Цагдаагийнхны Цагдаа бааранд хорь гаруй янхан ажиллаж байна

Эрх ямба, эд хөрөнгөтэй л бол юу ч хийж болдог гэсэн ойлголттой дээд албаны тушаалтан манайд хэтэрхий олон байх юм.
Цагдаагийн байгууллагын том цолтой нэгэн эрхэм нууц янхны газар ажиллуулж байна гэсэн мэдээллийн мөрөөр бид яг цагдаагийнхан шиг эрэн сурвалжилсан юм. Нэлээд оллон өдөр, оройг энэ ажилд зарцуулсны дүнд Чингэлтэй дүүрэгт байрлах нэгэн нууцгай цэнгээний газрын далд үйл ажиллагааг мэдэж авсан. Тэнгис хэмээх сүрлэг нэртэй энэ баарыг их аятайхан тохижуулсан байна. Тэндэхийн ажилчдаас эзнийх нь талаар асуухад босс-оо их л нууцлах юм билээ. Чамгүй хэдэн өдөр нууцаар ажиглан тандаж, асууж сурагласны цагдаагийн том албан тушаалтны хувийн баар болохыг нь мэдэв. Эзнийг нь мөн эсэхийг батлах гэж, үйл ажиллагааг нь нүдээр үзэх гэж үйлчлүүлэгчийн дүрд ч нэлээд тоглосон. Орой бүрий болох үед ихэд дэгжин сайхан бүсгүйчүүл нэг, хоёроороо цувран зочилцгооно. Ойр хавийнх нь албан байгууллагынхан нь ч тэр байнгын зочдыг анддаггүй болсон байна. Тэдний нэг нь Мөнгөний хүүхэн энд 20 гаруй бий. Ихэнхдээ цагдаагийнханд үйлчилдэг юм гэж бидэнд сонин болгож ярьсан бөгөөд үүнийг бас л батлах шаардлага гарч шөнийн 03 цаг хүртэл, нэг ёсондоо тэднийхийг хаалга барьтал гадаа зогсоход үнэхээр л цагдаагийн формтой гурван нөхөр Тэнгис баар руу ороод удаж төдөлгүй гурван тогос шиг хүүхнийг дагуулан гарч ирж машиндаа суулгаж одлоо. Энэ мэтчилэн машинтай хүмүүс ирээд л нэг хоёроор нь бүсгүйчүүдийг авч явах нь үргэлжилсээр. Үүдэнд нь такс хураадаг эмэгтэй орсон хүн бүрээс 500 төгрөг хураан авч, төмөр хаалгаа дангинатал цоожлох нь их л сонин. Энэ нууц янхны газар ажиллуулж буй дээд тушаалтай эзнийг ойр хавийнхан ч сайн мэддэг юм билээ. Тэд хүний мууд дурласандаа тэднийг судалсан биш, хамийн гол нь ойр орчмынхондоо тэдний энэ замбараагүй үйл ажиллагаа төвөг учруулдаг гэнэ. Ямар сайндаа энэ муухай газрыг хаалгах юмсан. Даанч цагдаагийн том даргынх болохоор ямар ч боломж байхгүй хэмээн ярилцдаг ажээ. Мэдээж хоолноосоо салахыг хэн хүсэх билээ. Тэр эрхэм бол хувийн эдлэн, сүрлэг байшинтай, чамин дугаартай үнэтэй том жийптэй, ер нь бийлэгжүү эр юм байна. Аргагүй биз дээ, хамгийн ашигтай бизнест шургалсан хойно.
Энэ Тэнгис баарыг ард түмэн Цагдаа баар гэж нэрлэж заншжээ. Учир нь, нөгөө л хүмүүсийн ярьж байгаатай адил цагдаагийнхан олноороо орж тэднийхээр үйлчлүүлдэгт байгаа юм.
Нийгмийн муу муухайтай тэмцэхээр тангараг өргөсөн цагдаагийнхан ийнхүү нийгмийн хамгийн бузар муухай үйлдлийг цэцэглүүлэн хөгжүүлж байгаа нь энэ. Цагдаа нар шөнийн эргүүлдээ гарч Улаанбаатар, Ард-ын өмнүүр зогсдог биеэ үнэлэгчдийг ачиж, торгон саатуулж, шөнийн дэлгүүр, баар цэнгээний газруудыг шөнийн 00 цагт үүд хаалгыг нь бариулах ажлаа маш идэвхтэй шуурхай хийснийхээ дүнд худал хэлэх хүнд норм байдаг бол торгуулийнхаа хувийг давуулан биелүүлдэг биз. Гэтэл цагдаагийн албан тушаалтны хувийн бааранд Хууль зүйн дотоод хэргийн сайдын тушаал үйлчилдэггүй бололтой. Цагдаагийн байгууллага өөрийгөө шалгах, цэвэрлэх цаг болжээ.
2004.10.14, Өнөөгийн төрх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button