ.
Анхны шалгалт явуулснаас хойш 20 шахам жил өнгөрсний дараа буюу 1999 онд хоёр улсын засгийн газрын тэргүүн нар Бээжинд уулзахдаа улсын хилийг дахин хамтран шалгах тохиролцоонд хүрсэн байна. Энэ дагуу Монгол улсын Засгийн газар 2001 онд тогтоол гаргаж Монгол, Хятадын хилийг хоёр дахь удаагаа шалгах хамтарсан комиссын Монголын хэсгийн бүтэц, охион байгуулалт, удирдамжийг баталжээ. Хоёр дахь шалгалтын явцад хуучин байсан 1113 жилийн тэмдэгтийн 1173 баганыг сольж, шинээр 420 тэмдэгийн 424 баганыг нэмж босгов. Ингэснээр хоёр улсын хилд хилийн 1533 тэмдгийн 1597 баганатай болжээ. Тиймээс хилийн тэмдэгтүүдийн хоорондын дундаж зай 12 км-ээр ойртсон байна. Улсын хил дээр босгосон бүх тэмдэгийг баруунаас зүүн тийш нь буюу нар буруу дугаарласан бөгөөд хоёр дахь шалгалтыг явуулахдаа хилийн нийт шугамын дагуу агаарын зураг авч хилийн зурвасын газрын зургийг анх удаа тоон аргаар шинээр хийсэн ажээ.
Одоо хоёр улсын хилийг шалгасан тухай баримт бичгүүдийг ёсчлон баталгаажуулах бэлтгэх ажил үлджээ. Хоёр дахь шалгалтын үеэр хийсэн нэг нүсэр ажил бол 1962-1964 онд босгосон төмөр бетон баганыг боржингоор сольсон явдал аж. Энэхүү боржин баганыг үйлдвэрлэгч нь 100 жилийн баталгаа өгчээ.
Бас 150000 зургийг анх удаа зохиожээ. Нэг сонирхолтой баримт бол хойд хил дээр хилийн бага хоёр эгнээ, завсар нь ОХУ, Монгол улсын торгон хил оршдог бол өмнөд хил дээр хилийн яг зааг дээр наад талдаа Монгол улсын, цаанаа БНХАУ-ын сүлдтэй ганцхан багана байдаг аж. Хил шалгана гэдэг маш нарийн чимхлүүр ажил бөгөөд энэ бүхэнд шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн арга хэрэглэснээр бараг мм-ийн ч зөрөө гараагүй гэж ажлын хэсгийн ахлагч нар дүгнэжээ. Монгол улсын Засгийн газар ажлын хэсгийнхээ үйл ажиллагааг бүхий л талаар нь дэмжиж, ажиллах нөхцлийг нь хангаж, хүрэлцэхүйц хэмжээгээр санхүүжүүлснээр хил шалгах ажил амжилттай болжээ. Энэ бүхэн Монгол улсын дархан хил баталгаажсаныг гэрчлэх бодит нотолгоо юм.
/2004.10.11, Ноцтой мэдээ/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button