Дамбын Хишигээгийн ялын дэглэм буурчээ

Тэрбээр чанга дэглэмтэй хорих ангид найман жил хоригдох ялаар шийтгүүлсэн юм. Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхээс Д.Хишигжаргалыг засрал хүмүүжил сайтай, үндсэн ялынхаа талаас илүүг биеэр эдэлсэн хэмээн шүүх магадлангаараа хэлэлцэн жирийн дэглэмтэй ангид шилжүүлсэн байна.
Харин шүүхийн шийдвэр гарсан өдөр тэрбээр долоо хоногийн чөлөөгөөр гарсан аж. Түүнийг хуучин танилуудтайгаа уулзан зарим тооцоогоо дуусгаж явна гэсэн яриа гараад байна.
2004.10.16, Өнөөдөр