Баабарыг шоронд хиймээр байна. Даанч нөхцөл нь бүрдээгүй
Харин ч түүний заавар тушаалаар бусдын тухай элдэв гүтгэлгийг өлгөн авч эрүүгийн хэрэг болгохоор улайрч байгаа явдал нь хууль иргэн бүхэнд үйлчлэх үндсэн хуулийн зарчмыг алдагдуулж байна. ХЗДХЯ-ны сайдын шууд удирдлагад байдаг хууль хүчний байгууллагууд эсвэл нутаг усных нь хүн уг хэргүүдийг хариуцан шалгах, шийдвэрлэх нь ийм алхамд хүргэж байна.
Би өнгөрсөн нэг жилийн хугацаанд Ц.Нямдоржийн талаар мэддэг болсон. Сайд Ц.Нямдоржийг шалгуулмаар байна гэж УИХ-ын гишүүн Л.Гүндалай удаа дараа шаардаж байсныг уншигч та санаж буй нь лавтай. Магадгүй Ц.Нямдорж сайдыг гадаадын тагнуулын байгууллагатай холбоотой ажилладаг гэх нотлогдоогүй зүйлээс болж энэ удаа ХЗДХ-ийн сайдын сэнтийд улиран сонгогдох саналыг хэлэлцэхэд Ах эвслийн олон хүн дургүйцлээ илэрхийлсэн ч тэрээр дахин сайдын суудалдаа үдсэн билээ.
ХЗДХЯ-ны сайд Нямдоржийг суудлаасаа ховхрох сонирхол байхгүй байгаагийн учир шалтгааныг Цагаан шонхорын Ч.Энхтайван, ТЕГ-ын дарга асан Ж.Баатар нартай холбон тайлбарлаж байсан. Энэ дөрвөн жилд Энхтайван хэрэв шоронгоос суллагдчихвал Нямдоржийн өмнөх дөрвөн жилд хийсэн ажлууд талаар өнгөрч мэдэх учир ийнхүү араа бодож суудлаасаа зууралдаад байгаа мэтээр ойлгож байсан. Юутай ч парламентын гишүүд дотроо яхир, хэрүүлч ааш муутайгаараа алдартай Нямдорж сайд хууль зүй дотоод хэргийн сайдаараа улиран сонгогдсон болохоор дэд сайдад ямар хүн очуулах нь хэн хүний сонирхлыг татаад байгаа билээ.
Саяхан ХЗДХЯ-ны сайд Ц.Нямдорж ерөнхий сайдын зөвлөх Баабар хоёр муудалцаж төрийн ордонд би чидээ тулсан юм байх.
Хууль зүйн сайд Ц.Нямдорж би чамайг шоронд хийчихнэ шүү. Даанч Монголын эрүүгийн нөхцөл байдал хүнд байна. Зах зээлд хүн болгоныг шоронд хийж болохгүй байна гэхэд нь Баабар Чи шорондоо хий л дээ. Надад хийсэн хэрэг байхгүй гэх мэтээр сөргөөцөлдсөн аж.
Хамтарсан зөвшилцлийн засгийн газар байгуулчихаад удаагүй атлаа бие биенийгээ сайн муугаар нь дуудаж байгааг харахад шинээр байгуулагдсан засгийн газар маань хамтарч шийдвэр гаргаж чадах эсэх, шинэ Засгийн газар хэр удаан наслах нь эргэлзээтэй юм шиг.
2004.10.20, Дээдсийн хүрээлэн