Би марааны тарвага

Тэдгээр хүмүүс Фэна шуйгийн хэмээн овоглогдох болсон С.Ганбаатарын лекцийг сонсохоор ирсэн тзр. С.Ганбаатар нь жижиг, дунд үйлдвэрлэлийн ашигтай ажиллах үндэс, байгууллагын маркетинг, РК-ыгяажзөв хийх вэ? Ер нь Монголд бизнес хийх боломж байна уу гэдэгт хариула-хаар ирсэн байлаа. Түүний лекцний гол хэсгээс түүвэрлэн авснаа хүргэе.
Тэрээр маш олон жил энэ яедлыг мерөөдсөн гэж хэлж байсан юм.
Бизнесийг яахын тулд хий-дэг вэ. Завтай, цагтай, юугаар ч дутахгүй аз жаргалтай бай-хыг тулд л хийдэг. Тэрнээс буе завгүй, аз жаргалгүй, гэр бүлээсээ салахын тулд хийхийг хэлдэг юм биш. Бизнес бол хамгийн эхлээд хүний оюун ухааныг эзлэн, хүний оюун ухаанд тогтох явдал юм. Бид дэлгүүрт орлоо. Том лангуу дүүрэн архи дарс байдаг. Тэр дундаас бид оюун ухаанд нь хоногшсон нөгөө л АПУ, САПУ, Хараагаа л сонгоно шүү дээ. Тэднээс хямд үнэтэй, сайн чанарыг бүтээгдэхүүн тэнд байж болно. Гэтэл зөвхөн дээрхийг сонгодог. Тиим боло-хоор бизнес хүний оюун ухаанд үлдэх урлаг гэдгийг эхлээд хэлье
Бизнесийг яаж хийх вэ? Хамгийн түрүүнд эдийн засаг гэж юу вэ гэдгийг ойлгох ёстой.
Манай их дээд сургуулиу-дад Хязгаарлагдмал неөц бололцоог хязгааргүй эрэлт хэрэгцээгхангахыг эдийн засаг гэнэ гэж заадаг. Үгүй шүү дээ. Эдийн засаг бол хүчний төвлө-рөл юм. Япон улс электрон бараагаар, Англи үнэт цаасны арилжаагаараа, Финьлянд МОК1А хэмээх гар утас үйлд-вэрлэх арилжаалахаараа улс даяараа төвлөрч чадаж байна. Хэн юу чадаж байна, түүндээ хүчээ төвлөрүүл хэрэгтэй. Харин чадахгүй зүйлээ хүн мөнгө өгөөд хийлгэн тусламж ав. Бүх талаараа хүчтэй байна гэдэг бол бүх талаараа сул байхын шинж шүү. Эдийн засаг бол хүний идеал юм. Энэ бал 350 төгрөгийн үнэтэй. Харин үүгээр гарын үсэгзураад өгвөл хүнд дурегавал 1500 төгрөг болчих жишээтэй.
Эдийн засаг гэдэг бол жижиг дунд үйлдвэрлэл. Саяхан том компани болон жижиг үйлдвэрлэгчдийн татварын зөрүүг ойртуулчихсан. Уг нь жижиг, дунд үйлдвэрлэл эрх-лэгчдийн татварын хэмжээг долоон хувь, том компаниуд 50 хувь байвал зохино. Жижиг компаниуд татварт олигтой хөрөнгө оруулж чаддаггүй. Том компаниуд төсвийн 50-60 хувийг бүрдүүлж байхад жижиг компаниуд 10-15 хувийг л бүрдүүлдэг. Тиим болохоор таваар авах гээд явах нь илүү зардал гаргачихдаг. Том компаниуд татварын өсөлтөөс болж дампуурдаггүй юм. Харин ажилгүйдлийг арилгадаг жижиг компаниудад бол хэцүү л байдаг байхгүй юу. Тэднийг дарамтлах биш дэмжвэл ирээ-дүйн том компаниуд болно шүү дээ.
Жижиг дунд үйлдвэрлэгчдийн хамгийн том дайсан бол хэрэгцээгүй дүрэм жу рам. Хэн нэгэн жижиг цайны газар бай-гуулахаасаа өмнө Яавал хү-мүүсийг татчих вэ, цайны газрынхаа дотоод орчинг ямар аргаар өвөрмэц засах вэ гэдгээ боддог гэж үү. Үгүй хотын захиргаанд таньдаг хүн байна уу угүй гэж боддог болчихож.
Нэгэнт л бизнес маань хүний оюун ухааныг эзлэх явдал гэж дээр хэлеэн. Тэгэхээр нэгдүгээрт тактик бол РР, маркетингээ боловеруулах хэрэгтэй. Тухайн бизнесийн-хээ анхдагч байх нь чухал. Хэн хамгийн анх сансарт ниссэн бэ гэж та нараас асууя. Гагарин, дараа нь Титов гээд л цааш байхгүй. Гуравдахьхүн урьдах хоёроосоо хамаагүй олон удаа дэлхийг тойрсон байлаа ч бидний ихэнхи маань мэдэх-гүй байна шүү дээ. Тэгэхээр бизнест анхдагч бай. Энэ сайн бай гэсэн үг биш шүү.
Бүх зах зээл эзлэгдсэн байна шүү дээ. Надад орох зай алга гэж хэлэх хэрэггүй. Тиим бол тухайн зах зээлээс хэегийг тасдаж аваад эзэл. Манайд бол 1-2 давхар улаан тоосгон байшин л байдаг. Гадаах хаяг нь үсчин, цайны газар, саун, биллиард гээд л бөөн юм. Манайхан чинь жаахан алт ухаж аваад хэдэн төгрөг хий-чихээд янз бүрийн бизнес рүү орж хүчээ тарамдуулах юм. Ингэж болохгүй ээ. Төвлөрөл хэрэгтэй шүү дээ. Кока кола хэзээ ч алимны жүүс үйлдвэр-лэж байгаагүй юм шүү. Тий-мээс төвлөрөл чухал.
Бусдаас ялгарах хэрэгтэй Ялгарал Монголд алга. Ялгаралыг яаж бий болгох вэ? Бүтээгдэхүүндээ яаж нэр өгөх вэ. Коко кола, Коника, Адидас. Эдгээр нь ямар ч утгагүй. Нэр өгөхийг тулд Хар чоно, Хөх чоно, бүр Алаг чоно гэсэн утга учиртай сайхан нэр өгөх огт хэрэггүй. Харин үгсийн санд шинээр орж ирж буй, богино сонеголонт нэрийг олж өг.
Оюутан залууст хэлэхэд сургуулиа төгеөөд шууд бизнес рүү бүү ор. Эхлээд өрсөлдөг-чийнхөө компанид орж ажилла. Тагнуул хий. Мэн 15-16 настай хүүхэд ямар бизнес хийхээ шийдчихсэн байх хэрэгтэй шүү.
Жижиг дунд үйлдвэрлэгч-дэд нэг сайхан давуу тал байдаг. Тэд хүнийг хайрлаж чадна. Том компаниудтай харьцуулахад хэрэглэгчдэдээ элгэмеүү дотно харьцдаг. Тэд Өө та эртээд манайхаар ирж үйлчлүүлж байсан эгч үү гэж чаддаг.
Харилцагчдын сэтгэл ха-намж хамгаас чухал. Хүлээл-тээс нь илүү давсан үйлчилгээг үзүүлэх хэрэгтэй. Нэг хүн телевизороо засуулжээ. Засварчин ажлаа дуусгачихаад телевизо-рыг нь сайхан арчиж тавьчихаад, эргэн тойронд нь унасан хогоо түүгээд гарчихав. Нөгөө үйлчлүүлэгч гайхна биз дээ. Ямар сонин юм бэ Хөөх би илүү мөнгө төлөөгүй шүү дээ гээд л.
Гэтэл манай зарим компаниуд Та манайд ирвэл бид үнэгүй кофегээр дайлна шүү гэчихээд ирэхэд нь Өө уучлаа-рай, манай кофе дуусчихлаа гэдэг. Зарим нь бүүр Хүн авчирч л байвал яадаг юм гээд л зориудаар үйлчлүүлэгчдийг хуурч мэхлэн орлого олохыг боддог. Ингэж л үйлчлүүлэгчээ хуурч авчирчихаад Би ийм л луйварчин шүү гэдэг мессеж өгчихөөд л явуулна.
Монголд ерээд онд маш олон хүн зээл аваад бизнес хийж чадалгүй дампуурсан, өрөнд орсон. Төр засаг, энэ эдийн засагчид бизнес яаж хийдгийг зааж өгөөгүй байж зээл өгч л байсан. Тэрхүү үйлдэл нь Чи зээл ав, тэгээд дараа нь Ганц худаг руу ор гэснээс ялгаагүй үйлдэл болсон шүү дээ.
Энэ мэтээр лекц явагдсан. Түүнд цэцэг бэлэглэсэн, лекцийн дараа баяр хүргэх гэсэн хүмүүс тун олон байлаа. Тэр ч тун аз жаргалтай байв. Нэгэн мөрөвдлөө биелүүлеэн хүн аз жаргалтай байхаас ч яахав.
Лекцийн дараа Фенг Шуй-гийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатартаи хэдэн хором хөөрөлдсөн юм.
-Өчигдөр таны лекцэд суулаа. Маш олон хүн цуглаж, чин сэтгэлээсээ танд баяр хүргэж байгаа харагдсан. Та одоо өөрийгөө хэрхэн төсөөлж байна вэ?
-Би 1993 онд Лондон хотод суралцахаар яваад 2001 оны таван сард Монголд ирсэн. Энэ олон жил би Монгол орны эдийн засгийн тагнуулч гадаадад явж буй мэт өөрийгөө төсөөлж явлаа. Улс орны-хоо эдийн засгийг өөдлүүлэхийн тулд би эндээс юу авч болох вэ, юуг сурч болох вэ гэдгийг байнга л бодолцож байсан. Хэдийгээр би тэнд хоёр дээд сургууль төгссөн гэлээ ч өөрийгөө Монголд хэрэгтэй санаа бодлыг цуглуу-лагч л гэж ойлгож байсан. Засгийн газрын мөнгөөр гадаадад сургуульд явчихаад тэндээ бор ходоодоо тэжээгээд ирэхгүй байгаа хүмүүсийг хараад Даанч дээ гэж боддог байлаа. Харин миний хувьд бол Засгийн газраас ч юм уу, дэмжлэг авсан мөнгө төгрөг байгаагүй ээ. Өнөөгийн гадагшаа явж буй монгол хүмүүс шиг л би анхлан хэлний курст явж байсан. Тэгээд тэндээ ажил хийж, мөнгө олж, сургуульд сурж байлаа. Ажлаа ч гэсэн өөрөө л олсон. Тиим болохоор надад аз буян заяа илүү түшдэг юм болов уу даа. Тэр үед би өөрийгөө марааны тарвага гэж төсөөлж байсан. Хужир мараанд хөрвөөж ирээд сүрэгтээ тусалдаг тарвага гэж. Монгол оронд мэдээлэл, шинэлэг онол дутагдчихсан байгаа энэ үед харь оронд очоод тэр л мэдээлэл, шинэлэг онолыг өөртөө нааж ирээд олон хүнд долоолгож, тус болж, олон хүний оюун ухаанд хүргэх нь марааны тарвагын утга учир юм болов уу. Тиим ч учраас би өөрийгөө марааны тарвага гэж бодож явдаг.
-Фэнг шуйтэй хэрхэн яаж холбогдов. Фэнг шуйгийн мөн чанар шэж юу вэ? Шашин юм уу, эсвэл ШУ уу?
-Барууны их дээд сургуульд эдийн засгийн ангиудад, ялангуяа менежментийн ангиудад фэнг шуйгийн хичээл ордог юм. Тэндээс эхлээд дараа нь фэнг шуйгийн тө-рөлжсөн сургуульд нь сурч төгссөн. Фэнг шуй бол шашин биш, шинжлэх ухаан ч биш, харин амьдралын ухаан юм.
Ширээ битгий өнцөгдөж суугаарай, чи том болоод хүн-тэй суухгүй шүү гэдэг маань шашин уу, эсвэл шинжлэх ухаан уу? Энэ бол ажиглалтын ухаан. Эмтэрхий аяганд цай хийж битгий өг, гарын салаа-гаар мөнгө бүү өг гэдэг шиг л. Нүдэн дээр гарсан зүйлд өвдө-гөө хүргээд эм дом, эм дом гэж домнодог шүү дээ. Тэгэхэд үнэхээр маргааш нь алга бол-чихдог. Харин шашин бол фэнг шуйг ашигладаг нь үнэн. Пам дээр нэг хүн хүүхдээ тэврээд Нэр хайрлаач гэж очлоо гэж бодъё. Лам Хэзээ төрсен бэ гэнэ. Нөгеө хүн Усан хонин жилд төрсен гэнэ. Лам Галаа, Цогоо, Нараа, Гэрлээ гэсэн нэр лав өгөхгүй. Тэгэхээр шашин фэнг шуйг ашигладаг болохоос биш фэнг шуй шашин биш юм л даа.
-Зарим хүмүүс фенг шуй таны бизнес гэж ярих юм…
-Хэрвээ би бизнес хийх гэсэн бол Монголд ирэхгүй л байсан. Өнеедөр надад зан-дан ширээ, нарийн бичиг хүү-хэн хэрэггүй. Надад бизнес хийх хангалттай боломж байсан. Зарим хүмүүс ингэж ойлго-дог нь дэндүү харамсалтай. Тэр хүмүүст би Намгийн мэл-хий далай байдгийг мэддэггүй-гээрээ дэндүү аз жаргалтай гэж хэлмээр байна. Энийг харин биччихээрэй.
-Та Англид бизнес хэрхэн хийх талаар зевелгеө егдөг байсан гэсэн. Бас чамгүй орлоготой байсан гэлцдэг. Тиим сайхан ажлаас яагаад татгалзаад Монголд хүрээд ирэвээ?
-Таны ингэж асуух нь зөв өө. Яагаад гэвэл тэр орчинд та байж үзээгүй шүү дээ. Би тиим өндэр цалинтай, боломжийн амьдралтай байхдаа эх орноо их үгүйлдэг байсан.
Хэдийгээр би Англид маш өндэр цалинтай ч олон хүн намайгхайрлахгүй шүү дээ. Би бол тэнд зүгээр л кока кола уудаг амьтан шиг л болж хувирсан. Би олон хүнээр хайрлуулдаг, олон хүнийг би хайрладаг тул Монголдоо аз жаргалтай байдаг. Зарим хүмүүс намайг бизнес хийх гэж, мөнгө хийхээр иреэн гэж боддог. Үгүй. Би Монголдоо ирээд ард түмний оюун ухаанд то-дорхой хэмжээгээр арай нэг гэрэлтэй гэгээтэй зүйлийг хүргэх гэж 22 ном бичлээ. Монголд ном гаргах нь ашиг-тай бизнес биш гэдгийг хэн ч мэднэ.
-Лекцэд тань сууж байхад таныг багагүй амжилтад хүр-чээ гэж ойлгож болохоор байлаа. Хүмүүс таныг бүчээд баяр хүргэж байх тэр үед танд ямар мэдрэмж төрж байх юм.
-Би өөрөө өөрөөрөө ба-хархсан. Миний биеэр гүйж байгаа цус, энэ хүмүүсийг биеэр гүйж буй цустай ижил. Монгол хүмүүс миний хийж байгаа зүйлийг тодорхой хэмжээгээр мэдэж хүндэлдэг юм байна гэж бодож байна. Хамгийн гол нь би хүмүүсийн төлөө маш их зүйл хийх ёстой юм байна гэж өчигдөр бодлоо.
-Танай Фэнг шуйгийн тө-вийн талаарх мэдээлэл их муу байна гэж бодох юм. Хүмүүс урдаас амандаа зоос зуусан мэлхий энэ тэрийг аьч ирээд л гэртээ тавих юм.
Хуурамч жинхэнэ гэж байх уу. Ямар ялгаатай вэ?
-Бид энергижүүлдэг юм аа. 15-ны сартай шөнө. Та тэр энергижүүлдэг аргыг нь Фэнг шуйгийн төв дээр очоод мэдчихэж болно.
-Лекц дээрээ та англи хэлийг яаж амархан сурах талаар ярьж байсан. Тэр талаараа манай уншигчдад хэлэхгүй юү?
-Англи хэлийг амжилттай сайн сурах нь ердөө л амьд хэрэгцээтэй, практикт байнга ашиглагддаг тиим л үгийг сурч, цээжилж, амьдралдаа ашиглах явдал. Маш энгийн. Бид хэл гэдэг том шинжлэх ухаан, хөндий хэцүү явдал гэж ойлгоод бул хар чулуу бий болгочихоод байна. Тиим болохоор хэрэгцээтэй 150 үгийг цээжлээд ичиж зоволгүйгээр тэр үгсээ ашиглаад яриад байх хэрэгтэй. Тэр 150 үгээс 100-гаад өгүүл-бэр л бүтдэг юм. Энэ нь 150 үгийг цээжилчихээд цаашаа юу ч битгий сур гэсэн үг биш шүү. Харин тэр 150 үгийг цээжилчихээд цаашаа явахад багштай багшгүй, Ганбаатартай, Ганбаатаргүй та сурна гэсэн үг.
-Уучлаарай таныг нэг удаа баривчилж байсан тухай сураг дуулсан юм л даа. Ер нь тэр явдал юунаас үүдэлтэй юм бол?
-Миний аав намайг Монголд ирэхэд Миний муу хүүг атаа жөтөөтэй муу хүмүүс тасдаж хаях вий дээ. Аав нь их санаа зовж байна аа гэж байсан. Намайг хүн гүтгэсэн юм. Гэхдээ хууль, шүүхээрээ шийдэгдээд тодорхой болсон. Хамгийн гол нь иймэрхүү юман дээр Харанхуйг харанхуйгаар зайлуулдаггүй. Харанхуйг гэрлээр л зайлуулдаг гэдэг болохоор намайг гүтгэхээс өөр аргагүй байдалд орчихеон тэр хүнийг хайрлахаас өөр арга надад байгаагүй. Асуусан нь тань зөв өө. Яагаад гэвэл олон хүн надад эргэлзэж байж ма-гадгүй. Намайг хүн юу гэж бодох бол гэж би хэзээ ч амьдардаггүй. Өөрийнхөө тухай, өөрийн зорилгын тухай юу бодож байна, түүнийхээ төлөө л амьдардаг. Тэгэхээр тиим хүмүүсийн тухай сонин-гоор ярьж хөөрөөд явах зав байдаггүй. Харин та асуучих-лаа. Олон хүний эргэлзээг тайлсан сайхан асуулт асуу-санд баярлалаа.
-Цаашдаа та юу хийе гэж бодож байна?
-Өнөөдөр Монголыг хөнд-лөнгөөс нь ажиглах юм бол жаахан зэстэй шороогоо нэг хэсэг албан тушаалтнууд нь хуйвалдаад гаргачихдаг. Жаахан ноолуураа урагш нь гаргачихдаг. Ил далд хэлбэрээр баахан спирт оруулж ирдэг тиим бизнес л Монгол оронд ноёрхож байна. Энэ гол гуниг, гутамшиг. Саарал ордонд байгаа улсууд нь байгаа хэдэн төгрөгөө хааш нь зарцуулах вэ гээд хуралдаад л байж байгаа нь дэндүү өрөвдөлтэй. Эндээс юу гэх гээд байна вэ гэхээр гаднаас яаж ганц төгрөг олох вэ гэдэг маань бидний толгой-гоо гашилгаж, хуралдаж байх ёстой асуудал юм болов уу гэж би бодож байна.
Би инженер технологийн паркыг барьж төсөл боловсруулж ажиллана гэж бодож байгаа.
-Таныг саяхан Сөүлд болсон хурлаас нэгэн холбооны тэргүүлэгч гишүүнээр сонгогдсон гэж сонссон?
– Сөүлд болсон энэ уулзалт маань дэлхийн монголчуудын уулзалт. Дэлхийн энх тайвны төлөөх гэр бүлийн холбоо зохион байгуулсан. Дэлхий дээр тархсан монгол үндэст-нийг бид өөрсдөө л үнэлдэггүй болохоос бусад орнууд маш өндер үнэлдэг, маш өндэр ач холбогдол өгдөг юм байна. Америк, Латин Америк, Унгар, Казахстан гээд хөх толботой төрдөг маш олон үндэстэн байдаг юм байна. Тэдгээр хүмүүсийг тодорхой хэмжээгээр нэгтгэж, тэр нэгдсэн хүчийг дэлхий нийтийн энх тайвны үйлсэд ашиглах юмсан даа гэсэн сайхан үзэл бодлын дагуу бид уулзалдсан. Дэлхийн өн-цөг булан бүрээс хөх толботой 300-гаад хүн ирсэн. Бид уулзалдаад Дэлхийн энхтайваны төлөө монгол хүмүүсийн хол-боо-г байгуулсан. Тэр холбоо-ны тэргүүлэх зөвлөлд нь есөн монгол хүн орсон. Тэрний нэгээр намайг сонгосонд би маш их баярласан. Тэнд очоод би лекц уншсан, илтгэл тавь-сан. Лекц тавихдаа би монгол хүний давуу тал юу юм, тэр давуу тал маань өнөөгийн даяарчлалд ямар байр суурьтай юм байна вэ гэдэг талаар голчлон ярьсан. Өнөөдөр дэлхий дээр хурд тодорхой хэмжээгээд оюун ухаан ноёрхож байна. Урьд нь бол масс, хэн илүү олон хүнтэй вэ. Хэн олон армитай вэ, хэн их газрын баялагтай вэ, газар нутагтай вэ гэдгээрээ улс орны хөгжил нь тодорхойлогддог байсан бол, енөөдөр хэн оюун ухаан-тай вэ, хэн нь хурдтай вэ гэдэг асуудал чухал болсон. Энэ үөд оюун ухаан хурдыг дээдэлдэг монголчуудын тэр тактик, олон олон улсын эдийн засгийн байдалд хувь нэмрээ оруулж байна.
-Тэгэхээр Нацагдорж хам-ба ламын оролцсон хурал болох нь. Хамба лам арай өөр зүйл ярьж, хэвлэлийн бага хурал хийлгэж байсан шүү дээ?
-Би хүн шүүмжлэхийг хүсэх-гүй байна. Нацагдорж гуайг би хувь хүнийхээ хувьд хүндэлдэг дэмждэг. Монголын маань тэргүүний залуучуудын нэг. Гэхдээ Солонгост оччихоод хүрч ирчихээд янз бүрийн мэдэгдлүүдийг хийсэн байна лээ. Түүнд нь би маш их харамс-сан. Байдал тодорхой болоо-гүй байхад тиим мэдэгдэл хийнэ гэдэг дэндүү харамсал-тай. Тэр хүнийг эх оронч үзэл-тэй гэдгийг нь хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ Хөвсгөл нуур цаазын тавцан дээр байна гэж орилсоор байгаад Хөвсгөл руу явах темөр замыг зогсоосон. Энэ байдлыг тэр цаазын тавцан гээд фосфорын орд ба-риулж болохгүй шүү гэсэн тэр нийтлэлээрээ Хөвсгөлийн дэд бүтэц, тэр олон хүний амьд-ралыг тэр чигт нь аваад хаячих-сан шүү. Айдсаасаа ай, айд-саасаа л болгоомжилж айж бай гэдэг үгийг бодож юу юуны духанд хүрэлгүй тэгсэн нь арай учраа олоогүй цагаа олоогүй явдал байсан юм болов уу гэж бодож байна. Тэр Дэлхийн энхтайванч гэр бүлийн холбоо, олон улсын шашинтнуудын холбоо нь маш их мөнгөтэй бас хүмүүст туслая гэсэн сай-хан сэтгэлтэй байгууллага. Энэ байгууллага Монголд Улаан-баатар дээд сургуулийг бай-гуулсан. Цаашлаад хоёр ч дээд сургууль барьж боловсролын системийг шинэчлэхэд чинь анхаарья гэсэн бодолтой бай-гаа. Энэ бүх бодлогын нарийн ширийн зүйлийг нь мэдээгүй байж Цаазын тавцан дахь Хөвсгөл нутаг гэж орилсоор Хөвсгөл рүү явах байсан төмөр замыг явуулаагүй шиг нэг шашин байх шиг байна шүү гэснээрээ монгол руу орж ирэх асар том хөрөгө оруулалт, асар том тусламж дэмжпэгийг саатуулж байгаагаа өөрөө тэр хүн хариуцах юм уу. Энэ хүн тэр олон сая төгрөгийг оруулж ирж чадах юм уу. Мүүнь, христосоо шүтэх нь чухал бус, эцсийн дүндээ энэ монгол орны минь эдийн засаг өсөх нь чухал шүү дээ.
-Эцсийн асуултаа тавья. Таныхаар мөнгө гэж юу вэ?
-Сайхан асуулт байна. Мөнгө гэдэг бол бензин. Гадаа зогеож байгаа Зил-130 машин бензиний төлөө зохиогдоогүй шүү дээ. Эзэндээ үйлчилж, тодорхой ачааг нэг цэгээс нөгөө цэгт ачаа барааг хүргэж, хүний сайн сайхан амьдралын төлөө л бүтээгдсэн. Тэрхүү сайн сайхан үйлсийнх нь төлөө ажиллахад зориулж бензин буюу мөнгө хэрэгтэй. Мөнгө бол бензин, биднийг зорилгодоо хүргэхэд туслах зүйл болохоос бидний зорилго биш юм шүү.
Танд баярлалаа.
(өдрийн сонин 2004.10.15 255)