Цаачид бол энэ дэлхийн хамгийн сүүлчийн нүүдэлчид

Харамсалтай нь тэдний амь, амьдрал болсон цаа буга өвчин, цус ойртолтын улмаас тоо толгой нь цөөрсөөр байна.3000 жилийн түүхтэй цаатангуудын ирээдүй енөөдөр тун бүрхэг боллоо. Мал эмнэлгийнхний гаргасан тооцоогоор өнөөдөр цаа бугын тоо ердөө 667 болж. 1977 онд цаа бугын тоо толгой хоёр мянга гарч байсан бөгөөд цаашид буурсаар 1990 он гэхэд мянга гаруй болж хорогджээ.
Өдгөө 61 настай Санжим гуай Цаа буга бидний амин зуулга төдийгүй, амьдралын маань хэв маяг гэсэн юм. Санаа зовоож байгаа өөр нэгэн зүйл бол залуу цаачид өссөн, төрсен тайгаа орхин одож байгаа явдал. Санжим гуай мэтийн өтгөс буурлууд үүнд дургүицдэггүи ч сэтгэл дундуур байдаг. Залуус нь яваад бид мэтийн хөгшид л тайгадаа үлдэх юм шиг байна хэмээн гомдонгуй өгүүлнэ.
Тайга бол сэрүүн бүсийн мөнх ногоон ой. Нүүдэлчин гэсэн тодотголтой Монгол орны хүн амын дунд цаачдын эзлэх хувь хэмжээ өчүүхэн. Өнөөдөр тайгад цаа бугын тарга тэвээрэг, ашиг шимээс бүх зүйл нь хамаардаг 44 өрхийн 207 цаатан байна. Цаатангууд хойд талаараа Сибирийн тайгатай, өмнөд хэсгээрээ Азийн өндөрлөгтэй хиллэдэг байгалийн үзэсгэлэнт газарт амьдарч буй хүмүүс.
Улаанбаатар хот дахь Улсын мал эмнэлгийн лабораторийн мэргэжилтэн Мягмарын Нансалмаа бол цаатангуудын амин зуулга болсон цаа буга, цаачдын төлөө ажиллаж байгаа гурван судлаачийн нэг.
Энэ бүсгүйн гуйлтыг хүлээн авч цаачдад тусалж байгаа нөгөө хоёр хүний нэг нь Америкийн мал эмнэлгийн коллежийн ерөнхийлөгч асан Жерри Хайг, нөгөө нь Канадын их сургуулийн биологич Морган Ки юм.
Цаа буганаас авсан генийн сорьцондоо шинжилгээ хийж, бруцеллёз өвчний аюултай хэлбэрийг үүсгэгч Вrucella13 гэгч бактерийн халдварыг цаа бугын ихэнх нь авсан болохыг нэгэнт тогтоожээ. Энэ өвчин цаа бугын нөхөн үржихүйн системийг өвчлүүлсний улмаас амигүй хугаш төрөх, эсвэл хэвийн хэмжээнээсээ хэт жижиг хугаш гардаг аж. Ж.Хайг Урьдчилсан байдлаар бруцеллёз аюул тарьж байгааг бидний бодож байснаас хамаагүй их байна. Цаачин, цаа буга хоёрын эрүүл мэндийг аврахын тулд нөхцөл байдлыг хяналтад оруулж, шаардлагатай арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн юм. М.Нансалмаа энэ өвчнийг тараагч нь мал, амьтны шимэгчид гэдэгт эргэлзэхгүй байгаа юм. Яаралтай арга хэмжээ авахгүй б.ол бүх юм оройтож мэдэхээр байна. Коммунизмын үед Засгийн газраас санхүүждэг мал эмнэлгийн үйлчилгээ бүхнийг даадаг байж. Гэвч одоо энэ бүхэн нэгэнт алга болсон. Өнөөдөр цаачдадаа Хайг, Морган, Нансалмаа мэтийн сайхан сэтгэлт эмч нар өөрсдийн амралтын цагаа үрэн байж тайгад очин туслалцаа үзүүлж байгаагаас өөр үйлчилгээ алга.
Монгол орон ардчиллаар амьсгапж, цаачид ч чөлөөт зах ёстой болж. Өвчнөөс гадна санаа зовоож буй өөр нэг асуудал бол цаа бугын цус ойртолт. М.Нансалмаа энэ тухайд Эхлээд 1962 онд, хамгийн сүүлд 1980-аад оны сүүлээр Сибирээс цаа авчирч цус сэлбэлт хийсэн. Гэвч коммунизм нурсны дараа иймэрхүү дэмжлэг эцэс болсон. Цус ойртолт дахиад л эхэлсэн,үүний сөрөг үр дагавар удахгүй гарч эхэлнэ гэлээ.
Тайгад хамгийн олон цаатай хүн бол Баяндалай гуай. Энэ хүн 97 цаатай. Тэрбээр Бидний өвөг дээдэс цаагаа сайхан малладаг байж. Засгийн газраас хүсэх миний цорын ганц зүйл бол Сибирь, Скандинав, эсвэл Канадаас цаа авчирч тавих. Цаа биш юмаа гэхэд ядаж хөлдөөсөн үр ч байсан болно гэж санаашрангуй хэлсэн юм.
М.Нансалмаа Цаачид бол энэ дэлхийн сүүлчийн нүүдэлчид. Цаа бугыг аврахыг хүсч байна. Гэвч цус ойртох асуудлыг шийдвэрлэхгүйгээр яаж ч чадахгүй гэв. Сүүлийн үед цаагаа жуулчдад үзүүлж мөнгө олохоор цаачид нам дор газарт очиж байгаа нь сайн зүйл биш аж. Нам дор халуун газарт очсон цаа хөдөлгөөний дутагдалд ордог төдийгүй халуун агаар биеийн эсэргүүцлийг нь сулруулж, өвлийг давах тэсвэргүй болгодог сөрөг талтай.
Зохиомол хээлтүүлэг бол цаа бугыг аврах ганц зам. Yүнийг сайн ойлгодог талчид Нансалмаагийн багийнханд хүсэлт тавьжээ. Ирэх жил Канадаас зарь (эр цаа буга) авчирч магадгүй аж.
(өнөөдөр 2004.10.14 240)