Дэд сайдууд өнөөдөр тодорч магадгүй
Эвслийнхэн ч ийн хардаж байсан. МАХН-ын удирдлага саяхан мэдэгдэхдээ биднээс болж дэд сайдуудын асуудал хойшлоогүй хэмээн мэлзэж, гэхдээ энэ долоо хоногтоо багтаж нэрээ гаргаж өгнө гэж амлав. Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч МАХН л энэ томилгооны асуудлыг гацааж байгаа гэдгийг өмнө нь мэдэгдээд байсан юм.
Тэгвэл өнөедөр болох Засгийң дарын ээлжит хуралдаанаар дэд сайдуудыг гомилж магадгүй гэх чимэгтэй мэдээг албаны эх сурвалж дуулгав. МАХН-ын Удирдах зөвлөл өчигдөр орой хуралдаж, нэрсээ гаргах сурагтай байсан. Албан ёсны биш боловч бидэнд олдсон мэдээллээр МАХН одоогийн дэд сайд нараа суудалд нь хэвээр үлдээхээр ярилцаж байгаа аж.
Харин саяхан гурав хуваагдсан Дэд бүтцийн яамны дэд сайд асан У.Уламбаяр өөр албанд очих бололтой. Түүнийг Төмөр замын Хэрэг эрхлэх газрын даргаар илгээж магадгүй юм гэсэн. Тэгвэл Эрдэнэт зөвлөх Д.Дорлигжав томилогдох магадлал баттай болно гэсэн үг. Экс захирал ч энэ талаар МАХН-тай дапдуур тохиролцсон гэх яриа байдаг юм билээ. Уг хаялгыг нь бодвол хашир нам Эрдэнэт-ийг гэхсэн. Үүний бур цаадах далд зөвшилцлийг МАХН, Эвсэлтэй хийсэн сураг бий. Тэр нь Гаалийн ерөнхий газрыг МАХН авч үлдээд ногоон гэрлийн компаниудаасаа санхүүжих нууцын нууц тохироо бололтой юм.
УИХ-ын сонгуульд ялагдсан гишүүдээ сайдын суудал руу зүглүүлэхгүй гэсэн хатуу байр суурьтай байсан МАХН энэ болз-лоосоо зарим талаар буцаж эхлэв. Намдаа томоохон хан дивлагч, бас туршлагатай гишүүддээ дэд сайдын албан тушаал амлаад байна. Зам, тээвэр, аялал жуулчлалын дэд сайдаар Ц.Дашдорж, Барилга, хот байгуулалтын дэдээр Ц.Баа-санжав, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдаар С.Төмөр-Очир, Сангийн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн, Батлан хамгаалахын дэд сайдаар Ч.Ганзориг, С.Чинзориг, Б.Эрдэнэбат нар бараг тодроод байгаа аж. УИХ-ын дарга байсан хүн дэд сайд болох юм бол доошоо орсон хэрэг болно. Жендерээ бодсон ч БСШУ-ы дэд сайдаар Д.Алтай нь зүгээр юм биш үү гэсэн бяцхан явуулга цухалзаад авсан гэнэлээ. УИХ-ын гишүүн асан Р.Сандалханы нэр ч бас дэд сайдад дуулдаж байна.
Эвслээс томилогдох дэд сайдуудын талаар Ц.Элбэгдорж гол бодлогыг барьж буй. Түлш, эрчш^шчний дэд сайдаар МАШСН-ын Ц.С^Ивтар, Алтан гадас ассоциацийн Н.Хүрэлсүх нарын аль нэг нь томилогдож магадгүй. У.Барсболдын орлогчоор УИХ-ын гишүүн А.Муратын дүү А.Хайрат гэдэг нехрийг зүтгүүлэх юм гэсэн. Хүнс, хөдөө аж ахуйн дэдээр Ц.Элбэгдоржийн дотны андын дүү, Улаанбаатар сүү-гийн захирал Б.Цэрэнгийн нэр дуулдсан. Үйлдвэр, , хүдалдааны дэд сайдад Ардчилсан холбоо эвслийн үед УИХ-ын гишүүн байсан Цагаандарийн Энхтүвшин санаархаж байгаа бололтой. Ерөнхий сайд сураг дуулдсан. Мань хүн бүтэлгүйтсэн ч намынхаа даргын тулгалтыг Ерөнхий сайд хүлээж авахаас өөр арга олоогүй бололтой, С.Эрдэнийг зутгүүлэхээр болсон байна. ХЗДХ-ийн дэдэд өмнө нь яригдаж байсан Ж.Амарсанааг Үндсэн хуулийн цэцийн даргаар томилох сураг чих дэлссэн. Эвсэлд чамгүй суудал авчирсан МАШСН-д хоёр дэд сайдын суудал бий. Нэг нь дээр өгүүлсэн Дэд бүтцийн яамны газрын дарга асан, УИХ-ын сонгуульд Завханд нэр дэвшин Я.Санжмятавт өвдөг шороодсон Ц.Сүхбаатар. Негөө нь одоохондоо аль яамны дэдээр очих нь тодорхойгүй П.Ганхуяг гэдэг хүн бий гэсэн.
Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар зарим яамны Төрийн нарийн бичгийн даргын асуудлыг ч хөндөж магадгүй байна. МАХН-ын хувьд өөрийн намын Терийн нарийн бичгүүдийг суудалд нь хэвээр байлгахыг зорьж байгаа. Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Цэрэндорж удахгүй тэтгэвэртээ гарах у аас түүний оронд УИХ-ын экс гишүүн ,олгор, Б.Баттулга нарын аль нэгийг сойж байгаа сурагтай. Түлш, эрчим хүчний Төрийн нарийн бичигт МАСЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар яригдаж байгаа юм байна.
Ц.Элбэгдоржийн шадар туслах Ц.Оюунгэрэл, сайд асан Л.Зориг нар Гадаад хэрэг, Эрүүл мэндийн дэд сайдад яригдаж байна.
Харин МАХН-ын хатуу самар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн орлогчоор Эвслийнхэн, ялангуяа М.Энхсайханы талынхан мэн хатуу самар-нуудынхаа нэгийг зүтгүүлж байгаа мэдээтэй. Орон нутгийн сонгуульдаа ялчих, тэгвэл ХЗДХ-ийн дэд сайдаар тавья гэж Ц.Элбэгдорж С.Эрдэнэд болзол тулгасан
(өнөөдөр 2004.10.20 245)