Өндөр хоршоо сугалаагаар оюутан байртай болов
Улсын их дэлгүүр энэ өдрүүдэд буурал ойгоо тэмдэглэж байна. Ойд зориулан зохион байгуулсан сугалааны супер азтан хоёр өрөө байрын эзнээр III цахилгаан станцын инженер М.Чинбат тодорсон бол нэг өрөө байрны хонжвор ТИС-ийн дөрөвдүгээр дамжааны оюутан Ц.Дөлгөөнд таарч батламжаа гардсан юм.
500 манган төгрөгийн тохирол Ц.Цэрэндашт таарсан бөгөөд тэрбээр Миний ээж Их дэлгүүрт ажилладаг байсан болохоор би энэ сугалааг их бэлгэшээж байна хэмээн ярилаа.
50.000-аас нэг сая төгрөгийн эзэн болсон азтанууд дээрх мөнгийг бэлнээр авахгүй юм байна. Харин хүний хэрэгцээ цөм багтсан Улсын их дэлгүур болон Номин-гоос тухайн дүнд нь тохирсон бараа бүтээгдэхүүн авах эрхтэй аж. Мэн Хайнань арал руу гурван хосыг зургаа хоног амраах сугалааны тохирлыг тодруулсан бөгөөд эзэд нь хараахан ирээгүй байлаа. Найман мянган
төгрөгийн худалдаа тутамд нэг сугалааг үнэгүй өгсөн бөгөөд нийт 530 мянган ширхэг тараагдсан аж.
(өнөөдөр 2004.10.18 243)