УИХ-ын даргын сэнтийд Ю.Космо заларч үзэв
Ноён Ю.Космог тус улсын парламентын Лагтингийн Ерөнхиилөгч Лудв Солхолм, дэд ерөнхиилөгч Одд Холтен, Одэлстингийн дэд ерөнхиилөгч Бэрит Брорбай нарын албаны хүмүүс дагалдан ирсэн байна. Төлөөлөгчдийг Буянт- Ухаагийн нисэх онгоцны буудалд УИХ- ын дэд дарга С.Оюун, гишүүн Т.Бадамжунай, Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Лувсанжав нарын албаны хүмүүс угтан авав.
Ноён Ю.Космо УИХ-ын дарга Н.Энхбаяртай уулзаж, парламент хоорондын болон хоёр орны харилцаа хамтын ажиллагааны талаар ярилц-сан байна. Уулзалтаас гараад УИХ, Норвегийн Стортингийн хамтын ажиллагааны прото-колд тэд гарын үсэг зурсан юм. Үүний дараагаар Н.Энх-баяр, Ю.Космо нар айлчлал болон уулзалтынхаа талаар сэтгүүлчдэд товч мэдээлэл хийв. Хоёр улс хүн ам, газар нутгийн хэмжээ ойролцоо жижиг орон гээд адил төстэй зүйл бийг УИХ-ын дарга дурдаад Уулзалтаар парламент хоорондын харилцаанаас гадна хоёр улсын харилцаа хамтын ажиллагааны талаар ярилцсан. Мэн манай улсын парламентыг улам боловсронгуй болгох, туе улсаас албан ёсны зээл авах орны тоонд Монголыг оруулах зэрэг асуудлыг хөндөн ярилц-лаа. Өнөөдөр манайх хамтар-сан Засгийн газар байгуулж ажиллаж байна. Норвеги улс нь олон жилийн өмнөөс хам-тарсан Засгийн газар байгуулж ажилласан туршлага-тай тул суралцах зүйл бидэнд их бий. Түүнчлэн цөөнхийн Засгийн газар хүртэл байгуулж байсан юм билээ гэө. Ю.Космо Бид парламент хоорондын харилцааг бэх-жүүлэх, хоёр орны харилцаа болон олон улсын өнөөгийн байдлаар ярилцлаа. Мөн глобальчлал, даяаршлын талаар ярилцаж, энэ нь жижиг ор-нуудад ямар нөлөө үзүүлэх талаар харилцан санал солилцеон. Бас эдийн засаг, байгаль экологийн асуудлыг ч хөндөн ярилцсан гэлээ. Тэрээр манай улсад эдийн засгийн талаар ямар дэмжлэг туслалцаа үзүүлэх бодолтой байгааг асуусан сэтгүүлчийн асуултад Эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүү-лэхэд хууль эрх зүйн таатай нөхцөл чухал. Манай пар-ламентаас Норвегийн хөрөн-гө оруулагчдад Монгол Улсын бизнесийн орчин, хууль эрх зүйн нөхцлийн талаар ярьж танилцуулах боломжтой. Ха-рин тэнд очиж бизнес эрхэл гэж хэлж чадахгүй. Парламент хоорондын харилцаа нь хоёр орны эдийн засгийн харилцааны үндэс, эхлэл болж өгөх юм гэсэн хариул-тыг өгч байлаа.
Хөтөлбөрийн дагуу товч мэдээллийн дараа УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны танхимыг үзэж сонирхох байв. Ноён Ю.Космогийн анхаарлыг Соёмбо танхимын үүдэнд байрлах Есөн хөлт цагаан туг ихэд татсан бололтой хуралдааны танхим руу явахын өмнө ямар учиртай туг болохыг лавлан нэ-лээд саатав. Цагаан азарганы дэл сүүлээр бүтсэн, 21 аймаг нийслэлийн газар шорооны дээжийг тусгай ган саванд хийж сууринд нь байрлуулсан гээд тайлбарлагчийн хэлеэн бүрийг ихэд шимтэнгүй сонсч байсан. Бүр Есөн хөлт цагаан тугийг тойруулан тавьсан цагаан эегийг барьж хүртэл үзэв. Есөн хөлт цагаан тугтай танилцеан төлөөлөгчид түүнийг нар зөв гороолж чуулганы танхимыг зорилоо. УИХ-ын дарга Н.Энхбаяр түүнд өөрийн биеэр хэлмэрчилж чуулганы танхимынхаа зохион байгуулалтыг тайлбарласан. Ноён Ю.Космод Ерөн-хийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын хээ угалз болсон сэнтий ихэд таалагдаж байгаа бололтой УИХ-ын даргын сэнтийд түр морилж хүртэл үзсэн. УИХ-ын даргын сэнтийд гадны хүн суугаад өөрийг нь дэргэдээ бараг номхон зогеоон ярилцах нь нэг л сонин сэтгэгдэл төрүүлж байсныг нуух юун.
Чуулганы танхимтай танилцеан төлөөлөгчид Норвегийн тусламжийн байгуул-лагын үйл ажиллагаатай болон ноолуурын Говь үйлд-вэртэй танилцеанаар эл өд-рийн арга хэмжээ нь өндөрлөсөн. Өнөөдөр Ю.Космо тэргүүтэй төлөөлөгчид Ган-дантэгчинлэн хийдэд зочилж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт бараалхана. Мэн Улсын төв номын сангаар орж нэлээд тооны ном бэлэглэх аж.
(өдрийн сонин 2004.10.15 255)