Зохиолын дууны нэр хүнд богино настай байж мэднэ
Дуучин С.Жавхлангийн Монголжингоо, Т.Баясгалангийн Ботгоны дуу, Сүүтэй зүүдэн, Зөвхөн ээждээ дуулах зөөлөн шаргал аялгуу зэрэг тэдний хийсэн маш олон дууны клипийг нэрлэж болно. Сүүлийн үеийн залуу уран бүтээлчдээс гадна гавьяат жүжигчин А.Долгор, М.Чимидцэеэ, Ц.Түвшинтөгс нарын архаг-уудтай ч гар нийлэн ажилладаг туе студийн захирал Б.Энх-Амгалантай ярилцлаа.
-Студиэ хэзээ байгуулсан бэ?
-Бараг гурван жил болж байна. Өмнө нь би 11ВЗ телевизэд долоон жил ажилласан. Энэ хугацаанд туршлагатай олон зураглаачтай хамтран уран бүтээл хийж явсан.
Надад нэг талаар их сургууль болсон л доо.
-Хэдүүлээ ажилладаг вэ?
-Ажлын цар хүрээнээсээ хамаарна л даа. Дизайнер Мөнхдэлгэр, яруу найрагч Баянмөнх, хөгжмийн зохиолч Найданжав, Сэр-Од нарын олон уран бүтээлчтэй хамтран ажилладаг. Нэг сайн уран бүтээл магадгүй олон хүнийг найз нөхөдтэй болгож, ойр дотно болгодог байх. Телевиз хамтын бүтээл байдаг. Нэлээд хүний хүч хөдөлмөр нийлж байж босно. Миний хамгийн ойр ажилладаг хүн гэвэл эхнэр минь. Телевизийн инженер мэргэжилтэй. Янз бүрийн мэргэжлийн хүмүүс, дуучид, зураглаач, хөгжмийн зохиолч нэгдэж байгаад л уран бүтээл хийвэл илүү үр дунд хүрэх юм шиг санагддаг.
-Зохиолын санааг мэдээж та өөрөө гаргана биз?
-Тэгнэ. Гэхдээ хөгжмийн найруулгыг нэг өөрчилчих, дахиад хоолой нэмүүлэх зүйл байна л даа. Нэлээд хугацаанд ажиллачихлаа. Голох шилэх, санаа оноо таарахгүй ч юм бий. Зарим дуучид шүүмжлэлийг сайн хүлээж авна. Зарим нь ч тэр чигтээ алга болчих юм байна.
-Танайх зохиолын дууны клип хийдэг студи продакшнуудаас анхдагч уу?
-Бараг анхдагч талдаа гэж хэлж болно. Би UBS-т байхдаа янз бүрийн концертууд хийдэг байсан. Уг нь би дуулаачийн мэргэжилтэй хүн шүү дээ. Тиим болохоор их ойр байсан байх.
-Энэ л бусдаасаа илуү болчихлоо доо гэж санаанд тань хуреэн бутээл бий юу?
-Нэг санаагаа давтахгүй юмсан гэж боддог. Гурван жилийн өмнө Дуучин Энхмэндийн дуунд клип хийсэн юм. Миний анхны клип. Зохиолын дууны клипэд анх зохиомж гэдэг зүйл оруулж иреэн. Зохиолын дууны клип чинь уулын наана уены цаана л байдаг байлаа шуү дээ. Ерөөсөө энэ зохиолын дуу гэдэг маань нутаг уе, аав, ээждээ зориулсан болохоор тиим дүрслэл шаардаад байж болохыг үгүйсгэхгүй.
-Захиалгаар аав, ээждээ, нутаг усандаа зориулсан бүтээл болоод тэр биз?
-Аль нэг байгуу !лага, хувь хүнд зориулсан захиалгын дуу байдаг л даа. Тэдний хувьд саналыг нь зайлшгүй харна. Гэхдээ уран бүтээл гэдэг тал дээр өөрийнхөө санааг илүү шургуулахыг боддог. Ямар утга учиртай, юуг харуулж байна гэдгээс л болно.
-Хамгийн сүүлд хийсэн уран бүтээл?
-Дуучин Эрдэнэцэцэгийн Дэлхийн дайтай наслаач, ээж ээ. Мэн аавын тухай нэг дуунд нь клип хийхээр зэхээд байна. Аавынхаа дурсгалд зориулаад амьд сэруун байх үеийнх нь видео бичлэгийг оруулна гэсэн. Дуучин Сийлэгмаа Угалзан цагаан үүл нэртэй дууныхаа клипийг хийлгэх гэж байна. Хөгжмийг нь Бэхбат бичсэн гэсэн. Удахгүй ажилдаа орно доо.
-Завгүй байх нь ээ?
-Залуу дуучид бараг л өдөр болгон нэг дуу гаргачих гээд байх юм. Хэтэрхий олон, чанаргуй бутээл гарах вий гэж эмзэглэж явдаг. Шинэлэг юм, шинэ юм гаргаж ирэхгүй бол богинохон настай байж болох юм шуу дээ, зохиолын дууны нэр хүнд.
(өнөөдөр 2004.10.15 241)