Ялтан болохоос айсан офицер жагсаалын өмнө өөрийгөө егүүтгэжээ
Харамсалтай нь та нарын нэгийг хөнөөчихлөө. Хүн алсан хүн шоронд суудаг. Харин би шоронд хатахыг хүсэхгүй байна. Албаа сайн хаагаарай. Баяртай. Хилчин офицер Э.Сайнбатын сүүлчийн үгс энэ. Тэрбээр ярьж дуусуутаа АПС маркийн гар буугаараа шанаандаа тулгаж буудан үхэтхийн унажээ. Хилчин болох хүсэлдээ хөтлөгдөн мөрөөдлөө биелүүлсэн / шинэхэн офицер чухам юуны учир жагсаалынхаа өмнө өөрийгөө егүүтгэх болов. Ийм алхам хийхэд хэн, юу түүнийг түлхэв.
Хилийн заставын жирийн нэг өдөр. Дорнод аймаг дахь Мэнэнгийн хилийн отрядын Арбулагийн IҮ заставт ийм эмгэнэлтэй хэрэг гарна гэдгийг хбн ч санаагүй нь лавтай. Заставын дарга, орлогчийнхоо хамт хилийн манаагаа хуваарийн дагуу явуулчихаад үлдсэн хэдэн цэрэгтэйгээ хичээл сургууль, жагсаалын бэлтгэл энэ тэрийг хийгээд дуусч байсан аж. Үдийн хоолны дараа дарга, орлогч хоёрыг чухам юу хатгасныг бүү мэд. Тэд гэртээ хадгалж байсан архиа уусан байна. Гэхдээ нэлээдгүй согтсон бололтой юм.
Заставын дарга нь оройхон гэртээ ороод унтаад өгчээ. Харин дэслэгч Э.Сайнбат цэргүүдээ жагсаан нэлээд үүрэгдсэн юм байх. Тэр зүгээр нэг загнасангүй. Гарыг нь өргүүлэх, цаас бариулан зогсоох, суниалгах зэргээр бяцхан дэглэсэн гэнэ. Тэрбээр ингээд зогссонгүй зарим нэгд нь гар хүрч, заставын цагийн манаанд гарах хуваарьтай цэргүүдээ явуулжээ. Хамгийн сүүлд зогсч байсан гурван цэргийн нэг нь О.Ганбат байв. Хэнтий аймгаас цэрэгт ирсэн. Түүнийг цагийн манааны үүрэг гүйцэтгүүлэхээр явуулжээ. Хэсэг хугацааны дараа дэслэгчийг цэргийн байраар ороход нөгөөх байлдагч манаандаа гараагүй явж байсан гэнэ. Тэрбээр түүнийг хэд хэд цохиж манаад гарахыг шаарджээ. Даргынхаа тушаалаар зэвсгээ аваад явж байх үед нь Э.Сайнбат бууг нь булаан авч бөгсөер нь цохин унагажээ. ТүрүүлгЭэ харан унасан цэргийнхээ хоёр далны хооронд буугаар нь дахин цохисонд тэр босч ирсэнгүй. Айж сандарсан цэргүүд нөхрийгөө байрандаа оруулж хиймэл амьсгал хийн, сэргээх гэж оролдсон ч нэгэнт оройтсон байжээ.
Та хүн алчихлаа шүү дээ! гэхэд дэслэгч юу ч хэлсэнгүй. Цэргийн байрандаа чимээгүй хэсэг сууж байгаад Жагсаалын даргыг дууд. Застав жагс гэсэн тушаал өгчээ. Тэгээд юу болж өнгөрснийг дээр өгүүлсэн. Энэ явдал долоо хоногийн өмнө буюу энэ сарын 14-ны 21 цагийн үед болсон аж. Дорнод аймгийн цагдаагийн хэлтсээс эл хэрэгт эрүү үүсгэн шалгаж байна. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр нугае нь тасарснаас байлдагч О.Ганбат нас барсныг тогтоожээ. Хил хамгаалах ерөнхий газрынхан болсон явдлын талаар ихэд нууцалж байлаа. Болсон явдлыг тодруулахаар туе газрын эрх бүхий хэд хэдэн албан тушаалтанд хандахад ямар нэг зүйл ярихаас татгалзсан юм.
Хил хамгаалах ерөнхий газрын даргын тушаалаар Ар булагийн заставт болсон хэргийг шапгах ажлын хэегийг томилж явуулсан байна. Тэд цэргийн сахилга бат, дарга цэргүүдийн харилцаанаас эл хэрэг үүдэлтэй эсэхийг шалгах ажээ.
Э.САЙНБАТ АНГИЙНХНААСАА ХАМГИЙН ТҮРҮҮНД ХИЛ РҮҮ ЯВЖЭЭ
Эцэг шиг нь харж хандаж, хат суулгах ёстой цэргийгээ егүүтгэн эцэст нь өөрийгөө буудсан Э.Сайнбат гэж чухам хэн байв гэдгийг бид бага боловч тодруулсан юм. Тэрбээр Улаанбаатар хотын харьяат. Тодруулбал, Улаанхуарангийн хүүхэд. Цэргийн амьдралыг багаасаа мэднэ. Ээж нь Зэвсэгт хүчний нэгэн ангид санхүүгийн хэлтсийн даргын алба хашдаг. Гэртээ ээж, дүү хоёртойгоо амьдардаг. Аравдугаар ангиа төгеөөд Хилийн цэргийн дээд сургуульд 2000 онд элеэн орж өнгөрсөн зургадугаар сард Хилийн албаны офицер, эрх зүйч мэргэжлээр төгсөн дэслэгч цол хүртжээ. Сургуулиа 32-уулаа төгеөөд ангийнх-наасаа хамгийн түрүүнд хил рүү явсан нь Э.Сайнбат байлаа. Анги удирдсан багшийнх нь өгүүлснээр Томоотой, сайн сонсогч байсан. Бага түрүүч цолтой, сагсан бөмбөгөөр хичээллэдэг. Хилийн цэргийн аваргаар гурвантаа шалгарч байсан. Архи дарс уудаггүй нэгэн. Дөрвөн жил болоход архи үнэртүүлеэн явахыг нь огт хараагүй гэнэ.
(өнөөдөр 2004.10.21 246)