Сайдын сэнтийд гологдогсдын гомдол тасрахгүй нь
Хоосон хоцрогсдын дундаас хамгийн анх Л.Гүндалай сайдуудын асуудал яригдахаас өмнө л Эрүүл мэндийн сайд болчихсон мэт хөөрч явсан нь талаар болсонд бухимдахдаа намаасаа гарч нам байгуулна хэмээн намын нөхдөө айлгаж тайлсан бол Ц.Шаравдорж гишүүн хуульзүй, дотоод хэргийн сайдын суудлын булангаас шүүрээд алдсан бухимдлаа тойргоо хэсэн тайлж яваа сурагтай. Дэд бүтцийн яамны төрийн нарийн байсан, УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл ман л сайдын суудлыг сэрүүнээр зүүдэлж яваад алдсандаа бухимдан хавь ойрныхондоо Намайг сайд болгосон бол… гэж ирээд л цементэн дээр цэцэг ургуулж байгаа гэнэ.
2004.10.19, Зиндаа