ДОХ-ыг эмчлэх бэлдмэл гаргах гэж Монголын эрдэмтэд ажиллаж байна

Ерөнхий сайд Ц.Элбэгдорж амралтын өдрөөрөө аль нэг байгууллагад зочилж ажил төрөлтэй нь танилцдаг уламж-лалтай. Өнгөрөгч бямба гаригт Шинжлэх ухааны академид саатаж эрдэмтдийн үгийг сонсож, санал бодлоо солилцлоо. Гамшгийн аюулаас хамгаалахад одон орон, сансар судлалын үр дүнг нэвтрүүлэх талаар хийсэн судалгааныхаа үр дүнгийн талаар эхлээд одон орон судлаач эрдэмтэд танилцуулсан юм. XX зуунд Монгол оронд дөрвөн удаагийн томоохон газар хөдлөлт тэмдэглэгдсэн байдаг аж. Гэхдээ үүнээс болж аймшигтай гарз хохирол амссангүй. Харин манайд газар хөдлөлтийн аюулыг сануулдаг бүртгэх станц улсын хэмжээнд гурав байдаг гэсэн. Саяхан Францын мэргэжилтнүүд ирээд тэдгээр тоног төхөөрөмжийг ихэд магтсан гэнэ билээ. Учир нь дэлхийд хэрэглэж байгаа хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг Монголын одон орончид нэвтрүүлжээ.
Биологийн эрдэмтэд экологийн тэнцвэртэй байдал алдагдах аюул нүүрлээд байгаад санаа зовж буйгаа Ерөнхий сайдад дуулгана лээ. Гэхдээ зүгээр л санаа алдаад суусангүй. Албан ёсны зөвшөөрлөөр жилдээ 150 орчим тонн чихэр өвсийг Япон, Хятад, Солонгос зэрэг улс руу экспортолдог юм байна. Харин хууль бусаар хичнээн хэмжээгээр гадагшаа гардагийг эрдэмтэд ч тооцож чадаагүй байна. Энэ байдалд сэтгэл түгшсэн тэд маань чихэр өвсийг орлуулах ургамал гаргах туршилт хийсэн нь үр дүнгээ өгсөн гэсэн. Газар нутгийн 59 хувь нь цөлжилттэй оронд модны суулгац шиг хэрэгтэй зүйл байхгүй байж мэдэх юм. Тэгвэл Биотехнологийн хүрээлэнгийн эрдэмтэд нэг модноос 150 мянга хүртэл суулгац гаргаж авах туршилт хийсэн нь тун ч үр дүнтэй болж.
ШУА-ийн салбар хүрээ-лэнгүүдийн эрдэмтэд өөр өөрсдийн ажлыг Ерөнхий сайддаа танилцуулсан. Эххэлний хууль гаргах цаг нь болжээ, археологийн чиглэлээр дэлхийд шинэ нээлт хийх боломж байна, аялал жуулчлалын салбарыг ч археологийн шинжлэх ухаантай хослуулан хөгжүүлж болох юм гэсэн санаа авууштай олон санал гарч байсан.
Мэдрэлийн саа, саажилт, мэдрэлийн эсийг нөхөн төлжүүлэх шинэ бэлдмэлийг хүдрийн заараас гаргаж авах нээлт хийхэд бид бэлэн болсон шүү гэж Уламжлалт анагаах ухааны шинжлэх ухаан, техно-логи, үйлдвэрлэлийн корпо-рацийн захирал Н.Төмөрбаатар хэлэв. Гадаадын эрдэмтэд ч хамтран ажиллах саналаа ирүүлсэн гэсэн. Манай оронд элбэг ургадаг бөндгөр шарилж гэж шидтэй ургамал байдаг бололтой. Энэ ургамлаас хэд хэдэн төрлийн эмийн бэлдмэл гаргаад авч. Одоо хийж буй хүний дархлааг саижруулах судалгааны ажил үр дүнгээ өгвөл ДОХ-ыг эмчилж болохыг ч эрдэмтэд үгүйсгэсэнгүй.
Монголын эдийн засгийн өсөлтийг 2010 он гэхэд долоон хувьд хүргэх санал дэвшүүлснээ Үндэснии хөгжлиин хүрээлэнгийн захирал Б.Энхтүвшин хэлсэн. Гэхдээ мэдлэгт суурилсан эдийн засгийг дэмжиж чадвал шүү гэж Ерөнхий сайдад тэр хандана билээ. Хөгжлиин үе шатыг гурван бүлэгт хуваажээ. Мэдлэгт суурилсан эдийн засгийн олон улсын индекс байдаг. Бүс нутагтаа энэ үзүүлэлт манайд 5.39 хувьтай байгаа нь маш доогуур юм гэсэн. Индексээ өсгөхийн тулд эрдэмтдийнхээ боловсруулсан технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд төр, засгаас дэмжлэг үзүүлдэг тогтолцоог бүрдүүлж өгөх нь зүйтэй гэж академич Б.Энхтүвшин үзэж байна.
Академийн байранд цугласан олон эрдэмтэн Ерөнхий сайдын дэргэдэх Шинжлэх ухааны зөвлөлиин ажлыг саижруулаасаи гэсэн саналыг түлхүү тавьж байлаа. Академич Ш.Бира Монгол судлалыг цогц бодлого болгон хөгжүүлэхийг зөвлөсөн бол эрдэмтэн Хайсандай гадаадад томилогдон ажиллаж байгаа дипломат албаны ажилтнуудыг тухайн улсаа мэдэж судалдаг, эргэж ирээд судалгааныхаа дүнг төр, засагтаа мэдээлдэг ажил хэрэгч, эх оронч хүмүүсээс сонгож байхын чухлыг тэмдэглэж байлаа. Энэ үеэр зарим эрдэмтэн ШУА-ийн удирдлага, бүтэц, зохион байгуулалтыг ч эргэж нэг харах цаг болсон тухай санаагаа цухулзуулаад авна лээ.
(өнөөдөр 2004.10.18 243)