Орон нутгийн сонгуулийн дүн гарлаа
Манай сурвалжлах хэсэг энэ үеэр Сонгуулийн ерөнхий хороогоор орж мэдээ авахад улсын хэмжээгээр нэрсийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын 60 хувь нь саналаа өгсөн байв.Энэ дүн эцсийн байдлаар ялимгүй нэмэгдэх байх гэж СЕХ-ны дарга Ж.Ядамсүрэн ярилаа. Баян-Өлгий аймгийнхан орон нутгийн энэ удаагийн сонгуульд хамгийн өндэр буюу 76.4, хамгийн бага буюу 51.13 хувийн ирцтэйгээр нийслэлчүүд саналаа өгчээ. Урьдчилсан дүнгээр, 330 гаруй суманд ирц 50-иас дээш хувьтай байлаа. Өчигдрийн 20 цагийн мэдээгээр нийслэлийн Баянзүрх дүүргийн сонгогчдын ирц 39.5 хувьтай байсан бол 22 цагийн эцсийн урьдчилсан дүнгээ тус дүүргийн сонгуулийн хорооныхон СЕХ-нд ирүүлж амжаагүй байв.
2000 оны орон нутгийн сонгуульд 91 тойрогт дахин санал хураалт, сум, дүүргийн 70 гаруй тойрогт дахин сонгууль болж байсан шиг явдал болохгүй гэх баталгаа бий эсэхийг СЕХ-ны даргаас лавлахад Сонгуулийн эцсийн дүнгээс шалтгаалах байх гэсэн хариултыг бидэнд өгсөн юм.
Орон нутгийн сонгууль товлосон өдрөө болж өнгөрлөө. Долоон цагт нэгэн зэрэг хаалгаа дэлгэсэн санал авах байрууд эль хульхан өглөөг угтав. Саяхан л парламентынхаа сонгуульд тун дайчин оролцож байсан сонгогчдын идэвх энэ өглөө тиим ч хүчтэй мэдрэгдсэнгүй.
Өчигдөр 11 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийг гэргий А.Оюунбилэгийн хамт нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох нэгдүгээр тойргийн санал авах байранд / нийслэлийн 23 дугаар сургууль/ ирэхийн өмнөхөн сонгогчдын идэвхийг ажиглаж байхад настай голдуу хумүус л сонгуулийн байрыг эуглэх нь илуүтэй байв. Биднийг дотогш ороход эдний хэсгийн хороонд бүртгэлтэй 1342 сонгогчийн 320 нь саналаа өгөөд байсан. Сонгогчийн ирц бурдэхгуй байж магадгүй гэсэн болгоомжлол байгаа талаар ямар бодолтой буйг нь хэсгийн хорооны даргаас сонирхвол, энэ асуудалд нэг их санаа зовоогүй бололтой, УИХ-ын сонгуулийг орон нутгийн сонгуультай харьцуулах аргагүй. Гэхдээ өмнөх орон нутгийн сонгуулиудыг бодвол ирц гайгүй байгаа шүү гэж биднийг тайвшруулсан.
Нэгдүгээр тойргийн хэсгийн хороонд МАХН, Эх орон-Ардчилал эвслээс туе бур гурвдк ажиглагч ажиллажээ. Тэднээс зөрчил дутагдал гарсан
эсэхийг лавлахад бүгд л сонгогчоос өөрсдөөс нь шалтгаалсан мэр сэр алдааны тухай ярьж байсан.
Ерөнхийлөгч болон тэргүүн хатагтайг саналаа өгөөд гарч ирсний дараа энэ сонгуулийн ач холбогдол, онцлогын талаарх сэтгэгдлийг нь сонсоход,
-Өөрөө удирдах ёсны байгууллагын хөгжил дэвшилд чухал шат болсон сонгууль болоосой гэж хүсч байна. Ерөнхийлөгчийн зарлиг, УИХ-аас баталсан хууль, тогтоол, Засгийн газраас гаргасан шийдвэрийг хэрэгжүулдэг төрийн анхан шатны нэгж болсон сум, дүүрэг, аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, тэндээс батлагдсан бүх шатны Засаг дарга нар төрийн уйлчилгээг ард түмэнд хамгийн ойр хургэдэгээрээ орон нутгийн удирдлага их чухал үүрэгтэй төрийн байгууламж юм. Тиим учраас өөрсдийнхөө төлөө ажиллаж чадах, төрийн бодлогыг хэрэгжүүлж чадах, хүний зовлонг ойлгодог хүмүүсээ шалгаруулж сонгож чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна гэлээ.
Манай сурвалжлах хэсэг Баянзүрх дүүргийн Шавь цогцолборт байрлах нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуулийн есдүгээр тойргийн зургадугаар хэсгийн хороонд 11.50 цагийн үед очиход сонгогчдын тиим ч урт биш дараалал угтеан юм. Санал авах байрны үүдэнд зогеох хоёр залуу сонгогчдын иргэний унэмлэх зөрчилтэй эсэхийг шалгаж байсан нь дараалал үүегээд байсан аж.
Эднийд 2360 сонгогч бүртгэлтэйгээс 400 гаруй нь саналаа өгөөд байв. Хэсгийн хорооны дарга Г.Гүугэлийн яриагаар бол ирц хэвийн аж. Ер нь орон нутгийн сонгуулийн идэвх ийм л байдаг бололтой юм. Зургадугаар хэсгийн хорооны ойролцоох 3000 гаруй сонгогчтой тавдугаар хэегээр биднийг ороход сонгогчдын 400 орчим нь саналаа өгөөд байв.
Баянгол дүүргийн дөрөвдүгээр хэсгийн хорооны байранд Ерөнхий сайд Ц.Элбэгдорж санал өгөх ёстой. Товлосон цаг нь 13.00. Бидний явсан сонгуулийн тойргуудаас хамгийн идэвхтэй сонгогчидтой нь төмөр замын энэ хэсгийн
хорооныхон юм. 3838 сонгогчийн 1000 орчим нь саналаа өгсөн нь хамгийн өндэр үзүүлэлт байв. Энэ хэсгийн сонгогч Ц.Элбэгдоржоос сэтгэгдлийг нь сонслоо.
-Сонгогчид нэг өдөр л сонголтоо хийдэг. Бусад үед нь сонгогдсон хүмүүс тэднийхээ төлөө ажиллах ёстой байдаг. Төрийн хамгийн ойр шатанд өөрсдийгөө төлөөлөх хүмүусээ сонгодгоороо орон нутгийн сонгууль чухал ач холбогдолтой юм гэв.
Орой 20 цагийн байдлаар сонгуульд оролцогчдын ирц улсын хэмжээнд 53.27 хувьтай байлаа. Аймгуудаар нь авч үзвэл Говь-Сүмбэрийнхэн 47.22, нийслэлчүүд 43.69 хувийн санал өгөөд байсан нь хамгийн идэвхгүйд тооцогдсон байна. Хотын хувьд төвийн дүүргийнхний сонгогчдын оролцоо тааруухан байсан бол захын дүүргийнхэн 50-иас дээш хувийн санал өгөөд байв. Нийслэлийн идэвхгүй сонгогчдыг Баянзүрхийнхэн манлайлж. Тэдний сонгогчдын дөнгөж 39.5 хувь нь л санал авах байранд ирж дүурэг, нийслэлийн хуралд өөрсдииг нь төлөөлөх нэр дэвшигчийг дэмжсэн дүнтэй байсан. Харин аймгуудаас Баян-Өлгийнхөн 70 гаруй хувийн санал өгч хамгийн идэвхтэй хэегээр тодорлоо. Араас нь Булган, Говь-Алтай, Дорнод, Увс, Ховд, Дархан-Уулынхан 20 цагийн байдлаар 60 гаруй хувиар саналаа өгч удаалжээ. Сонгогчийн нэрсийн жагсаалтад бичигдсэн нэг сая 76300 сонгогчоос 573390 нь саналаа өгөөд байв.
Сонгуулийн ирц сум, аймаг, дүүргийн хэмжээнд 50 хувьд хүрээгүй тохиолдолд 7-14 хоногийн дотор дахин санал хураалт явуулах хуультай юм байна. Өмнөх орон нутгийн сонгуульд 91 тойрогт дахин санал хураалт явуулж байсан гашуун туршлага бий. Гэсэн хэдий ч түүнээс олон тойрогт ийм байдал давтагдахгүй байх, үлдсэн хоёр цагийн хооронд байдал өөрчлөгдөх байх гэсэн тайлбарыг Сонгуулийн ерөнхий хорооны удирдлага өгч байсан. СЕХ-ны дарга Ж.Ядамсурэнгээс зарим тойрогт сонгогчийн идэвхи хангалтгүй байгааг тодруулахыг хүсэхэд, Ямар шалтгаантайг хэлэх боломжгуй байна гэсэн юм
(өнөөдөр 2004.10.18 243)
Дугаар | Аймаг, нийслэл | Мандатын тоо | МАХН-ын авсан мандат |
1 | Архангай | 35 | 21 |
2 | Баянхонгор | 35 | 15 |
3 | Баян-Өлгий | 30 | 18 |
4 | Булган | 30 | 27 |
5 | Говь-Алтай | 30 | 18 |
6 | Говьсүмбэр | 25 | 22 |
7 | Дархан-Уул | 30 | 20 |
8 | Дорноговь | 25 | 22 |
9 | Дорнод | 30 | 19 |
10 | Дундговь | 30 | 21 |
11 | Завхан | 35 | 19 |
12 | Орхон | 30 | 20 |
13 | Өвөрхангай | 35 | 26 |
14 | Өмнөговь | 25 | 18 |
15 | Сүхбаатар | 30 | 14 |
16 | Сэлэнгэ | 35 | 20 |
17 | Төв | 35 | 22 |
18 | Увс | 35 | 21 |
19 | Ховд | 30 | 17 |
20 | Хөвсгөл | 35 | 12 |
21 | Хэнтий | 30 | 10 |
22 | Улаанбаатар | 40 | 37 |
Дүн | 695 |