Монгол доллар мандтугай

Нээрэн тэр үеийн манай үндэсний коммунист-хөрөнгөтнүүд юугаа бодож тэгж хол сэтгэсэн юм бол оо? Тэд лав ОУВС, Дэлхийн Банк, АХБ гэх ойлголтгүй байсан, гэвч зориглосон нь түмэн зөв.
Тэгвэл Inter Asian Currency гэсэн ойлголтгүй монгол сэхээтэн эдүгээ дэндүү олон яваад харамсавч баршгүй. Азийн санхүүгийн том төвүүдэд, улс төр, бизнес, судлаачдын хүрээлэлд ойрд хүчтэй түгж буй яриа л даа. Европын Холбооны нэгдсэн мөнгөн тэмдэгт EURO-г жишээлэн азийнхан хэтдээ ийм төлбөрийн хэрэгсэлтэй болох санаа одоо хэлэлцүүлэг маягтай Азийн орнуудаар явж байна.
Төв банкиндаа хадгалсан валютын нөөцөөрөө Азийнхан дэлхийд хошуучилж, одоо Япон 800 тэрбум, Хятад 483 тэрбум, Тайвань 231,6 тэрбум ам.доллартай байна. Иймд Азийн нэгдсэн мөнгөн тэмдэгт гарч ирлээ гэхэд энэ гурвын жин нөлөө, хүчин зүйлийг харгалзах нь гарцаагүй. Тэртэй тэргүй дэлхийн 2 дахь эдийн засаг болж буй тэр улсын мөнгөн тэмдэгт -Юаниар Inter Asian Currency хийе гэсэн санаа цухалзаж ч болжээ. Азийн санхүүгийн хямралын үед юань чангарсан түүх нэгийг хэлж нотолно гэнэ. ДОЛЛАР хэмээх эрхэм алдраар мөнгөн тэмдэгтээ цоллосон Канад, Австрали, Шинэ Зеланд, Сингапур, Тайвань, Хонконг, Макао, Фижи, Бруней гэхчлэн олонхи болчихож мэдэх тул АЗИ ДОЛЛАР гэсэн хувилбар ч бас байж болно. дайны дараахан ЯПОН ДОЛЛАР гүйлгээнд явсан баримтыг бас мартаж үл болно.
Энэ ч яахав, Монгол улс зүүн Азийн нэг хэсэг мөнөөсөө мөн тул, Азийг хамарсан нэгдсэн мөнгөн тэмдэгт гарч ирлээ гэхэд гадна нь хоцрох уу? Эрт орой хэзээ боловч нэгдэж таарна, тэр үед яахвэ? Тэрхүү мөнгөн тэмдэгт нь оролцогч улс бүрийн үндэсний мөнгөн тэмдэгтээс аль шилдэг загвар, зураг, дизайныг хуулах буюу тусгана гэж тооцоолоход Монголоос юу нь очиж наалдах вэ?
Эдүгээ хүчтэй мөнгөн дээр нь Эзэн Чингисийн хөрөг, сул дээр нь ЖанжинСүхбаатарын хөрөг байгаа нь түүхэн талаасаа шууд холбогдох, жишүүлэх харьцуулах үндэслэл бий юу? 100 төгрөгийн үнэ цэнэ, ханш унасан гэлээ гээд Сүхбаатарыг доош хийх гэсэн мэт тэнд байлгах албатай юу? Орос ах нар В.И.Ленинийг аль хэдийнэ рубль дээрээсээ авч хаясан жишиг юу хэлнэ вэ?
Хэрэв улстөрчид, төрт улсыг үндэслэгчид заавал байх, байлгах ёстой бол АЗИ ДОЛЛАР-аас өрсөөд наана нь Чингис хаан, Өгөөдэй хаан, Сайн ноён хан Намнансүрэн, Чин ван Ханддорж, Данзан, Бодоо, Сүхбаатар, Амар, Гэндэн гэхчлэн хөргийг байрлуулж болохгүй гэж үү? Яахав нэгдсэн ногоон дээр нь Чингис хаан очиж наалдаг.
Даяаршлын эрин үед үнэхээр соёлжин, гэгээрч байгаагаа илтгэн мөнгөн тэмдэгт дээрх улс төрчид, эзэн хаадын хөргөөс зайлсхийж, уран барилга түүх соёл руугаа ханарч байгаа илэрхий жишээ бол ЕВРО байна. Энэ жишгээр монголчууд түүх соёлын дурсгал газруудаа мөнгөн дээрээ мөнхлөх, эсвэл Европын зарим орны жишгээр нэрт соён гэгээрүүлэгчид лугаа Инжинааш, Өндөр гэгээн Занабазар, Данзанравжаа, Д.Нацандорж, Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен нарыг мөнгөн дээрээ мөнхлөх хувилбар байж болно. Энэ тухай саналаа нэмэрлэхгүй юмаа гэхэд сэтгэлд бага ч боловч шаналаач. Эрхэм уншигчдаа.
2004.09.29, Инфо

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button