С.Төмөр-Очирын хангамжийн асуудлыг хэлэлцэнэ
10 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг, спикерийн ажлын хэсгийн орон тооны хязгаар, зардлын төсвийг батлах тухай асуудал, УИХ-ын дарга асан С.Төмөр-Очирын хангамж, хамгаалалтын тухай тогтоолын төслийг хэлэлцэх бол 15 цагаас болох чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2004 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж эхлэх юм. Мэн маргааш, нөгөөдрийн 15, 11 цагаас чуулганы нэгдсэн
хуралдаан болж дээрх хуулийн төслийн хоёр, гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийх юм байна.
Баасан гаригийн үдээс өмнөх хуралдаанаар шинээр байгуулагдсан Байнгын хороод ажлаа эхэлнэ. Нийгмийн бодлогын байнгын хорооноос өрх тусгаарласан Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эдийн засгаас салсан Дэд бүтцийн болон Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн байнгын хороо, Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хорооноос мэңцэлсэн Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан болж хэнээр даргапуулах саналаа гаргаж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах юм. Зөвшилцлөөр бол шинээр байгуулагдах дөрвөн Байнгын хорооны гурвынх нь даргаар Эвслийн, үлдсэн нэгийнх нь даргаар МАХН-ын гишүүн ажиллах аж.
(өнөөдөр 2004.10.20 245)