Түгшүүрийн дохиог телевиз дамжуулжээ

Тэдний ийн гэнэтийн айлчлалын шалтгаан нь Россманы телевизтэй холбоотой гэнэ. Оюутан залуугийн жилийн өмнө худалдаж авсан Тошиба маркийн 20 инчийн хавтгай дэлгэцтэй телевиз нь дүрс бичлэгийн DҮD тоглуулагч, СD уншигчтай иж бүрэн төхөөрөмж аж. Аравдугаар сарын эхэн үеэс телевизээс 121.5 МГц-ийн давтамж дээр дохио дамжуулж эхэлсэн байна. Энэ нь аюул тохиолдсон үед нисэх болон хөлөг онгоцыг хайх аврагчдын хэрэглэдэг дохионы давтамж аж. Олон улсын гамшгийн дохиог бүртгэх зориулалттай хиймэл дагуул уг дохиог хүлээж авсны дараа хаанаас өгч буйг тодруулах ажилд оржээ.
Иймэрхүү түгшүүрийн дохионд гайхаад байх зүйл байхгүй. Тэдгээрийн олонх нь хуурамч байдаг ч бид бүгдийг шалгах шаардлагатай. Манай ажилтнууд эхлээд дохио дамжиж байгаа байшинг, дараа нь чухам аль хананаас гарч байгааг нь тогтоосон. Россманы гэрт ороход яг тэр ханандаа телевизээ байрлуулсан байсан хэмээн Агаарын цэргийн хүчний мэргэжилтэн Майк Бэмберджер ярьжээ. Мэргэжилтнүүд Россманд энэ хуурамч дохиог хэрхэн гаргахгүй байх талаар дэлгэрэнгүй зааварчилга өгчээ. Харамсалтай нь үүнээс зайлах арга нь ердөө л телевизээ асаахгүй байх гэнэ.
Хэрэв өгсөн зааврыг зөрчвөл түүнийг өдрийн 10 мянган ам.доллараар торгох тухай хатуу сануулжээ. Аюулын дохиог бүртгэж авдаг аппаратын ашиглалтын хугацаа саяхан дууссан байна.
Энэ явдлын дараа Японы Тошиба компаниин төлөөлөгч оюутан залуутай биечлэн уулзаж, компаниин түүхэнд гарч байгаагүй тохиолдол учраас түүнийг хохиролгүй болгоно хэмээн амлалтаа биелүүлж байна. Удалгүй тэд амласан телевизээ Россманд хамгийн сүүлийн үеийн телевиз явуулжээ.
(өнөөдөр 2004.10.22 247)