Хятад барилгачин ажиллуулах нь монгол хүн ажиллуулснаас илүү ашигтай гэдэг

-Манайхан сүүлийн үед Канадад ажиллах, амьдрах хүсэлтэй болчихож. Харин Канадуудын хувьд манай улстай хэрхэн хамтарч ажилладаг вэ?
-Канадад элчин сайдын яам нээсэн нь хоёр орны харилцаанд маш эергээр нөлөөлж хамтын ажиллагаа, хоёр орны харилцаа шинэ түвшинд гарсан гэж хэлж болно. Өнөөдрийн байдлаар Канадын 20 гаруй компани манай уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийж нийт 250 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байна. Ерөнхийлөгч Багабанди энэ сарын 20-нд Канадад төрийн айлчлал хийнэ. Энэ үеэр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх олон асуудлаар тохиролцоонд хүрнэ гэж найдаж байгаа.
-Бид Канад явахын тулд хэдий болтол Бээжинг зорих вэ?
-Улаанбаатарт Канадын өргөмжит консул үйл ажиллагаагаа явуулж байгаа. Эхний шатанд Улаанбаатарт ярилцлагыг өгүүлж визийг Бээжингээс авдаг журамд шилжихээр тохиролцож, дараагийн шатанд визийг өргөмжит консулын газраас шууд авдаг болгох асуудлаар яриа хэлэлцээ явуулж байгаа.
-ГХЯ-нд ажилд орохынтулд багагүй бэрхшээл, хээл хахууль туулдаг гэдэг. Ер нь ГХЯ-нд ажилд орохыг хүссэн хүн ямар замаар орох вэ?
-Дипломат албаны тухай хуулийн дагуу ГХЯ-нд шинээр дипломат ажилтан элсүүлэхэд Дипломат албаны шалгалт авч оруулж байгаа. Энэ шалгалтыг 2000 оноос хойш дөрвөн удаа зохион байгуулж нийтдээ 20 гаруй залуусыг ажилд авсан. Цаашдаа энэ тогтолцоог улам боловсронгуй болгож аливаа танил тал, нөлөөлөлд авталгүйгээр шилдэг охид залуусыг энэ төрийн тусгай албанд ажиллуулж байх бодлогыг баримтална.
-Элчин сайдуудыг ямар шугамаар томилдог вэ?
-Элчин сайдуудыг томилох асуудал төрийн албаны тухай хууль болон дипломат албаны тухай хуулийн заалтын дагуу шийдэгддэг. Өөрөөр хэлбэл хуулинд элчин сайд нь улс төрийн албан тушаалтан байна гэж заасан байдаг.
-ГХЯ-ны гадаад томилгоо нь хөрөнгө мөнгө, танил талтай шууд холбоотой гэсэн хардлага нийгэмд байдаг. Тэр ч бүү хэл нэг газраасаа хөөгдөөд нагаа газарт нь томилогддог жишээтэй?
-Яамны гадна дотно байдаг хардалт сэрдэлтийг жинхэнэ хардалт сэрдэлт маягаар тавьжээ. Би өөрөө 1988 оноос хойш энэ яамтай ажил амьдралаа холбосон хүний хувьд манай яамны хэмжээнд томилгоо, тэр дундаа гадаад томилгоо ном журмынхаа дагуу мэргэжил, ажлын туршлага, ажлын шаардлага зэрэгт үндэслэж хийгддэг гэдгийг хэлж чадна. Мэдээж зарим үед гомдолтой, тухай бүр санал бодлоо гүйцэлдүүлж чадаагүй хүмүүс байдаг байх. Гэхдээ төрийн албаны ноён нуруу алдагдаагүй гэж хэлж болно.
-Сүүлийн үед хоёр орны иргэн байх тухай маш их яригдах боллоо. Энэ талаар яамны зүгээс хэрхэн ажиллаж байна?
-Өмнө нь энэ асуудал ийм хурцаар тавигддаггүй байсан. Одоо манай улсын гадаад харилцаа хөгжиж иргэдийн гадаад амьдрах бололцоо ихэссэнтэй холбогдоод энэ нь чухал асуудал болж байгаа нь ойлгомжтой байна. Жижиг орны хувьд, хүн ам цөөтэй үндэстний хувьд Монгол улс энэ асуудлаар анхааралтай, судалгаатай, олон жилийн ирээдүйг харсар бодлого боловсруулах чухал.
-Иракт цэрэг оруулсан явдал нэлээд шүүмжлэлд өртсөн. ГХЯ-ны сайдын хувьд та Ирак руу цэргээ оруулсныг юу гэж үздэг вэ
-Терроризмын асуудал, Иракт цэргээ илгээсэн асуудал олон түмний анхаарлын төвд байгаа нь мэдрэгддэг. Миний бодлоор бид олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж Иракийг сэргээн босгох үйл ажиллагаанд цэргээ илгээсэн нь зөв алхам байсан. Цаашид ч гэсэн энэ байр суурь хэвээр хадгалагдана гэдгийг Монгол улсын Засгийн газар өнгөрсөн 6-ны хуралдаанаар шийдвэрлэсэн.
-Хятадууд Монголд, ялангуяа Улаанбаатарт их болжээ. Энэ талаар?
-Монгол улсын визтэй гадаадын иргэд тодорхой олгогдсон хугацаанд оршин суух эрхтэй байдаг.
-Ерөнхий сайд Англи хэлийг хоёр дахь хэл болгох тухай шийдвэр гаргасан. Энэ нь биелэх боломжтой юу?
-Англи хэлийг 2-р хэл болгох, шаардлагатай бэлтгэл хангах, хөрөнгө мөнгө олгох асуудал энэ Засгийн газрын анхаарлын төвд байх болно. Англи хэлгүйгээр өнөөдөр хорвоо ертөнцтэй холбоо барихгүй, нарийн мэргэжил эзэмшихгүй, улс орон хөгжихгүй гэдэг нь ойлгомжтой байна. Бүх насны хүүхэд, залуучууд, албан хаагчдад тусгай хөтөлбөрөөр хичээл заах байх. Гол нь англи хэлийг жинхэнэ утгаар нь хэрэгцээ, шаардлага болгох нь чухал байна.
-Бид гадаад улс орнуудад хэдий болтол хараар ажиллаж амьдрах вэ. Ер нь гадаад улс орнуудад залуусыг сургах талаар яамнаас хэрхэн анхаарч байна?
-Өөрөө гадаадад ажиллаж, сурч байсан хүний хувьд Монголын залуучуудыг өндөр хөгжилтэй гадаад орнуудад сурч ажиллах нөхцлийг бүрдүүлэх талаар би бүх талын хүчин чармайлт гаргаж ажиллана. Үүнд эдгээр орнуудтай улс төрийн болон эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, итгэлцлийг бэхжүүлэх, визний дэглэмийг хөнгөвчлөх, Монголчууддаа англи хэл сурахад нь боломж бүрдүүлэх зэрэг олон олон асуудал байна.
-Өнөөдрийн өндөрлөгөөс харахад өнгөрсөн сонгуулиар МАХН-ын ялагдсан шалтгааныг юу гэж бодож байна?
-МАХН 2004 оны УИХ-д ялсан уу, ялагдсан уу гэдэг бол тухайн хувь хүний бодлоос шалтгаалах биз ээ.
-ГХЯ-ыг харьцангуй хүнд сурталтай гэдэг. Доторнь ажилладаг хүний хувьд юу гэж бодож байна?
-Төрийн албанд тодорхой хэмжээний захиргаадалт, хүнд суртал, захирах, захируулах ёс байх ёстой гэж би боддог.
-Нямдорж сайдын захиргаанаас гарсны дараа?
-Нямдорж сайдын хувьд хүнд хэцүү албыг зарчимч, иргэний зориг гаргаж амжилттай сайн хашсан гэж би боддог. Нямдорж сайдын хэмжээнд энэ албыг залгуулж чадвал миний хувьд том амжилт гэж би бодно.
-ГХЯ-ны сайдаасаа хамгийн их асуудаг зүйл бол виз. Тэгээд ч бид гадагшаа явахын тулд визэнд багагүй шатдаг. Иргэдээ энэ мэт асуудлаар чирэгдүүлсээр байгааг юу гэж боддог вэ?
-Бид бүх бололцоогоо дайчилж улс орнуудтай, ялангуяа өндөр хөгжилтэй орнуудтай визийн дэглэмийг хөнгөвчлөх гэж чармайж ажиллаж байгаа. Энэ асуудал дээр манай иргэд тухайн орны хууль тогтоомжийг чандлан сахиж хүндэтгэж явах нь бас чухал байдаг. Солонгост ажиллаж байгаа Монгол иргэдийг аль болох хуулийн дагуу статустай болгохоор би мөн ажиллаж байна.
-Хятад улс Монгол улстай эдийн засгийн талаар харилцахдаа шууд Бээжингээс харилцах бодлого барьдаг уу, эсвэл өвөрмонголоор дамжуулан харилцах бодлого барьдаг уу?
-Бээжин, өвөрмонголтой, түүнчлэн харилцан ашигтай хамтран ажиллаж болох БНХАУ-ын бусад муж, нутгуудтай ч Монгол улс хамтын ажиллагаатай хөгжүүлэх болно. Монгол улстай шууд хил залгаа учраас Өвөр монгол Монгол Хятадын худалдаа, эдийн засгийн харилцаанд томоохон байр эзэлж байгаа.
-Олон Монголчууд ажилгүй байсаар байтал Хятадууд өнөөдөр олноороо Монголд ажиллах болсон нь хачирхалтай байдаг?
-Монголд олон тооны мэргэжилтэй, мэргэжилгүй Хятад ажилчид ирж Монголчууд бидний ажлын байрыг авч байна гэсэн гомдол түгээмэл байдаг. Миний бодлоор Монголчууд бид өөрсдөө илүү арчаатай, илүү хөдөлмөрч, илүү сахилга баттай ажилладаг байсан бол энэ асуудал ийм хурцаар тавигдахгүй ээ. Манай олон барилгын компанийн эзэд нэг хятад ажилчин авчирч ажиллуулсныхаа төлөө 30-40 мянган төгрөг төлөөд, дээрээс нь цалин, замын зардал, байрны мөнгө төлөх нь монгол барилгачин ажиллуулснаас илүү ашигтай байдаг юм гэж ярьдаг юм. Бид өөрсдийгөө илүү үнэлүүлж, өөрсдөө илүү ажиллаж сурмаар санагддаг юм.
-Худалдааны чөлөөт бүс байгуулах ажил ямар шатандаа явж байна?
-Худалдааны чөлөөт бүсийг Алтанбулаг, Замын-Үүд боомтуудад нээж ажиллуулах талаар МУ-ын засгийн газар тогтоол гаргаж анхны арга хэмжээнүүдээ авч, энэ ажил эхэлчихсэн байгаа.
-НҮБ-д манайх ямар статустай байдаг вэ?
-Монгол улс НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр 2009, 2010 оны суудалд нэрээ дэвшүүлээд байгаа.
-Манай бизнесмэнүүд, наймаачид гадаад түншүүдээ хулхидуулах нь элбэг. Тэгэхээр тухайн оронд сууж байгаа Монголын ЭСЯ энэ асуудлыг хэрхэн анхааралдаа авч ажилладаг вэ?
-Манай улсаас гадаад улсад суугаа ЭСЯ, консулын газруудыг монгол иргэдийнхээ, тэдгээрийн бизнесийн эрх ашгийг хамгаалахад илүү идэвхтэй, үр бүтээлтэй ажиллахыг бид шаардаж байгаа. Энэ талаар зарим ахиц гарч байгаа боловч санасан хэмжээнд тэр болгон хүрч чадахгүй байгаа нь үнэн. Энэ нь манай дипломатуудын ажлын арга барил, хөрөнгө мөнгөний бололцоотой холбоотой. Цаашид энэ чиглэлээр анхаарч ажиллана.
-Таныг хонины мах иддэггүй гэдэг. Мөн хонины махаар хоол хийсэн ХЗДХЯ-ны тогоочийг ажлаас халсан гэсэн. Энэ үнэн үү?
-Худлаа. Монгол хүн юм чинь хонины мах идэлгүй яахав. ХЗДХЯ-ны тогоочийг ажлаас халаагүй. ГЭхдээ ХЗДХЯ-ны гуанзанд хонины махаар хоол хийхийг хориглосон нь үнэн. Гадна дотны зочид яаманд орж ирэхэд хонины махны хурц үнэр үнэртээд эвгүй байдаг юм.
-Сонирхож асуухад та ирэх 2008 оны сонгуульд өрсөлдөх үү?
-2008 онд болох сонгуульд оролцоно. Энэ чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулна.
-Та уг нь сая ГХЯ-нд биш ХЗДХЯ-д үлдмээр юм?
-Намайг хууль зүйн сайд биш Гадаад хэргийн сайд болсонд олон хүн гайхаж асуудаг. Би өөрөө олон улсын хуульч, дипломатч мэргэжилтэй хүний хувьд ажил хөдөлмөрийнхөө гарааг энэ салбараас эхэлснийхээ хувьд гадаад харилцааны салбар нь илүү ойр дотно байдаг юм. Гэхдээ өнгөрсөн 4 жилд ХЗДХЯ-нд Ц.Нямдорж сайдтай хамт ажилласан нь надад хувь хүний хувьд төрийн албан хаагчийн хувьд ч гэсэн маш их зүйлийг өгсөн.
/2004.10.20, 4 дэх засаглал/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button