Ахаа! Хүний нутагт намайг бүү шоовдорлооч

Энэ нь валютын арилжаа эрхэлдэг аливаа байгууллага, хувь хүн бусдаас ам .доллар худалдаж авахад л үйлчилнэ. Тэд бусдад худалдахад үйлчлэхгүй. Өнөөдрийн байдлаар манай валютын зах дээр нэг ам.доллар 1208 төгрөгтэй тэнцэнэ гэх мэт ганцхан ханш бий. Харин 100, 50-тын дэвсгэртийн, 20-т, 10, тавтын ханш гэж тусгайлан гаргадаггүй.
Банкнууд, ченжүүд бусдад ам.доллар худалдахдаа нэгтийг 100-тын дэвсгэрттэй ижил ханшаар борлууяна. Ийм л учир нь үл ойлгогдох үйлчилгээний хэлбэр манайд бөх гэгч нь тогтжээ. Үүнийг зохицуулдаг байгууадага.. .байгаа эсэхийг тодруулахыг зорилоо.
БУШ АХАД Л ХЭЛЭХЭЭС
Монгол Улсын менгэн тэмдэгт биш учраас ам.долларын төгрөгтэй харьцах ханшийг дэвсгэртээр ялгаварлахгуйгээр ижил ханштай байлга гэж арилжааны банк., ва?(рты(< наймаачдад хэлэх ярх бидэнд байхгүй, Тухайн банк, валютын худалдаа эрхлэгчид бизнесээ өөрсдийн дүрмээр л зохицуулах учиртай хэмээн Монголбанкны валютын газрын мэргэжилтэн ам таглав. Монгол Улсын мөнгөний бодлогыг зохицуулж байдаг туе банкныхан арилжааны банкуудын хэрхэн дураараа авирлахыг хараад л сууж байдаг юм байна. Тэднээс хяналт тавих эрх ч байхгүй гэнэ. Харин арилжааны банкуудаас тавьсан хүсэлтийн дагуу бутархай долларыг нь гадаадын банкинд зуучлан бүхэл болгож өгдөг ажээ. Өөрөөр хэлбэл, арилжааны банкны иогэдээс хямд үнээр авсан долларыг үнэд хүргэж өгдөг аж. Зндээс бодоод үзэхэд арилжааны банкаа дэмжих нь Монголбанкны бодлогын салахгүй хэсэг ч гэсэн хатуухан хэлэхэд цаад утгаараа ард түмнийхээ халаасыг суйлах ажиллагааг дэмжээд байгаа юм шиг санагдана. Юутай ч бутархай ам.долларыг Монголд өмгөөлөх эзэн алга. Хүний нутагт хавчигдан га-дуурхагдаж буй тэднийгээ бодооч гэж Буш ахад л хэлэхээс. МОНГОЛЫН БАНКУУД ХЭНД ҮЙЛЧИЛДЭГ ВЭ? Шилэн хоргоны цаана суух банкны ажилтан бүсгүйчүүдийг хараад ийн бодоход хүрлээ. Бутархай долларыг хэдээр худалдаж авах вэ гэж асуусан маань эгдуүг нь хүргэх шиг болов. Чи ч дээ 5,10-тын дэвсгэртээ ам.доллартай гэж л бодох ядуу байх даа гэх аяс тэдний нүд, хөдөлгөөнөөс ил. Дуугарч ядан, утсаар хэн нэгэнтэй ангалзан, айлгүйтнэ. Нөгөө бутархай доллар чинь өөрөө шоовдорлогдоод зогсохгүй халаасалж яваа хүнээ доош нь хийх хэрэгсэл болсон юм биш үү. Би гэм хийсэн хүн шиг дорой байдлаар 100 ширхэг тавтын дэвсгэртийг 50-ттай ижил ханшаар авчихаач гэж гуйлаа. Хөх инээд нь хүрч байна. Эцэст нь наад мөнгеө аваад эайл, Монголд чамайгтавт, тавьтхоёрыг ижил ханшаар солихыг тань харахсан гэж тавлав. Үнэн юм, хэд хэдэн банкинд очоод буцлаа. Мөнгө багатай хүнд Монголын банкнууд үйлчилдэггүй юм болов уу. Уг нь үйлчлүүлэгч баймааж л банк ашиг орлоготой баймаар. Үйлчлүүлэгчгүй бол өнөөх хэдэн эрээн цаас нь Жамц баяны оготнод идүүлдэг хэдэн шар шиг л болно биз дээ. Эсвэл монголчууд бутархай мөнгө хэ-рэглэхгүй болтлоо баяжаа юу. Ер нь яагаад бутархай ам.доллар шоовдорлогдох болов гэдгийг цэгнээд үзлээ. Зуут, тавьтын дэвсгэрт гарган сагсалзаж, бутархай мөнгө тоолох залхуутай хэмээн сагсуурах хоосон мөртлөө цээж дэлдэх, залхуу монголын дүр зураг л харагдана. БАНКНЫХАН ИХЭМСЭГ ШИГЭЭ ХАРИУЦЛАГАТАИ БАЙЖ ЧАДДАГ УУ Банкаар үилчлүүлээд хаширсан нэг иргэн үүнд ёстой хариуцлагагуй гэж хариулсан. Тэр өнгөрсөн зуны эхээр Малайзад сурдаг охиндоо 1000 ам.доллар Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан гуйвуулж л дээ. Охин нь энэ банкны ҮISA карттай. Мөнгөнөөсөө 110 aм.долларыг нь аваад бусдыг үлдээчихэж. АТМ-аас дахии мөнгө авая гэтэл үлдсэн нь алга байж. Өчнеөн хэл ам, ажил болсны эцэст Япон руу тэнээд явчихаж гэдэг хариуг аав, ээжиднь банкныхан өгч. Энэ хооронд хүний нутагт мөнгөгүй болсон охин нь өлсөж, ядраад аргагүйн эрхэнд аяга угаадаг ажил хийж өдрийн таван ам.дол-лараар амь зогоож байсан юм билээ. Малайзад байгаа охины У15А картанд байсан мөнгө яагаад Япон явчихав.Сонин байгаа биз. Худалдаа хөгжлийн банкныхан үүнд тайлбар өгөөгүй. Бараг хоёр сарын дараа мөнгийг нь олгож, хохиролгүй болгохдоо уучлал ч гуйгаагүй юм билээ. Бүтэлгүй ажиллагаанд нь дургүйцсэн тэд энэ банкинд найдсанаас Малайз руу нисч очоод хүүхэддээ мөнгө хүргэж өгсөн нь дээр хэмээсэн. Банкныхны арчаагүй үйлчилгээнээс болж охин нутагтаа амарч чадаагүй төдийгүй Монголын банкинд итгэх хэрэггүй гэдгийг ойлгож Малайзын банкаар үйлчлүүлдэг болсон юм билээ. Зах зээлийн жамаар Монголд борооны дараахь мөөг шиг олширсон байгууллагуудын нэг нь банк. Тэр хэмжээгээр үйлчилгээ сайжирч, хүмүусийн аж амьдралд туе дэм болно гэж монголчууд хүлээж авсан. Гэтэл банк зөвхөн хүүлэгч байх үүргээ л өөртөө үлдээж байх шиг. Гадаадын иргэн эзэнтэй банк ч манайд нэг биш. Тэр хүмүүс нутагт нь байхгүй ам.долларыг алаг үздэг энэ ёсыг яагаад эсэргүүцэхгүй, дэмжээд байна. Гадаад, дотоодын банкнууд хамтран монгол-чуудын халаасыг нимгэлэх аянд мордсон юм биш биз. (өнөөдөр 2004.10.14 240)