Засгийн газрын Хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлэл /2004-09-30/

МУ-ын Ерөнхий сайд шинээр томилогдсон Засгийн газрын гишүүдийн ажил төрлийг өнгөрсөн 2 хоногт хүлээлцүүлж дууслаа.

Томилогдоод тун удаагүй байгаа шинэ бүрэлдэхүүнээрээ Засгийн газрын танхим анхныхаа хуралдааныг өчигдөр хуралдуулсан байна.
Шинэ Танхимын анхны хурлаас гаргасан хамгийн анхны шийдвэр нь бид бүхний ирээдүй-хүүхэд багачууд руу хандсан шийдвэр байлаа.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хүүхдийн төлөө үндэсний газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталж тогтоол гаргав. Тогтоолоор, тус газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлагдсантай холбогдуулан стратегид тусгагдсан үзэл баримтлалыг үндэслэн, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг шадар сайд Ч.Улаанд даалгалаа.

Монгол Улсын 2004 оны төсвийн тодотголын төслийг эцэслэн хэлэлцээд, зарчмын хувьд зөвшөөрч, хуралдаан дээр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Энэ оны төсвийн төслийг боловсруулж байх үеийн эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдсөн, төсвийг хэрэгжүүлэх явцад УИХ, Засгийн газрын зохих шийдвэрүүд гарсан, их өрийн асуудал, мөн зэс, алт, нефть бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтүүд төсөвт нөлөөлөл үзүүлэхээр байгаа зэргээс шалтгаалан энэхүү тодотголыг хийх шаардлага гарч буй юм.
Төсвийн тодотголын төсөлд тусгаснаар улсын төсвийн нийт алдагдал нь 99,5 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 5,8 хувь байх юм.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2005 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, 2005 оны улсын төсвийн төслийг хэлэлцээд, хуульд заасан хугацаанд буюу 10 дугаар сарын 1-нд багтаан УИХ-д өргөн барьж батлуулахаар боллоо.

УИХ-ын энэ оны 16 дугаар тогтоолоор аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг явуулахад улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 545,7 сая төгрөг байхаар тогтоосон билээ. Энэ зардлын 112,5 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар уг тогтоолд тусгасан юм. Yүний дагуу дээрх ээлжит сонгуулийг явуулахад шаардагдах 112,5 сая төгрөгийн санхүүжилтийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахыг Сангийн сайд Н.Алтанхуягт зөвшөөрлөө.

Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар томилогдсонтой нь холбогдуулан Норовын Алтанхуягийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргын үүрэгт ажлаас чөлөөллөө.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг Ерөнхий сайд Ц.Элбэгдорж Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

АНУ-ын Вашингтон хотноо энэ оны 10 дугаар сарын 1-4-нд болох ОУВС болон Дэлхийн банкны захирагчдын жилийн уулзалтад Сангийн сайд Н.Алтанхуяг тэргүүтэй төлөөлөгчдийг оролцуулах нь зүйтэй гэж үзэн, төлөөлөгчдийн ажлын удирдамжийг баталлаа.

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай Боловсролын Салбарын Хөгжлийн Хөтөлбөрийг 1997 оноос хойш хэрэгжүүлж байгаа билээ. Тус төслийн санхүүжилтийг хийх ажлын хүрээнд Нордикийн хөгжлийн сан 5,5 сая еврогийн санхүүжилт дээрээ нэмж 3,0 сая еврогийн санхүүжилт хийхээр болоод байгаа юм. Энэ асуудлыг хэлэлцээд, Зээлийн хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай баримт бичиг-т Засгийн газрыг төлөөлөн Сангийн сайд гарын үсэг зурах нь зүйтэй гэж үзлээ.

Өнөөдөр манай дараа дараагийн Засгийн газрууд уламжлал болгон хэрэгжүүлж байхууц нэгэн шинэ санаачлагын эхлэлийг Ерөнхий сайд тавилаа. Тэрээр өөрийн тэргүүлэх Засгийн газрын танхим бүрэн эрхийнхээ хугацаанд бүхнээс хамгийн их ач холбогдол өгөн шийдвэрлэх өөрчлөлт шинэчлэлийн зорилтуудаа 9 үндсэн хэсэгт багтаан багцалж, эдгээр чиглэлээр хийж гүйцэтгэх арга хэмжээ, үйл ажиллагааны чиглэлүүдээ Засгийн газрын гишүүн бүрт ёслол хүндэтгэлтэйгээр Төрийн ордны Соёмбот танхимд гардуулан өглөө. Энэхүү тунхаг бичигт үндэслэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм эдийн засгийн хөгжлийн үндсэн чиглэл боловсрогдон гарах нь дамжиггүй.
Засгийн газраас хэрэгжүүлэх шинэчлэлийн зорилтын Тунхаг бичгийн хувийг Та бүхэнд тараасан байгаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдорж Ерөнхий сайдын залуучууд, спортын асуудал эрхэлсэн зөвлөх, Японы мэргэжлийн сумо бөхийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж болон БНСУ-ын Парадайз группын гадаад харилцааны асуудал эрхэлсэн захирал Жэ Жү Мон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Их аварга маань Ерөнхий сайдын залуучууд спортын асуудал эрхэлсэн орон тооны бус зөвлөхөөр үргэлжлүүлэн ажиллахаа зөвшөөрч байгаагаа уулзалтын үеэр илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдорж Европын Комиссын Гадаад хэрилцааны ерөнхий газрын Азийн хэлтсийн дарга Жеймс Моран тэргүүтэй тус комиссын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, Монгол Улс, Европын холбооны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшин, цаашид өргөжүүлэн хөгжүүлэх хэтийн төлөвийн талаар санал солилцлоо.

Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд өөрийн хөдөө орон нутаг дах анхны томилолтоор Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгуудаар явж, эрчимжсэн мал аж аж ахуй, эрчимжсэн газар тариалан эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, хамт олны ажил үйлстэй танилцлаа. Энэ нь хуримтлагдаж байгаа туршлага, хурцаар тавигдаж байгаа асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэж байгаа арга зам, төр засгийн зүгээс үзүүлэх дэмжлэг туслалцаа, зохицуулалт гээд олон чухал асуудлууд хөндөгдсөн үр дүнтэй ажил боллоо гэж үзэж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button