Сумогийн дэлхийн аварга монголгүй боллоо.
Бидний хэдэн монголчууд өөрийн орны тамирчидаа дэмжихийг ихэд хүлээж, суудлаа эзлэн суусан боловч тэмцээний хөтөлбөрт байсан манай тамирчид дэвжээнээ гарч ирсэнгүй.
Японы алдарт сумагийн дэвжээнээ нэр алдараа дуурсгаж байгаа монгол орны тамирчидыг гарч ирэхийг бидний хэдэн монголчууд төдийгүй тэнд хуран цугалсан олон сумо сонирхогчид хүлээж байсан.
Зохион байгуулагчидаас нь учрийг асуувал визний проблем гэж хариулах юм.
Yүнийг сонсоод ичмээр ч юм шиг маш эвгүй сэтгэгдэл төрж байлаа. Хоёр жилд нэг удаа болдог уг тэмцээнд манай улс тамирчиддаа виз олгож чадахгүй л байсан юм байх даа. Магадгүй зарим нэг эрх баригчидын хүнд сурталаар виз олгогдоогүй гэх сураг чих дэлсэж байлаа.