Мөрөөдлийн нисгэгчид МИАТ-ийн үнийг хямдруулах уу?

Адган яарсны учир тэнд суудаг аав нь гэнэт нас барчихаж. 1000 орчим км замд талдаа 30 мянган төгрөгөөр газраар хүрчихэж болох вч очих замын хоёр хоногт эцгийнх нь хойтын ажил дуусах болох нь, Ингээд агаарын тээврийн үйлчилгээний үнэтэйг гайхашрах авч арга буюу худалдан авч.
Монголын иргэний агаарын тээвэр (МИАТ) ХК одоогоор хамгийн сүүлд долдугаар сарын 30-нд нислэгийн та-рифаа нэмжээ. Өөрөөр хэлбэл, наймдугаар сарын 1-нээс эхлэн зорчигчид шинэ та-рифаар үйлчлүүлсэн гэсэн үс. Тасалбарын үнэ нэмэгдсэн нь тулшний өртөгтэй холбоотой гэсэн хэзээний л нэг байдаг тайлбараас зайлсхийн МИАТ-ийн үнэлгээний албаныхантай холбогдоход ханшны зөрөө, ажилчдын цалин мөнгөний асуудалтай холбоотой хэмээв. Үүн дээрээ лавшруу-лан тэд нислэгийн тарифыг хэдийгээр үндсэн үнийн 15 хувиар нэмсэн ч дотооддоо үйлчилж 70 хувь алд-дагийнхаа зөвхөн хоёр хувийг нь нөхөж байгаа юм гэлээ. Ерөөсөө дотоо ,ын нислэгийн өртгийг анх 2001 оны хоёрдугаар сард тог-тоохдоо үндсэн үнээс 70 хувь бууруулж тогтоосон гэсэн тайлбар хэлж байх юм. Ханш, нислэгийн түлш гээд олон юмны үнэ нэмэгдэж, өөрчлөгдөж байхад манайх анх удаа л үнээ ахиухан хөдөлгөж байна гэсэн нь өнөөх л удаан хугацаагаар тогтвортой үнэ барьсан гэдэг ужиг тайлбарын давталт байлаа. Эндээс жинхэнэ байвал зохих үнээрээ зөвхөн гадаадынханд л үйл-чилдэг гэсэн ойлголт өгөх зорилготой нь тодорхой. Харин үндсэн үнийн 30-хан хувиар зорчиж байсан бид одоо 32 хувийн ханшаар нисч байгаа буюу аймаг бүрт нисэх үйлчилгээний үнэ 10 мянган төгрөгөөр өссөн хэрэг байх нь.
МИАТ-ийн зэрэгцээ Aero Mongolia ч сарын өмнөөс эхлэн үйлчилгээний тарифаа нэмжээ. Үнийн энэ хөөрөгделтийн чухамхүү үнэнийг хэлэхэд ердөө л нисгэгчээрээ жолоодуулах онгоцгүй болс-ных гэнэ билээ. Өнгөрсөн дөрвөн жилд дөрвөн удаа солигдсон МИАТ-ийн удирд-лага Бойнг-727 хоёр, АН-24 гурав, АН-26 гурав гээд нийт зургаан онгоц зарчихсан. Үлдсэн нь өнгөрсөн арванхоёрдугаар сараас эхлэн үйлчилгээнд гарахаа больс-ноор нислэгийн хэвийн ажиллагааныхаа нөхөөсөнд Aero Mongolia-гийн онгоцыг түрээ-сээр авдаг болжээ. Тийнхүү жолоодох онгоцгүй болсон нисгэгчид нь ч гадаадад гараад багагүй хугацаа өнгөрч. Ингээд МИАТ үлдсэн цөөхөн хэдийнхээ аманд багтаж шаардсан өндэр хэле, нисэх онгоцгүй болсон учир түрээсийн онгоцны өртгийг дотоодын нислэгийн үнэ дээр нэмсэн нь ил харагдана. Тэр бүү хэл хуучин онгоцуудаа зарсан нь ч чухам л Аего МопдоИа-гийн онгоцыг нис-гэхийн тулд хийгдсэн ажил гэлцэх юм билээ.
Онгоцны нислэгийн үнэ нэмэгдсэн нь энүүхэнд үлдэж сүүлдээ үнэтэй гэж ч халаглах агаарын тээврийн үйлчилгээтэй үлдэх үгүй нь тодорхойгүй болсон тухай ч тус салбарынхан ил далд ярьж сууна. Учир нь ОХУ-д 70-80 жил бэлтгэсэн нисгэгчид нь одоо хувиа бодож довоо шарлуулсан гэнэ. Хувь хүнийх нь хувьд манай нисэх боловеон хүчин гадаадад өндөр үнээр ажиллаж буй нь сайхан ч үндэстэн нь боловеон хүчингүй болоход хүрчээ. МИАТ-ийн удирдлагыг сольж эхэлсэн үеэс л онгоцны нисгэгчээ Монголдоо бэлтгэнэ хэмээн Шинжлэх ухаан-технологийн их сургуулийн Механик инженерийн сургуульд анги нээсэн нь Саваагүй нохой саранд хуцах-ын үлгэр болжээ. Өнөө жил тэрхүү мөрөөдлийн нисгэгчдийн анхны төгсөлт болно. Гэхдээ тэд онгоцны нисэгч биш зү-гээр л техник ажилтнууд. Онгоц газар дээр байх үеийн техник, засвар үйлчилгээг хангах үүрэг бүхий боловеон хүчин. Энэ үүргээ ч амжуулж дөнгөх эсэхийг нь шалгаж амжаагүй байна. Гэхдээ харамсалтай нь иргэний агаарын тээврийн өнөөг хүртэлх нисгэгчдийг бэлтгэсэн ОХУ-д одоо ийм мэргэжлээр суралцаж буй сонсогч нэг ч үгүй гэнэ билээ.
(өдрийн сонин 2004.10.22 261)