Дуу хураагчаа унтраагаад яривал их юм бий
Улмаар эл хөндүүр сэдэв хүрээгээ тэлеээр, хилийн чанад дахь монгол амьдралын гэрэл, сүүдэртэй бяцхан нийгэмшлийг анзаарч харах, анхаарал хандуулах сэжүүр болсон билээ.
Редакцийн зочид болон Өнөөдөр сонины сурвалжлагчид өөд өөдөөсөө харан суугаад харилцан ярилцаж, халз мэтгэлцэх хором ч гарсан юм.
-Бээжин хотод 15 охин бусдын гарт орж, хүчээр биеэ үнэлж байсан. Тэдний хоёр нь оргож туе улсад суугаа ЭСЯ-ндаа хандсанаар дээрх явдал монголчуудын сонорт хүреэн. Туе уясын цагдаагийнхан охидыг барьцаалж байсан хэрэгтнүүдийн толгойлогч гэх хоёр хүнийг баривчилсан гэж тухайн үед Гадаад хэргийн яам мэдэгдэж байсан удаатай. Энэ асуудал одоо ямар шатандаа яваа вэ?
Д.Гэрэл
-Гадаадад буй манай иргэд ноцтой гэмт хэрэгт холбогдох нь ховор. Тэр тусмаа зохион байгуулалттай гэмт хэрэгт холбогдсон тохиолдол бараг үгүй. Гэмт хэрэгтнуүдэд барьцаалагдсан охидын талаарх асуудал эцэслэн шалгагдаж дуусаагүй байна.
Улсын мөрдөн байцаах газраас манайд хэдхэн хоногийн өмнө бичиг ирүүлеэн. Тиим, ийм хүний талаар тодруулж өгнө үу гэсэн хүсэлт тавьсан байна билээ. Хятадын тал бол ийм хэрэгт их хянуур хандаж шуурхай ажилладаг. Юутай ч хоёр гэмт хэрэгтнийг баривчилсан. Хятадын тал үргэлжлүүлэн шалгаж байгаа.
–2 хүний дээрх хэрэгт холбогдуулан баривчилснаас хойш ямар нэг шинэ мэдээлэл танай яаманд дахин ирэв үү?
– Гэмт хэрэгтнүудтэй холбоотой асуудлыг Хятадын цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Манай тал чухам юу болсон, охид ямар унраас бусдын гарт оров гэдгийг шалгаж, мөрдөн байцаалт хийж байна.
-Өнөөдрийн байдлаар бусдын гарт орж, харь орныг зорьсон хэчнээн хүн ЭСЯ-даа мэдэгдсэн байдаг вэ. Ийм тодорхой тоо баримт Танд байна уу?
-Бусдын гарт ороод хүчээр биеийг нь үнэлүүлсэн гэвэл дээрх жишээг л би хэлж чадах байна. Намайг Консулын албанд ажиллаж байх хугацаанд үүнээс өөр тохиолдол гараагүй.
Ц.Буянбадрах
-Анзаараад байхад, манай иргэд гадаадын иргэдтэй нийлж хууль буе ажиллагаа хийж байна. Охид, бүегүйчүүдийг хуурч гадаадад гарган худалдах явдал олширлоо. Энэ нь хуучин социалист орнуудад нэлээд түгээмэл, сэтгэл эмзэглүүлж байгаа асуудлын нэг болсон. Ийм гэмт хэрэгт зарим нөхцөлд хамаатан садан нь зуучилсан байдаг. Зуучилсан хүн еөрөө ч хууртсан нь бий. Нэг харамсалтай зүйл нь өөреө мэдеээр байж урхинд ордог. Хууртаж мэхлүүлж хашрахгүй байгаа юм. Виз гаргаад өгнө гэхээр хэн ч байсан хамаагүй нягталж шалгалгүйгээр мөнгөө аваачаад өгчихдөг зантай улс шуу дээ.
-Ямар амьдралтай, хэн бэ гэдгийг нь мэдэх-гүй хэрнээ харийнхантай гэр бүл болсон охид тун олон. Зарим нь Монголд ирээд сайхан ярьж байгаад авч явсан хойноо дарамталж, хуч хэрэг-лэдэг тухай сонсогддог. Салах гээд ЭСЯ-ндаа хандахаар хувь хүний, тэр тусмаа гэр бүлийн асуудалд Консулын газар хошуу дүрэх ёегүй гэж зайлехийдэг бололтой. Газар авч байгаа уг асуудлыг иргэн хоорон-дын гэдэг нэрээр анхаарлаасаа хол байлгаж болно гэж уү?
Д.Гэрэл
-Энэ бол иргэн хоорондын зүйл биш. Тухайн оронд суугаа ЭСЯ иргэдээ анхаарах үүрэгтэй. Охидыг гадаадад хууль бусаар гаргадаг, наймаалдаг байж болзошгүй гэмт хэргийн сүлжээ бий болчихсон байна уу, үгүй юу гэдгийг бид үргэлж харж, анхаардаг. Хэрэв иймэрхүу төрлийн гэмт хэргийн сүлжээний нүх сүв байх юм бол үүнийг аль болох хаах, гарцгүй болгох талаас нь ажилладаг. Манайд бол хэтэрхий энэрэнгүй. Хятадууд бол шууд л бариад хорьчихдог. Хууль нь ч чанга юм.
-Ямар хүмүүс Монголд ирээд, юу хийгээд явааг хэрхэн хянадаг вэ?
Ц.Буянбадрах
-Хууль зүй, дотоод хэргийн сайдаас УИХ-ын гишүүд яг энэ талаар асууж байсан. Сэтгэл хирдхийл-гэсэн аймшигт гэмт хэрэг өсөөд байна. Та нар юу хийгээд байна вэ гэж.
Энэ чинь цагдаагийн байгууллага муу ажил-ласнаас болоод гарч байгаа юм биш. Гэр бүлийн хүрээнд архидан согтуурсны улмаас хэрцгий хэргуүд гарсаар байна шүү дээ. Айл болгонд 2-3 цагдаа байлгаад байлтай биш. Яг үүнтэй адил нууц сүлжээтэй, гэнэн цагаан сэтгэлийг ашиглаж хүний наймаа хийгээд байгаа юм. Цагдаа, хууль хяналтын байгууллагууд хөрш орнуудын холбогдох байгууллагуудтай нягт холбоотой ажилладаг байх ёстой. Одоогоор илэреэн хэргийг л таслан зогеоох арга хэмжээ авч байгаа болохоос урьдчилан сэргийлэх талаар тааруухан ажиллаж байгаа гэж боддог.
-Хятад, солонгоечууд-тай манайхан гэр бүл болох нь эре нэмэгдэж байна. Үндэсний аюулгүй байдлын үүднээс нэг хоёр улсын иргэдтэй ийн олноороо гэрлэх нь сайн зүйл биш гэж үздэг. Хүн ам зүй, удмын сангаа хамгаалъя гэвэл үүнд зохицуулалт хийх боломж бий юү?
А. Энхжав
-Гадаадын иргэдтэй гэрлэж буй хүмүүсийн судалгааг 1998 оноос хойш гаргаж, манай байгууллага албан ёсоор бүртгэдэг болсон. Энэ хооронд 46 орны 1286 хүиий гэрлэлтийг бүртгэсэн.
-Тэдний дийлэнх нь хятад, солонгоечууд?
-Тиим. Ихэвчлэн дээрх орны хүмүүстэй гэр бүл болсон байгаа. Бид гадаадын хүмүүстэй гэрлэхээ боль гэлтэй биш. Нэгэнт л хайртай, дуртай гээд ороод ирж байгаа болохоор гэрчилгээг нь бичиж өгөхөөс өөр арга байдаггүй. Гэрчилгээг тодорхой шалгуурыг үндэслэн олгодог.
-Өнгөрсөн есдүгээр сард л гэхэд 50 бүегүй БНСУ-ын бэр болсон байх юм. Нэг сарын дотор гээд бодохоор жижиг Монголын хувьд энэ хэтэрхий их тоо биш гэж үү. Танай байгууллага тиим ч өндер шалгуураар бүртгэл явуулдаггүй шиг санагдах юм? Зарим үед бүртгэл хийхгүй байх боломж байдаггүй юм уу. Танилцаад гурав хонож байгаа хүмүүсийг бүртгэнэ гэдэг хэцүү еэ?
-Танилцаад дөнгөж гурав хоносон хэрнээ гэрлэнэ гэдэг чинь хуульд харшлах шалтгаан биш шүү дээ. Гурав, тав хоног ч бай, хайртай, дуртай гээд ирж буй хүмүүсийг буцаах эрх байдаггүй. Заримд нь
Танилцаад хэдхэн хоног болжээ. Жаахан бодож үзэхгүй юм уу гэж хэлэхээр Танд ямар хамаатай юм бэ. Би энэ хүнд хайртай. Миний амьдрал гэх мэтээр өөдөөс ярьдаг. Хуульд зөвшөөрчихсөн болохоор бүртгэхээс өөр аргагүй.
-Ганц, хоёрхон орны иргэдтэй ингэж олноороо гэрлэх нь яваандаа үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөяөх үр дагавар үүсгэх үү?
Ц.Буянбадрах
-Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх гэдэг утгаар нь дотоодцоо цонхоо хааж байгаад яривал нэг хэрэг. Хүний эрхийг дээдэлдэг аль ч оронд үүнийг хязгаарладаггүй. Учир нь хайр дурлалын асуудал чөлөөтэй. Мэхлэгдоэн хууртсан, мөнгөний төлөөх гэсэн хэлбэрүүд бас бий. Үүнийг иргэддээ аль болох ухуулж сэнхрүүлэх л хэрэгтэй.
А.Энхжав
-Хүн ам зүйн талаас нь бодууштай юм бий. Ажиглаад байхад, дэлхийн ихэнх улс орнуудад цагаач, гадаадын иргэн хүн амынх нь таван хувьтай тэнцэх хэм-жээнд хүрэх вий гэж болгоомжилдог юм билээ. Гадаадын иргэд тухайн орны иргэнтэй гэр бүл болоод ч юм уу тоо нь өсөөд таван хувьд хүрээд ирэхээр төрийн бодлогын хэмжээнд авч үзээд яахаа шийддэг. Тэгэхээр манай улсын хувьд энэ хэмжээнд хүрээгүй тул айлтгүй.
Д.Гэрэл
-Нэмээд хэлэхэд, монгол хүнтэй гэрлэх гадаадын иргэдэд тавих шаардлага маш хатуу. Наад зах нь цагдаагийн газраас гэмт хэрэгт холбогдоогүй гэсэн тодорхойлолт, эрүүл мэндээр тэнцэх эсэхийг нь хүртэл шалгана.
А.Энхжав
-Монгол иргэд хоорондоо гэрлэхэд ийм бичиг баримт шаардахгүй шүү дээ. Гадаадын иргэнийг бол бүх талаар шалгана. Архичин болон сэтгэц нь эрүүл эсэх, хар тамхи хэрэглэдэг үү зэргээр маш нарийн үзэж, шалгадаг. Интерполын шугамаар ч гэсэн шалгаж харах юм бий.
Х.Доржпалам
-Гадаадын ч бай Монголын иргэн ч бай хувийн эрх чөлөөгөө эдлэхдээ Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, язгуур эрх ашиг сонирхолд хохирол учруулахыг хориг-лоно гээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжид заасан байдаг. Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, хангах гол дархлааг бий болгож буй хууль нь одоо уйлчилж байгаа хоёрдмол харьяаллыг зөвшөөрдөггүй явдал юм. Энэ нь л жинхэнэ төрийн хар хайрцагны бодлогын нэг сэжүүр нь гэж ойлгох хэрэгтэй.
-Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв-өөс гэрлэлтийн гэрчилгээ авахад зарим үед нэг хоногийн дотор гаргаж өгдөг талаар манай сонинд танай нэгэн албан тушаалтан ярьж байсан. Гэтэл Таны ярьж буйгаар сар, жилээр шалгадаг бололтой юм?
А.Энхжав
-Хуульд зааснаар, гадаадын иргэнтэй гэр бүл болох хүсэлт гаргасан тохиолдолд 30 хоногийн дотор шийдвэрлэх ёстой. Тэр л хугацаандаа шийднэ. Гадаадын иргэд 10 хоногийн визтэй иреэн. Яаралтай шийдвэрлэж өгөөч гэдэг. Элчин сайдын яамтай нь холбогдож шалгадаг юм. Солонгоечууд ургийн бичгээ аваад ирдэг. Ургийн бичигтээ гэрлэх гэж байгаа эмэттэйгээ биччихээд наашаа материалаа хүргүүлнэ. Тэгээд визээ ЭСЯ-наас нь авна. Ер нь зарим тохиолдолд уян хатан хандах шаардлага гардаг.
Ц.Буянбадрах
-Хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх үүднээс аль болох шуурхай шийдвэрлэх ёстой. Өөр арга байхгүй.
Д.Гэрзл
-Ер нь энд нэг асуудлыг тодотгоход дэлхийн аль ч оронд төрөлт, гэрлэлтийн асуудлыг хөндөж ярьдаггүй. Салалтыг бол ярьж болно. Энэ үүднээс нь зөвөөр ойлгох хэрэгтэй.
-Улс орныхоо онцлогт тохируулаад хуульдаа өөрчлөлт оруулж болох уу. Хөнгөн хуумгай явдлаасаа болж харийн оронд очоод хуний гарт орох явдалд анхаарал хандуулах цаг болсон биш уу?
А. Энхжав
-Хуульд өөрчлөлт оруулж болно л доо.
Ц.Буянбадрах
-Зарим оронд гадаадын иргэдтэй гэрлэхийг хязгаар-ладаг. Гэр бүлийн хүмүүжил, үндэсний онцлогоос шалт-гаалан ийм арга хэмжээ авдаг. Харин манайд ёс суртахуун гээч юм алга болоо юу даа. Одоогийн залуус ах захаа хүндлэх юм алга. Хууль хяналтынхан ч охидыг бусдад худалдах гэмт хэргийг илрүүлж таслан зогсоох, урьдчилан сэргийлэх л хэрэгтэй.
Д.Гэрэл
-Энэ үүднээс нь хөшигөө хааж байгаад яривал их зүйл бий.
Х.Доржпалам
-Үндэсний онцлог гзэд ярих юм бол маш их юм байгаа л даа Харгалзаж үзэх ёстой.
Д.Гэрэл
-Гадаадын иргэдтэй гэрлээд төрүүлсэн хүүхдүүд-ийн дийлэнх нь Монгол Улсаасаа төрсний гэрчилгээ авч байгаа нь сайн хандлага юм шүү.
-Гадаадын иргэдтэй гэрлэж буй хумүүсийн зарим нь хоорокдоо гэрээ байгуулдаг. Тухайлбал, хэрэв салах болбол хуримыи болон замын зардлаа төлүүлнэ гэх мэт. Үунээсээ болоод хүний нутагт барьцаанд үлдсэн хүн байгаа тухай сонсогддог. Иймэрхүү гэрээг сонирхлын жур-маар ч болов үзсэн үү?
-Үгүй, үзээгүй юм байна.
ХОЁРДМОЛ ХАРЬЯАЛЛЫН АСУУДЛЫГ НЭГ МӨР АВЧ ХЭЛЭЛЦЭХ ЦАГ БОЛСОН
-Одоо асуудлыг өөр өнцгеөс нь харъя. Өндэр хөгжилтэй улс оронд амьдарч буй монгол иргэдээ хүссэн үед нь давхар харьяалалтай болговол улсаа ядуур-лаас аврах, иргэнээ сургаж боловсруулах шилдэг арга биш үү?
Ц. Буянбадрах
-Хоёрдмол харьяаллыг зөвшөөрдөггүй улсын иргэнтэй гэрлэж байгаа бол өөр асуудал. Зөвшөөрдөг орнууд бас бий. Тухайлбал, Унгар улс хоёрдмол харьяалалтай орон болчихлоо. Тэнд 319 монгол эмагтэй туе улсаас иргэншил авчихсан. Монгол Улсын харьяаллаас гарахын тулд хүсэлт гаргах ёстой.
Хоёрдмол харьяаллыг хүлээн зөвшөөрдөггүй гадаадын орны иргэн болсон нь тогтоогдвол иргэний харьяаллаас хасна. Монгол гэр бүлээс төрсөн хүүхэд хаана . төрснөөс үл шалтгаалан Монгол Улсын харьяат байна гээд хуульд заачихсан байгаа. Энэ бол хэрэг дээрээ хоёрдмол харьяалал юм л даа. Үүнийг Харьяаллын тухай хуульдаа оруулан баталж чадвал хоёрдмол харьяаллыг хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Хуульд зааснаар, Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ дагуу иргэний харьяаллаас гаргах, хасахыг шийдэх эрхтэй. Монгол Улсын төлөө гарамгай гавьяа байгуулсан, шинжлэх ухааны салбарт онцгой нээлт хийсэн болон хийх боломжтой, Монгол Улсад их хэмжээний хөрөнгө оруулсан гэх мэтийн гавьяа байгуулсан хүмүүсийг шал-гуурт оруулахгүйгээр харьяатын эрх олгож болно. Тухайлбал, гадаадын нэгэн баян иржээ гэж бодъё. Аль ч улсын иргэн нь хамаагүй. Тэр ирээд таван сая ам .долларын хөрөнгө оруу-лалт хийчихлээ. Тэр хун танай харьяат болъё гэсэн хүсэлт тавих юм бол улсынхаа харьяатаас гараад ир гэж болохгүй шүү дээ. Иймд зарим тохиолдолд Давхар харьяаллын хуультай болох шаардлага бий.
УИХ-ын дарга асан С.Төмөр-Очирыг АНУ-д айлчлах явцад иймэрхүү асуудал тавьж байсныг санаж байна. Цахим өртөө сүлжээгээр ийм маших орж ирдэг Хоёрдмол харьяаллыг одоо нэг мөр авч хэлэлцэх шаардлагатай байна.
-Хоёрдмол харьяаллын сөрөг тал нь юу вэ ?
-Манайд ийм харьяаллаас болж гарах болгоомж-лол байдаг. Бодит байдлаас урган гарсан болгоомжлол.
Х.Доржпалам
-Тодорхой, хязгаар харьяаллыг зэвшөөрөх хэрэгтэй гэж Буянбадрах үзэж байгаа юм байна. Арай өөр байр суурь илэрхийлье. Ийм тохиолдолд сөрөг ур дагавар нь эергээсээ олон байх. Хэвлэлээр цацаж болох, болохгүй асуудал бий. Гоц авьяастай гээд буудлагын тамирчин Д.Мөнхбаяр шиг хүмүүст давхар харьяаллыг зэвшөөрөх юм бол Үндсэн хуулиа зөрчсөн асуудал болно. Иргэнээ ялгаварлан гадуурхсан болно биз дээ.
Гадаадын иргэнийг Монгол Улсын харьяат болохыг зөвшөөрсөн хууль эрх зүйн акт байгаа. Монголын иргэнийг хоёрдмол харьяалалтай байхыг зэвшөөрөх гэж буй бол эхлээд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд өөрчлөлт оруулж, холбогдох эерэг, сөрөг үр дагаврыг сайн тооцоолҗ байж хийх хэрэгтэй. Энэ бол болгоомжтой авч үзэх эмзэг асуудал юм шүү.
Ц.Буянбадрах
-Монгол Улс хоёрдмол харьяаллыг хуулиараа хүлээн зөвшөөрдөггүй атлаа бодит байдал дээр давхар харьяа-/лалтай монгол хүүхдүүд байна шүү дээ. Монголоос төрсний гэрчилгээ авсан мөртлөө АНУ-ын харьяалалтай хүүхдүүд цөөнгүй. Тэгэхээр ийм тохиолдолд давхар харьяалалтай байна гэдгийг хуульчлах ёстой гэж бодож байна.
Д.Гэрэл
-Ийм харьяаллыг хуулиар хориглосон ч нээлттэй асуудал. Судалж байгаа. Иргэд нэлээд санал тавьж байна. Дэлхийд 28 орон л хоёрдмол харьяаллыг зөвшөөрдөг. Дийлэнх улсад ялангуяа хөгжингүй орнууд бол зөвшөөрдөггүй юм. Иргэд ажил төрөл, нийгмийн авах толон сургууль соёлоос
шалтгаалж хоёрдмол харьяалал шаардлагатай болоод хүсэлт тавьдаг. Бид гэдний.г хохироох ёегүм учраас судалж үзээд, ямар нэг алхам хийх шаардлагатай нь мэдээж.
-Ер нь давхар харьяаллын асуудлаар боловеруулсан хуулийн төсел байдаг уу?
Ц.Буянбадрах
ль Шинэчилсэн найруулгаар нь боловс-руулчихаад явж байна. Иргэний харьяаллын тухай гадаад улсуудын хуулийг харж судалж үзсэн. Манай хуульд бол Монгол Улсын иргэнийг Монгол Улсын иргэн гэнэ хэмээсэн байдаг. Гэтэл хойд хөршийн хуульд, Оросын иргэн биш бөгөөд гадаад улсын иргэн гэдгээ нотлох бичиг баримттай хүнийг гадаадын иргэн гэнэ гэсэн байх жишээтэй. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хоёрдмол харьяаллыг тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрч байгаа хэрэг байхгүй юу.
Манайд бол Монгол Улсын иргэншилтэй мөртөө гадаадын иргэншил авсан хүнийг шууд гадаадын хүний дүрээр авч үзэж болохгүй байгаа юм. Тэгэхээр цэр-гийн алба хаах, бүр цааш-лаад тэр хүн төрийн нууцтай холбоотой ажил хэрэгт орол-цох хэрэг гарна. Иймэрхүү асуудлыг шийдэхийн тулд гадаад орнуудын туршлагыг судалж үзэх шаардлага гардаг. Энэ чиглэлээр судалгаа хийхээр манайх, Иргэний бүртгэл мэдээл-лийн улсын төвийн ажилт-нуудтай тохирсон. Удахгүй Европын орнууд руу явж судална.
-Европ манайд жишээ болж чадах уу?
-Эрх зүйн талаасаа аль ч биеэ даасан улс жишээ болж чадна. Гэхдээ манай улсад өөрийн онцлог байх ёстой. Бид өөрсдийгөө Азийн цээжинд оршдог. Дорно дахины ард түмэн гэх боловч уламжлалт соёлын талаас нь аваад үзвэл цэвэр Европын улс болчихеон. Яг л өрнөдийнх шиг сэтгэхүйтэй гээч.
-Харьяаллын талаар хоёр хөрштэйгээ ямар бодлого баримтлах ёстой вэ?
-Манайх ч мэн адил. Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа нь хоёр хөрш шүү дээ. Хөрш гэдэг мөнхийн юм. Нутгаа аваад нүүчихгүй. Иймд бид хоёр хөрштэйгээ аль болох сайн харилцаатай
байх учиртай.
Иргэдийн солилцоо, цагаачлалын талаар хөршүүдтэйгээ харилцахад элдэв асуудал гардаг. Маиай улсын иргэний харьяаллыг авч байгаа , гадаадыу,, иргэдийн дотор урьд нь БНХАУ, ОХУ-ын иргэн байсан хүмүус бий. Үүнийгээ нөгөө орнуудтайгаа тохироод хоёрдмол харьяалал үүсгэхгүйгээр шийддэг. Урьд нь харьяаллын асуудлыг шийдэж байгаагүйгээс өнөөдөр дэлхийг гайхуулж буй нэг зүйл бий. Тэр нь ямар ч харьяалалгүй 88 хүн Монголд бий. Энэ бол сонгодог утгаараа харьяалалгүй хүмүүс биш. Монгол Улсын харьяатын эрх авна гээд явтал хоёрдмол харьяаллыг зөвшөөрдөггүй гээд цаад улсдаа паспортоо хураалгачихсан хүмүүс.
-Монгол Улсад ирж буй гадаадын иргэдийг 30 хоног хүртлэх хугацаагаар ирэхэд нь бүртгэхгүй байхаар хуульчилсан. Гэтэл эл заалтаас болж хууль бусаар оршин суугчид, хяналтгүй тэнүүлчид олширлоо. Үүнд яаж хяналт тавих ёстой вэ?
Ц.Буянбадрах
-30 хоногийн визтэй хүнийг бүртгэхгүй. 90 хоногийн визтэй бол долоо хоногийн дотор бүртгүүлэх
ёстой. Тэд аль нэг яамны урилгаар юм уу, шинжлэх ухааны байгууллагын шугамаар ирдэг. Тухайн байгууллага нь тодорхойлолт өгчихдөг. Заасан хугацаандаа буцах тасалбар бий юү, байна. Ингээд зөвшөөрлийг нь өгчихлөөр манай хяналтаас бүрэн гарчихдаг. Гэтэл өнеө хүн чинь Өмнөговьд очоод түүхийн ховор олдвор хайгаад, газар ухаад эхэлдэг. Хөвсгөлд очоод гадаадын иргэн 25 ам доллар төлөөд загас агнаад суучихдаг. Монголчууд өөрсдөө ийм юм хийх боломж олгоод , байна шүү дээ.
Х.Доржпалам
-Миний ойлгож байгаагаар, орж ирээд хугацаандаа гарч байгаа хүмүүстэй бол цагдаа, тагнуулынхан хөөцөл- дөөд байх шаардлагагүй. Гэмт хэрэг үйлдэж байгаа нь тэртэй тэргүй тавьж буй хяналтын шугамаар илэрвэл зохих арга хэмжээ авах хэрэгтэй. Харин хугацаа хэтэрсэн хүмүүсийн асуудлаар Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн алба хөдөө орон нутагт ямар ч хяналт тавьдаггүй. Баянхонгорт нэг Өвөрмонгол хүн монгол эмэгтэйтэй сууж байгаад хүүхдийг нь хөнөөсөн хэрэг саяхан гарсан.
Ийм тохиолдолд тавих хяналтыг сайжруулах арга зам бол Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн алба нь хугацаа хэтэрсэн хүмүүсээ хилийн албанд мэдээлдэг байх. Хилийн алба нь цагдаа, тагнуупд мэдэгдэж, хамтран ажилладаг байх ёстой. Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн алба хэчнээн хүн ирээд, төчнөөн нь гараагүй байна гэдгээ л хянах ёстой юм.
ГАДААДЫН 258 ИРГЭНИЙГ ЦАГДААГИИН БАЙГУУЛЛАГАД ӨГСӨН
А. Энхжав
Монголын гадаадын иргэн хэн ч бай хилээр гарч, орж байгааг хянах төсөл боловсруулж байна. Нэгдсэн сүлжээтэй болчих юм бол энэ төрлийн ажил үндсэндээ хөнгөрнө.Дорж гарлаа. Хэд хоногийн дараа ирж байна. Ван овогт 30 хоногийн визтэй ирлээ. 31 хоночихвол хариуцаж буй хүмүүст дохио өгдөг. Гадаадын улсууд ч иймэрхүү журмаар ажилладаг юм билээ. Хэрэв хугацаанаасаа хэтэрчихвэл ямар байгууллагын, хэний урилгаар, ямар ажлаар ирсэн гэдгийг нь тогтоож, шаардлагатай арга хэмжээ авна.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд хүндрүүлэх шалтгаантай бол эрүү үүсгэдэг. Хүндрүүлэх шалтгаангүй бол захиргааны арга хэмжээ авдаг. Гадаадын 258 хүнийг одоо цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хүсэлтээ тавьсан.
-Манайд байнга оршин сууж буй гадаадын иргэдийн тоо өмнөх жилүүдтэй харьцуулбал хэр өсч байна вэ. Эндээс дүгнэлт хийж болохоор ямар нэгэн өөрчлөлт байна уу?
Ц.Буянбадрах
-Хуулийн зарим ойлголтыг тайлбарлаж өгөх нь зүйтэй гэж бодож байна. 30 хүртэлх хоногоор ирж байгаа гадаадын иргэнийг хуулийн нэр томъёогоор зорчигч гэнэ.
Хоёрдугаарт, түр оршин суугч гэдэг нь хуульд зааснаар 30-90 хоногийн хугацаагаар ирж байгаа хүмүүсийг хэлнэ. Хувийн ч байж болно, албаны хэргээр ч ирж болно. Үүний дараа удаан хугацаагаар оршин суугч гэж байдаг. Хуулиар бол 91-ээс дээш хоногийн хугацаагаар ирж буй иргэдийг хэлдэг. Албан болон хувийн хэргээр гэж тэднийг хоёр ангилдаг. Албан хэргээр удаан хугацаагаар гэдэг нь ажил алба эрхлэх, хөрөнгө оруулах, суралцах зорилгоор ирснийг хэлнэ. Хувийн хэргээр гэдэг нь ахуйн шалтгаанаар оршин сууж байгааг хэлж буй юм.
Хуульд томъёолсноор байнгын оршин суугч гэдэг бол, Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт 90-ээс дээш хоногийн хугацаагаар оршин суух зөвшөерөл авсан гадаадын иргэнийг хэлнэ. Үүнээс гадңа цагаач гэдэг нэр томъёо бий, Цагаач гэдэг нь хувийн хэргээр Монгол Улсад таван жилээс дээш хугацаагаар амьдрахаар ирж, зохих зөвшөөрөл авсан гадаадын иргэн. Энэ бол бусад улсад байдгийн адил сонгодог ойлголт юм.
Хуульд маш чухал нэг заалт бий. Энэ нь бол Монгол Улсад ирэх цагаачдын тоог хязгаарлах бодлогын асуудал. Манай улсад байх гадаадын цагаач иргэний тоо хүн амын нэг хүртэлх хувийг эзэлнэ гэж заасан.
Цагаач нэг хувь байна гээд үзвэл 24 мянга гэсэн үг. Гэтэл манай алба анх байгуулагдаж байхад хийсэн тооцоогоор 3000 гаруй цагаачтай байсан. Бид нягтлан үзэхэд 1000 гаруй л цагаачтай байгаа юм. Учир нь бид байнгын оршин суугч, цагаач хоёроо хольчихсон байсан юм билээ. Тэгэхээр цагаач иргэдийн тоо байвал зохих тооноосоо арав дахин бага байна гэсэн үг. Иймээс Монгол Улс энэ талаар болгоомжлох явдал байхгүй.
2004 оны есдүгээр сарын 23-ны байдлаар дэлхийн 94 улсаас янз бүрийн зорилго, хугацаатай 21 мянга 700 хүн Монгол Улсад байна. Монгол Улсад зочлох жилийг хоёр ч удаа зарласан. Энэ хүрээнд манай улсад ирэгсдийн тоо нэмэгдэж
байгаа. Тэд 30 хүртэлх хоногийн хугацаагаар ирж буй зорчигч шүү дээ. Зорчигчоо нийгэм маань хүлээн авах дургүй байвал эмгэнэлтэй явдал болно шүү дээ.
Япон улсаас жилдээ 18 сая хүн гадаадад жуулчилдаг гэсэн. БНХАУ-аас 2003 онд гадаадад янз бүрийн зорилгоор зорчсон 20 сая хүн байдаг. Гэтэл манайд жилд дунджаар, урд хөршөөс 200 мянга хүрэхтэй үгүйтэй зорчигч ирдэг. Харин манайхаас давхардсан тоогоор жилдээ 260 мянган хүн урд хөрш рүу зорчсон байдаг. Ийм учраас хуулийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яаманд байдлыг тогтсон хугацаанд илтгэдэг. Сэтгэл эмзэглэх зүйл одоохондоо байхгуй,
Гадаадын иргэд манайд байх хугацаандаа зөрчил гаргадаг уу гэвэл гаргадаг. Ер нь хүн байгаа газарт асуудал гарна шуу дээ. Хэлний мэдлэг муугаас буруу ойлголцох, ёс заншил өөр зэргээс иргэд хооронд зөрчил гардаг. Үүнээс болж гэмт хэргийн шинжтэй үйлдлийг цагдаагийн байгууллага нь шалгаад шүүхээр шийдвэрлэгддэг. Манай байгууллагын үндсэн ажил гэвэл хугацаандаа бүртгүүлсэн эсэх, визийн хугацаа болон оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн эсэх, дамжин өнгөрүүлэх визтэй хүн замдаа бууж үлдэж үү гэдгийг л хянадаг.
-Манай улсад байгаа гадаадын иргэний тоо 24 мянга ч байна уу 2.4 мянга байх нь одоогоор чухал биш байж магад. Тооноос чанар нь, өөрөөр хэлбэл чухам хэн орж ирж байна вэ гэдгийг ямар байгууллага хянах ёстой вэ. Өнөөдөр Монголд гадаадын мафийн сүлжээ нэвтрэн, элдэв хар бизнес дэлгэрч байгаа . нөхцөлд танай албаны чиг үурэг дэндүү ерөнхий байгаа юм биш үү?
-Манай албыг зохих ёсоор нь байгуулж чадаагүй гэж би уздэг. Тиим учраас нийслэлд ирсэн гадаадын иргэдийг л хянаж чадаж байна. Орон нутагт төлөөлөлгүй. Ийм байх ёсгүй л дээ. Тиймээс орон нутагт зорчих зөвшөөрөлтэй гадаадын иргэнийг манай иргэд машиндаа суулгаад нийслэлд аваад ирсэн зөрчил ч их гардаг. Бид торгоод, буцаагаад гаргадаг.
Улс дамнасан гэмт хэрэгтэн манай улсад нэвтрэхийг хаах бололцооны хувьд гэвэл, Интерполын товчоо манайд байдаг. Энэ байгууллагын шугамаар авсан бүх мэдээлэл дэлхийн хэмжээнд тардаг. Энэ мэдээлэл манай Хил хамгаалах ерөнхий газарт байдаг. Дэлхийн бүх улс оронд цагаачлалын алба нь хилийн шалган нэвтрүүлэх ажлыг гүйцэтгэдэг бол манайх Хил хамгаалах байгууллага нь хариуцдаг өвөрмөц тогтолцоотой.
Хилийн боомтын хяналтын албаны бүрэлдэхүүнд манай төлөөлөл байдаг. Тухайн хүнийг шалгаад нэвтрүүлж болох эсэх дээр манайх саналаа хэлдэг юм. Бидэнд гадаадын тодорхой тооны иргэдийн тухай мэдээллийг агуулсан хайлтын программ бий. Урд хөрш гэхэд нэг тэрбум 500 сая хүнтэй байлаа гэхэд гурван мянгахан овогтой байх жишээтэй. Тэр овог болгоныг нэртэй нь хайна гэдэг нь бүтэшгүй зүйл.
-Нийт хүн амын маань нэг хувьтай тэнцэх гадаадын иргэн манай улсад байж болно гэсэн. Тэгэхээр үүн дотроо гадаадын нэг улсын иргэний хувь хэмжээ гэж бас тодруулж үздэг үү?
-Байлгүй яахав.
Гадаадын нэг улсын иргэн манай хүн амын 0.33 хувиас хэтрэхгүй байх ёстой. Нэг улсаас жилд 100 хүртэлх цагаачийг оруулж болно гэж заасан байдаг. Манайх 50-иас хэтрүүлдэггүй. Хувь хэмжээ нь хэтрээд байгаа зүйл өнөөдөр байхгүй ээ.
-Тэдэн хувийн көрэнгэ оруулна, тиим үйл ажиллагаа явуулна гээд гадныхан хошуурах болж. Байнга оршин суух зөвшөөрлийг ямар бичиг баримт үндэслэн олгодог вэ. Зөвхөн хөрөнгийн баталгааг нь үндэслэн оршин суух зөвшөөрел олгоод байна уу. Ийм төрлийн зөвшөөрелтэй хүмүүсийн зарим нь хууль буе зүйл хийх нь элбэг болж, тэдний бичиг баримт визэнд хяналт тавихаас гадна өер юу хийдэг вэ?
-Төрийн захиргааны төв буюу түүний эрх олгосон байгууллага зөвшөөрел өгсөн бол хэн ч бай визийг нь өгч л таараа.
Холбогдох байгууллагууд нь зөвшөөрсөн хугацаагаар л бид байнга, түр оршин суух зөвшөөрлийг өгдгөөс биш, Монгалд байх хугацааг нь манайх тогтоодоггүй. Ямар нэгэн хүний талаар тодруулах хэрэг гарлаа гэхэд Тагнуулын байгууллагад хандана. Тэд Гадаад хэргийн яаманд, дараа нь ЭСЯ гэх мэтээр. Хэсэг хугацааны дараа яагаад манай улсын иргэнд байнга оршин суух зөвшөөрлийг нь өгөхгүй байиа гээд хүмүүс утасдаж эхлэх нь ч бий шүү дээ.
(өнөөдөр 2004.10.18 243)