MCS Монголд 25 давхар өргөө сүндэрлүүлнэ

Тус Бодь цамхаг нь тухайн үедээ орчин үеийн барилгын ухаантай системээр баригдсан, хамгийн тохь тухтай хэмээн олныг шуугиулж байсан билээ. Тэгвэл түүнээс ч өндөр барилгыг MCS-ийн Ж.Оджаргал бариулах гэж байгаа аж. Драмын улсын Академик театрын хавьд сүндэрлэх 25 давхар тус барилгын зураг төсөл нь бэлэн болсноос гадна Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд ч орсон байгаа гэнэ. Хөрөнгийнхөө хэмжээгээр улсдаа хоёрт жагсдаг MCS группийн ерөнхийлөгч Ж.Оджаргал шинээр сүндэрлэх байрандаа группийнхаа бүх охин компанийг төвлөрүүлэх гэнэ. Доод талын таван давхарт нь худалдаа, үйлчилгээний томоохон цогцолбор байрлах юм байх. Дашрамд дурдахад тус группийн рестораны зориулалттай таван давхар барилга удахгүй ашиглалтад орох гэж байгаа ажээ.
2004.10.18, Бизнесийн мэдээ