Асашёорюүгийн эхнэрийн хуримын гутлыг эсэргүү Ц.Лоохууз урласан

Тэрбээр чадахгүй үйл гэж байхгүй, тэр дундаа монгол гутал, эмээлийг маш үзэмжтэй урладаг авьяастай хүн. Цөллөгөд олон жил болохдоо эмээл, гутал урлаж хөдөөгийнхөнд худалдаж амьдралаа залгуулдаг байсныг нь тухайн үеийн төр, засгийн удирдлагууд ад үзэж, хувийн үйлдвэрлэл явууллаа хэмээн ял тулгаж, шоронд суулгасан удаа бий.
Асашёорюү Дагвадорж, эхнэр Г.Тамир нарын нижгэр хурим болох үеэр бэрийн гутлыг Ц.Лоохууз гуайд захиалан урлуулжээ. Наамал ултай, савхин дотортой, торгон гадартай, Хятадын дээд зэргийг сарьсаар эмжиж хийсэн энэ гутал олны анхаарлыг гойд татсан гэнэ. Үүнээс хойш түүнд бэрийн гутал-ын захиалга авар гаруй ирээд байгаа аж.
2004.10.14, Монголын мэдээ