Солонгос руу ажилчин гаргах асуудлаас учирч болох хүндрэлийг НХХЯ хүлээхгүй

Түүгээр ч барахгүй нийслэлийн бүх хороодод Солонгост ажиллах хүмүүсийг бүртгээд эхэлчихсэн, тэнцсэн 8000 хүнийг Монголд гурван долоо хоногийн сургалтад хамруулаад БНСУ-д албан ёсоор ажиллах виз нь гарч, хих ажлыг нь мэдэгдэх хүртэл нэг ч төгрөг авахгүй гэх зэргээр мэдээлжээ. Гэтэл нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас дээрх мэдээллийн эсрэг мэдэгдлийг өчигдөр өглөө факсаар илгээсэн байв. Уг факсыг бүрэн эхээр нь нийтэлж байна.
Үүнд БНСУ-д үйлдвэрлэлийн дадлагажигчаар ажиллуулах талаар гэрээ байгуулагдаж, бүртгэлийн ажиллагаа эхлээд байгаа талаар зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр болон иргэд, хөдөлмөрчдөөс мэдээлэл ирж байна. Энэ мэдээлэлтэй холбогдуулан Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам дараахь тайлбар, тодруулгыг өгч байна.
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүч гаргах болон үйлдвэрлэлийн дадлагажигчаар ажиллуулах асуудлыг БНСУ-ын хоёр өөр хууль тогтоомжоор зохицуулж байгаа болно.
Тухайлбал, БНСУ хөдөлмөрийн гэрээгээр гадаадаас ажиллах хүч авах асуудлыг 2003 оны 7-р сарын 31-ний өдөр БНСУ-ын Үндэсний ассамблейгаас батлагдан, 2004 оны 8-р сарын 17-ноос хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Гадаадын иргэдийг ажиллуулах тухай хууль-иар зохицуулдаг. Энэ хуулийн дагуу Монгол улс, БНСУ-ын Хөдөлмөрийн яамдын хооронд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан бөгөөд Монгол улсаас БНСУ-д ажиллах хүч гаргах асуудлыг Хөдөлмөр эрхлэлтийн газрын харьяа Зуучлагч товчоо ХХК эрхлэн гүйцэтгэж байна.
Харин БНСУ гадаадаас үйлдвэрлэлийн дадлагажигч авах асуудлыг БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн холбоо зэрэг мэргэжлийн холбоодоор дамжуулан 17 улсад жил бүр тодорхой квот тогтоож, илгээгч байгууллагыг сонгох замаар хэрэгжүүлж байна. Манай улсаас БНСУ-д үйлдвэрлэлийн дадлагажигч илгээх эрхийг Монгол Ньюс ХХК, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо авч, үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.
Гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай Монгол улсын хуулийн 6.1-д заасны дагуу гадаадад ажиллах хүч, үйлдвэрлэлийн дадлагажигч гаргах үйл ажиллагааг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллага, иргэн эрхлэх ёстой.
Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр БНСУ-д хөдөлмөрийн гэрээ болон үйлдвэрлэлийн дадлагажигчаар ажиллуулах талаар БНСУ-ын аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, бүртгэлийн үйл ажиллагаа эхлээд байгаа гэж мэдээлсэн байгууллага, иргэд нь нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас зохих зөвшөөрөл аваагүй бөгөөд энэ тухай асуудлаар хандаагүй болно. Иймд иргэд, хөдөлмөрчдөд учирч болох аливаа хүндрэлийг тухайн байгууллага, иргэд хариуцах ёстой гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна гэжээ.
Энэ факсыг хүлээж аваад юу болоод байгааг мэдэхээр бид Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Г.Маналжавт хандлаа. Тэрбээр Юу болоод байгааг би сайн мэдэхгүй, ойлгохгүй байна. Иргэд над уруу утасдаад бүртгэж байгаа юмуу, хороон дээр очихоор бүртгэхгүй гээд байна гэж яриад байна гэлээ.
Мөн ажилчин гаргахаар болж Солонгосын компанитай тохирсныг сайн мэдэхгүй гэж байв.
Ингээд Солонгост ажиллах хүмүүсийг бүртгэж эхэлсэн эсэхийг мэдэхээр зарим хороодын Засаг даргатай утсаар холбоо барьсан юм.
Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны Засаг дарга Уржигдраас хүмүүсээ бүртгэж эхэлсэн. Иргэдийн төлөөлөгчдийн хуралд МАХН-аас нийслэлийн хоёрдугаар тойрогт нэр дэвшигч Я.Аюушжавын сонгуулийнг штаб дээр бүртгэл явагдаж байгаа гэлээ.
Мөн есдүгээр хорооны Засаг дарга Бүртгүүлье гээд өргөдөл барьсан хүмүүс ирээд байна. Ямар учиртайг одоогоор сайн мэдэхгүй байна. Айлуудаар явж сонгуулийн сурталчилгаа хийж байгаа хүмүүс хороон дээрээ очиж бүртгүүл гэсэн гэнэ. Тэдэнд ямар хариу өгөхөө мэдэхгүй байна гэж байв.
12-р хорооны Засаг дарга МАХН-аас 39-р тойрогт нэр дэвшсэн Өлзийбүрэнгийн сонгуулийн штабт байрлаж байгаа газарт бүртгэж эхэлсэн гээд утсаа тасаллаа.
Харин Чингэлтэй дүүргийн 6-р хорооны Засаг дарга Бүртгэл эхэлсэн. Эхний ээлжинд 60 хүн манай хорооноос явна гэв.
Сонгинохайрхан дүүргийн 11-р хорооны Засаг дарга МАХН-аас орон нутгийн сонгуульд нэр дэвшигч Ундармаагийн сонгуулийн штаб дээр бүртгэж байгаа гээд сонгуулийн штаб байрлаж буй газрын хаягийг хэлж өглөө. 8000 ажилчинг Солонгост гэнэт явуулахболсны учиг ийнхүү тайлагдаж эхэллээ.
МАХН УИХ-ын сонгуульд 40 мянган хүнийг гадаадад ажиллах хүч болгон илгээнэ гэсэн уриатайгаар оролцсоныг уншигчид санаж байгаа байх. Орон нургийн сонгуулийн энэ үед дээрх уриа дахин сэргэж буй нь энэ бололтой. Гэвч 8000 ажилчинг гаргах зөвшөөрлийг хэзээ, яаж, хаанаас авсан нь тодорхойгүй. Зөвшөөрлийг нь авчихдаг юм аа гэхэд барилгын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг Солонгосын Ти Л компанидцаашид 8000, цаашид 40 мянган хүнийг ажлын байртай болгох боломж бололцоо байгаа эсэх нь эргэлзээтэй. Энэ асуудлыг зохицуулдаг юмаа гэхэд Монголын ажиллах хүчин бүгд шахам Солонгос уруу гарах болох нь.
Эх орноо хөгжүүлэхийн тулд хэн үлдэж ажиллах вэ? Бид Солонгост очиж сарын 600 мянган төгрөгийн хөлсөөр барилгыг нь барьж өгөөд, хятадууд Монголд ирж ажиллаад байх юмуу. Даяарчлал, глобальчлал гэдэг нь нэр орны иргэд нөгөө оронд нүүдэллэн очиж хөлсний ажил хийхийг хэлдэг юм болов уу.
2004.10.14, Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button