АНУ-д суралцах оюутны тоог өсгөх сонирхолтой байна
Тэгвэл ийм боломж бидэнд байна.Боловсролын зөвөлгеө мэдээллийн төвийн санаа-чилгаар БСШУЯ, Азийн сан-тай хамтран энэ сарын 29, 30-нд Мэдээлэл технологийн ундэсний паркт Сургалт тэтгэлэг-2004 нээлттэй өдерлөгийг зохион байгуулах гэж байна. Уг өдөрлөг нь Монголын иргэдэд зориулсан сургалтын тэтгэлэгүүдэд тавигддаг шаардлага, хамрах хүрээ, шалгаруулалт журмын талаарх мэдээллийг нэг дор олон нийтэд хүргэх зорил-готой аж. Манай хүүхэд за-луучууд, мэргэжилтэй боловсон хүчинд зориулж монголын төр, олон нийт, хувийн бай-гууллагууд, гадаадын Элчин сайдын яамдууд, олон улсын байгууллага, сангууд төрөл бүрийн сургалтын тэтгэлэг олгож байна. Эдгээр байгууллага эл нээлттэй өдөрлөгт оролцож туе тусын хариуцан хэрэгжүүлдэг сургалтын тэт-гэлэгт хөтөлбөрүүд, тэдгээрт тавигддаг шаардлага, шал-гаруулалтын журмын талаар дэлгэрэнгүй танилцуулна. Иймд угөдөрлөгийн үйл ажил-лагааг сонирхеон хүн бүр өөрийн мэргэжил, түвшинд тохирсон сургалтын тэтгэ-лэгийн талаарх мэдээллийг тусгай хуваарийн дагуу яваг-дах оролцогч байгууллагуу-дын лекц, ярилцпаганд суус-наар мэдэж авах болно. Мэн мэргэжлийн дагуу дахин сур-галтанд хамрагдах, судалгаа шинжилгээ хийх ажилдаа ч тэтгэлэг авах боломжтой хэмээн Боловсролын зөвөл-гөө мэдээллийн төвийн захирал Л.Удвал ярилаа.
Өдөрлөгийн үеэр Азийн сан Азид зориулсан ном хөтөлбөрийнхээ хүрээнд сүүлийн үед англи хэл дээр хэвлэгдсэн улс төрийн ухаан, төрийн засаглал, зах зээлийн эдийн засаг, бизнес, үндсэн хууль, хуний эрх, шүүх засаглал, хэвлэл мэдээлэл, байгаль орчин, эмэгтэйчүүд судлал, олон улсын харилцаа зэрэг монголын улс төр, эдийн заегийн шинэчлэлийн үйл явцад туе дөхөм үзүүлэхүйц ном хэвлэл, сурах бичгээр үзэегэлэн гаргах гэнэ.Мөн туе арга хэмжээнд оролцож чадаагүй хөдөө орон нутгийн оюутан, залууст зориулж өдөрлөгийн үйл ажиллагааны талаар телевизийн нэвтрүүлэг хийж цацахаас гадна Тэтгэлэгээр суралцах боломж гэсэн ном хэвлэн тараах юм байна. Уг өдөрлөгийг санаачлан зохион байгуулж буй Боловсролын зөвөлгөө мэдээллийн төв нь өнгөрсөн оны тавдугаар сард Монголын нээлттэй нийгэм хүрээлэн буюу Соросын сангаас бие даан гарсан төрийн буе байгууллага аж. Туе төв нь Нью-Йорк болон Будапешт дахь Нээлттэй нийгэм хүрээлэнтэй хамтран Монголын оюутан залуучууд, мэргэжилтэй боловеон хүчинд нийгэм, хүмүүнлэгийн ухааны чиг-лэлээр бакалавр, магистр, докторын зэргээр суралцах, судалгаа шинжилгээ хийх тэтгэлэг хөтөлбөрт хамрагдах боломж олгон, Болгар дахь Америкийн Их сургуульд бакалаврын зэргээр төрөл бүрийн хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд ирэх онд Ман-честрийн их сургууль-Эдийн заегийн магистрын тэтгэлэгт хөтөлбөр, Төв Европын их сургуулийн тэтгэлэгт хамрагдах хөтөлбөрүүдийг зар-лах гэнэ. Өнгөрсөн найман жилд туе төвийн сургалтын тэтгэлэг хөтөлбөрт монголын 426 хүн хамрагдаж барууны өндэр хөгжилтэй оронд сурап-цаад байгаа гэнэ. АНУ-д суралцах хүсэлтэй залуус Монголд олон байдаг. Гэтэл оюутны виз барагтай бол гардаггүй. Энэ асуудлыг та-найх хэрхэн анхаарч байгаа вэ? гэхэд АНУ-ын элчин саидын яамны мэдээллийн албаны дарга Скотт вен Холл Манайх өнгөрсөн жил 700 гаруй виз гаргасан. Одоогоор АНУ-д 3000 гаруй монгол оюутан суралцаж байна. Энэ тоог цаашид нэмэгдүүлэх сонирхолтой байгаа. Оюутны виз гарахад хэцүү ч бас бүтэхгүй зүйл биш. Монгол оюутнуудад хандаж хэлэхэд хэлээ сайн сурч, аль болох найдвартай сургуульд өргөдлөө өгөх юм бол виз хурдан гарах магадлалтай. Мэн гуравдагч эдгээдээр визны асуудлаа битгий шийдүүлээрэй. Хэвлэл мэдээл-лээр виз гаргана гэсэн зар их явдаг. Дашрамд анхааруулахад энэ зар бүгд худлаа. Энэ нь хумүүсийн сандарсан, яарсан байдлыг ашиглан мөнгийг тань залилах арга шүү АНУ-ын виз зөвхөн манайхаар дамжин гардаг гэдгийг хэлмээр байна гэлээ.
(өдрийн сонин 2004.10.21 260)