Персийн буланд болсон уулзалтад Батлан хамгаалахын 18 сайд оролцжээ

Энэ хүндтэй уулзалтад Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Б.Эрдэнэбат оролцоод эх орондоо ирлээ. Уулзалтын үеэр Америкийн тал Ирак болон Афганистаны өнөөгийн байдал, Иракийн Зэвсэгт хүчнийг шинээр эмхлэн байгаа явц, байдлын талаар мэдээлэл хийж, 18 улсын Батлан хамгаалахын сайд нар харилцан санал солилцсон байна.
Бахрейн хаан Хамад Бин Иса Аль Халифад сайд Б.Эрдэнэбатыг бараалхах үеэр хаан манай улсын Ирак болон Афганистан улсын сэргээн босголтод оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлсэн байна. Бахрейн хаан Ойрхи Дорнодын аюулгүй байдал, араб хүмүүсийн энх амгалан байдлыг хангахад Монгол Улсын оруулж буй нэмэр ихээхэн ач холбогдолтой боллоо гэдгийг тэмдэглэж байсан нь манай сайдад үүргээ нэр төртэй биелүүлж байгаа цэргийн албан хаагчдаараа бахархах сэтгэгдлийг эрхгүй төрүүлсэн гэсэн. АНУ-тай цэргийн салбарт хамтран ажиллаж байгаа тухайд Б.Эрдэнэбат, Олон улсын цэргийн сургалт, боловсролын хөтөлбөр, Энхийг сахиулах ажиллагааны өргөжүүлсэн хөтөлбөр, Афганистаны үндэсний армийг хөгжүулэхэд туслах болон Иракийн сэргээн босголтын хөтөлбөр, бүс нутгийн арга хэмжээнд оролцох хэлбэрээр идэвхтэй уйл ажиллагаа явуулж байна гэж ярилаа.
(өнөөдөр 2004.10.21 246)