21 аймгийн 17-д нь МАХН ялалт байгууллаа
Урьдчилсан дүнгээр нийт сонгогчдын 62 хувь нь саналаа өгснөөс Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Ховд аймгийн сонгогчдын 70-80 хувь нь сонгуульд оролцсон нь хамгийн өндөр үзүүлэлт байв. Улаанбаатар хот, Говьсүмбэр, Хэнтийнхэн 53-55 хувийн санал өгч идэвхгүйгээрээ баян ходоод болсон байна.
Сонгуульд оролцож саналаа өгөгсдийн дундаж хувь 61-69 байсан нь аймаг, нийслэлийн хэмжээнд дахин сонгууль явуулах шаардлагагүй боллоо гэсэн юм.
Сонгуулийн ерөнхий хорооныхон ч үүнээс болгоомжилж байснаа нуугаагүй.
Харин ч энэ удаагийн сонгууль 2000 оны сонгуулийг бодвол сонгогчдын ирц ялимгүй нэмэгдэж, тэр үеийнх шиг олон дахин санал хураалт, дахин сонгууль болохгүй нь бололтой гэж Сонгуулийн ерөнхий хорооны дарга үзэж байна.
Орон нутгийн сонгуульд аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийг сонгох 690 суудлын төлөө 1489 нэр дэвшигч өрсөлдсөнөөс 21 аймгийн 17-д нь МАХН ялалт байгуулж, Баянхонгор аймгийн ИТХ-ын 30 суудлыг МАХН, Эх орон-Ардчилал эвсэл 5050 хувиар хувааж авсан байна. Хөвсгөл, Хэнтий, Сүхбаатар аймагт Эвслийнхэн ялжээ.
Харин сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн дүнг хараахан нэгтгэж амжаагүй байгаа аж. Энэ шатны ИТХ-д 6750 орчим >хүн сонгогдох учраас 1600 гаруй хэсгийн хорооноос ;утсаар мэдээ авахад хүндрэлтэй байгаа гэсэн. Урьдчилсан дүнгээр Булган аймгийн найм, Хэнтийн тав, Говь-Алтай Өвөрхангай, Дундговийн гурав, Дорно-говийн хоёр, Улаанбаатарын нэг тойрогт санал тэнцээд байгаа юм байна. Эдгээр тойргуудад сум, дүүргийн сонгуулийн хорооны шийд-вэрээр дахин санал хураалт явуулж болох аж.
Манай сурвалжлагч СЕХ-ны даргаас, -Аливаа сонгуулийн дүнгийн дараахнаас л нам, эвсэл гомдол маргаан үүсгэж эхэлдэг. Одоогоор танайд ийм гомдол санал ирэв үү гэж асуухад, Ж.Ядамсүрэн
-Одоогоор ирүүлсэн гомдол алга байна. Сонгуулийн хууль ноцтой зөрчигдсөн мэдзэлэл ирээгүй.
Ж. Сүхбаатар
-Хоёр шатны сонгууль болсон учраас зарим хэсэг дээр саналын хуудсаа солиод өгөх зэрэг зөрчил гарсан байна. Ийм асуудлыг хэсгийн хороогоор шиидчих
боломжтой гэлээ.
Хэвлэлийн бага хурлын дараа СЕХ-ны удирдлага орон нутгийн сонгуулийн ажилпаж сонгуулийг амжилттай зохион байгуулахад оролцсон 17 мянга гаруй ажилтандаа талархсанаа уламжилж өгөхийг сэтгүүлчдээс хүссэн юм.
Дүүргүүд | Тойргийн дугаар | Шинээр сонгогдсон нам эвслийн төлөөлөгчид |
Баянзүрх | 1 | Ж.Жанцан (МАХН) |
2 | Я.Аюушжав (МАХН) | |
3 | М.Ганбаатар (МАХН) | |
4 | Т.Гантөмөр (МАХН) | |
5 | Б.Эрдэнэбат (МАХН) | |
6 | Ц.Болд (МАХН) | |
7 | Б.Пүрэвжав (МАХН) | |
Налайх | 8 | Т.Энхтайван (МАХН) |
Багануур | 9 | Ш.Алтангэрэл (Эх-орон ардчилал эвсэл) |
Багахангай | 10 | Ц.Батбаатар (МАХН) |
Хан-Уул | 11 | Н.Хажидсүрэн (МАХН) |
12 | Д.Загджав (МАХН) | |
13 | П.Мөнхжаргал (МАХН) | |
14 | С.Батмөнх (МАХН) | |
15 | Н.Чулуунбаатар (Эх-орон ардчилал эвсэл) | |
Баянгол | 16 | В.Отгондэмбэрэл (МАХН) |
17 | Э.Мөнх-Очир (МАХН) | |
18 | П.Алтангэрэл (МАХН) | |
19 | Ц.Цогтбаатар (МАХН) | |
20 | Д.Баасансүрэн (МАХН) | |
21 | О.Даваасамбуу (МАХН) | |
Сонгинохайрхан | 22 | Л.Найдан (МАХН) |
23 | Т.Билэгт (МАХН) | |
24 | Г.Батзориг (МАХН) | |
25 | Б.Эрдэнэбилэг (МАХН) | |
26 | Д.Баярсайхан (МАХН) | |
27 | Б.Ундармаа (МАХН) | |
28 | Н.Болормаа (МАХН) | |
29 | П.Хангал (МАХН) | |
Чингэлтэй | 30 | Г.Мөнхбаяр (МАХН) |
31 | М.Энхболд (МАХН) | |
32 | Ц.Цогзолмаа (МАХН) | |
33 | Ц.Түмэнгэрэл (МАХН) | |
34 | Д.Бат-Эрдэнэ (МАХН) | |
35 | Д.Очирбат (МАХН) | |
Сүхбаатар | 36 | С.Баярмөнх (МАХН) |
37 | До.Энхбаяр (МАХН) | |
38 | Д.Нямхүү (Эх-орон ардчилал эвсэл) | |
39 | Д.Өлзийбүрэн (МАХН) | |
40 | Д.Энхбаяр (МАХН) |
(өнөөдөр 2004.10.19 244)