Халх эхнэр хиймэл үсээр гоёх болсон

Улсын маань хүн амын 81.2 хувийг халхууд эзэлдэг. Халх бүсгүй эр нөхөрт гарсны дараа үсээ урт ургуулаад зориулалтын цавуугаар наан барьцалдуулж эрдэниин зүүлт чимгээр гоёдог байсан. Хожим энэ арга хэрэглэгдэхээ байж хиймэл урт үс ашиглах болжээ. Халх хүний дээлийн нударга бусад үндэстнийхээс илүү урт байдгаараа онцлог гэнэ. Дээлийнхээ энгэрт гуутай бурхан зүүсэн нь шашны уламжлалтай холбоотой. Зураг дээр халх эр зуны хилэн малгай, урт нударга, өргэн хормойтой дээл өмссөн байна. Зуны хилэн малгайгаа өвөл нь үслээд өмсчихдөг. Бүсэндээ хөөрөг, даалин, аяганы уут зүусэн байгаа нь хэрэглээнээс гадна гоёлын үүргийг ч гүйцэтгэдэг.
(өнөөдөр 2004.10.22 247)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button