Хятадаас 1000 ширхэг такси орж ирэх үү
Ингэж хэлэхийн учир нь тэдгээр таксины нэг км-ийн хөлс одоогийнх шиг 250 төгрөг бус юм. Удахгүй нэмэгдэж магадгүй гэж цуураад байгаа 350-400 төгрөгийг бүр ч биш. Ердөө 150 орчим төгрөг л байх гэнэ. Тодруулбал, Улаанбаатарт явах тэдгээр таксины км-ийн хөлс Хятадын жишгээр тогтоогдох бололтой. Бээжинд таксидвал арав, Х?х хотод таван юань шууд түлхдэг ба дүндээ нэг км-т доод тал нь нэг юанийн хөлс буюу манайхаар 140 орчим төгрөг авдаг жишигтэй гнэнэ. Таксины эзэн Хятадын компани байх бөгөөд Монголоос хамтарч байгууллага хайж байгаа гэсэн шүү.
Ийнхүү хямд хөлстэй унаа Монголд үйлчилгээнд яваад эхэлбэл гаран орон хөл дүүжлэхэд санаа амар болох биз. Дээр нь бензиний үнэ хэмээн лаахайдаж, хийрхээд байгаа тээврийн үнэ тарифийг хязгаарлаж, Монголын бизнесийн ертөнцөд шинэ үзэгдэл болох билээ. Нүдэн дээр ил байгаа нь гараад тийм хямд тарифаар явах хэрэг вэ? гэсэн асуулт гарч мэдэх юм. Илүү, дутуу үнэ тарифийн тухайд хятадуудад харин ч итгэж болно байх. Яагаад гэвэл тэнд ганц зоос газарт гээх улс биш. Тэгэхээр дээр өгүүлсэн эх сурвалжуийн мэдээгээр бол хятадууд такси төдийгүй, түүний дэд бүтцийг нь хамтад нь оруулж ирэх бололтой. Хямд гараашид тэргээ тавьдаг, хямд сэлбэгээр засвараа хийдэг… Хамгийн гол нь хямд бензин авч ирэх сураг байгаа юм. Хэрэв зэ, ийм хямд төсөр үйлчилгээтэй такси бааз иж бүрнээрээ Монголд буй болвол нийтийн тээврийн үйлчилгээний нэгээхэн хэсгийг баттай дааж чадах биз ээ.
Жолооч нарын өдөрт тушаах орлогын мөнгө 10000 төгрөгөөс илүүгүй байж мэдэхээр дуулдаж байгаа. Өнөөдрийн манай таксины үйлчилгээний байдпалтай харьцуулбал үлгэрийн гэмээр энэ мэдээ биелэх аваас мянгар гэр бүл хоолтойгоо залгана.
Хятадууд тэмээний тавхай өндөр үнээр худалдаж аваад, Монголын тэмээг барах гэсэн санаа гэхчлэн хэдэн жилийн тэртээ ярьдаг байсан. Харин таксины тухайд тийм санаа төрөх юм алга. Хятадууд мөнгөжөөд, зарим нь нөгөө багтааж ядахдаа Мянганы зам-д хүүгүй зээл оруулсан гэнэ, ерөөсөө хэдэн хүнээ ажилтай байлгаж байгаа нь ашиг юм байх гээд ярьцгаадаг шүү дээ. Тийм гэвэл Хятадын захын компани 1000 такситай бааз байгуулчихаж дөнгөх л байх. Манайхны түрээсийн такси өдөртөө 20000 төгрөгийн орлого тушаагаад, дээр нь хоол, бензиний мөнгө хийх гээд их ядардаг гэлцдэг. Дээрх маягийн хямд такси зах зээлд км-ийн хөлс тарифаараа өрсөлдөөд эхэлбэл бусад таксийн эздээс түрээслэгч нартаа тавьдаг шаардлагад нааштай өөрчлөлт гарч мэдэх талтай.
Тэр цагт нийслэлийн нийтийн тээвэр нэг талаас будаа болж, нөгөө талаас цэцэглэн хөгжинө гэсэн үг. Гурван эмгэн нийлээд нэг ийм такси барихад км-т нэг нь 50 төгрөг л өгнө. Хэл амтай микроныхонтой муудалцаж, шахцалдаж явахг?й болно. Тэртэй тэргүй ядуулаг иргэдийн нийгмийн асуудал зарим талаар шийдэгдэж, хэдэн хөгшчүүл хөл нуруу амарч мэдэх л юм. Заавал хөгшин хөвөө гэхгүй, хөдөө гадааныхан, сургууль соёлын багачуудад ч нааштай тусах нь тодорхой шүү дээ.
Уншигч авгай та байтугай үүнийг бичиж буй миний бие ч Нээрээ энэ ажил бүтэх болов уу? хэмээн санаа зовж л сууна. Бүтэх болтугай хэмээн бодож байгаа. Сураг нь Франц улсын үйлдвэрийн Ситронх хэмээх 100 км-т долоо хүрэхтэй үгүйтэй литр бензин амсдаг авютомашинууд орж ирэх юм шиг билээ. Улаанбаатарын шахатуун түгээх станцуудаас тендерээр сонгож, хамтран ажиллах гэрээ байгуулах ч бололтой. Одоо яригдаж байгаагаар бол гучаас дээш настай, таваас доошгүй жил хөнгөн тэрэг барьсан, харааны шил зүүдэггүй, архи, тамхи хэрэглэдэггүй, автын осол зөрчил гаргаагүй тухай Замын цагдаагийн газрын тодорхойлолттой жолоочийн таксичнаар авч ажиллуулах юм байна. Хятадын Эрээн хотын түрээсийн такси өдөрт 100 юанийн орлого ушаагаад хаа хаанаа ашигтай байдаг гэх юм билээ.
Харийн бизнесийнхнийг саймшран магтаад байх нь хаашаа юм шиг ч Хятадууд бол аль болох олон хүнийг тэжээх талаа барьдаг. Манайхан болж л өгвөл ганцаараа идэх-ээ болдог гэж нэг танил маань хэлсэн удаатай. Тэгэхээр яралзсан мянган такси хэзээ импортоор орж ирж, нийслэлийн маань гудамж, замаар гүйж эхлэхийг хүлээх л үлдэж байх шиг байна.
/2004.10.14, Бизнесийн мэдээ/