Солонгосчууд савангийн дууриа 200 доллороор үнэлжээ
Сүүлийн үед манай бүх телевизүүдээр Солонгосын савангийн дууриуд буюу олон ангит кино зай завсаргүй гарч байгаа билээ. Нэг л өнгө аяс, амьдрал, залуусын хайр дурлалыг харуулдаг уг киноны амтанд бид бүгд ч орсон. Гэвч БНСУ-ын SBS телевизээс манай телевизүүдэд савангийн дуурийг гэрээ контрактгүй, цаашид үргэлжлүүлэн гаргахыг хориглосон бичгийг элчин сайдын яамаар дамжуулан ирүүлсэн нь санаанд багтамгүй явдал боллоо. Бидний үзэх дуртай олон ангит киноны нэг анги нь л 200 доллараар үнэлэгдэх ёстой бөгөөд нийтдээ 17-20, бүр цаашилбал 50 хүртэлх ангитай кинонуудыг үнээр нь худалдаж авбал манай буурай ТВ-үүд маань 10000 доллараар үзэгчиддээ олон ангит сериалуудыг үзүүлэх шаардлагатай болох нь. Юутай ч БНСУ-ын олон ангит киногоор уралдаж, өөрсдийн үзэгчдээ байлдан дагуулдаг байсан телевизүүдэд маань энэ хүнд цохилтоос яаж гарахаа одоохондоо шийдэж чадахгүй явна.
2004.10.16, Хүмүүс