Дахин гацаанд орох магадлалтай

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди УИХ-ын намрын чуулганы нээлт дээр хэлсэн үгэндээ Зөвшилцөлд суралцаж байна, хойшид ч суралцах хэрэгтэй. Гэхдээ зөвшилцөл хуулийн хүрээнээс гадна өрнөж, гарсан шийдвэр нь хуулиас гадуур, эсхүл түүнээс дээгүүр, тэр тусмаа Үндсэн хуулийн дээр тавигдах ёсгүй хэмээн онцлон дурдаж ч байсан.
Дэд сайд нарыг томилох асуудал хэвлэлийнхний сонирхлыг татсаар хэдэн долоо хоногийг үдлээ. Нам, эвсэл дотроо зөвшилцөхөд л болох асуудал билээ. Гэтэл бас л фракцуудын хуйвалдааны нөлөөгөөр эв зүйгээ олохгүй байна. Эхлээд орон нутгийн сонгуулийн дүнг хүлээх гэж МАХН гацаа үүсгэлээ гэж байсан. Гэтэл энэ сонгуульд МАХН давуу ялалт авмагц эвслийнхэн ээлжит гацааг үүсгээд эхлэв бололтой. Сонгуулиин үр дүнг арай өөрөөр тооцоолж байсан хүмүүс хагарлын эхийг тавьсан гэх. Орон нутгийн сонгуульд ч ялагдаж байгаа хүн сайдын албанд очих ёс суртахууны эрхгүй гэх мэтээр асуудал босгоод байгаа гэнэ лээ.
Гэтэл дараа нь яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн захирлуудын асуудал шил даран хүлээж байна.
Төрийн албаны тухай хуульд заасны дагуу дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарыг Төрийн албаны зөвлөл дугнэлт гарган Ерөнхий сайдтай зөвшилцөн томилдог. Төрийн нарийн бичгийн дарга яамныхаа аппарат болон ажилчдынхаа цалин хэле, өлөөлөх, шилжүүлэх зэрэг асуудлыг хариуцан ажилладаг журамтай. Гэтэл одоогоор амдын бүтэц эцэслэн батлагдаагүй, Төрийн нарийн бичгийн дарга нарыг томилоогүй учир төрийн албанаас хэчнээн хүнийг чөлөөлөх, шилжүүлэх, түүнчлэн шинээр авах тухай ярихад эрт байна хэмээн Төрийн албаны зөвлөлийн дарга Ж.Норовсамбуу ярьж байна.
Өөрөө өөрийгөө санхүүжүүлж байсан зарим агентлагийг яаманд буюу төрийн албанд нэгтгэснээр 4944 хүн төсвөөс цалинжих болж байгаа гэсэн. Зөвшилцөл удааширснаас төр, улсын ажил урагшаа явахгүй, ажиллагсаднь хүлээзнэсэн байдалтай зүгээрийг голдуу хийж суугаа нь үнэнээс үнэн юм. Дээрээ иймэрхүү байна.
Харин доороо одоо бүх юм эхэлнэ дээ. Нэгэнтээ УИХ-ын дарга, Ерөнхий сайдын албыг хоёр, хоёр жилээр ээлжлэн хаших МАХН-ын саналаас болж зөвшилцөл удтал гацаж байсан билээ. Харин одоо дахиад гацаа үүсэх магадлал байна. Энэ нь бүх шатны Засаг даргын асуудлаас болж магадгүй. Улс төрийн ертөнц дэх явган ярианаас улбаалан дүгнэвэл аймгийн Засаг даргын томилгоон дээр энэ нь бүр ч хурцаар илрэх бололтой.
Уг нь хуулиараа бол аймгийн ИТХ-аас дэвшүүлеэн хүнийг Ерөнхий сайд батламжлан Засаг даргаар томилдог. Энэ удаа орон нутгийн сонгуульд МАХН давуу ялалт байгуулсан тул туе намын хүмүүс олонх аймгийн Засаг даргад нэр дэвших нь ойлгомжтой байгаа. Харин үүнд Эвслийн Ерөнхий сайд яаж хандах бол?! 1996 онд Ардчилсан холбоо эвсэл заегийн эрхэнд гарсан боловч МАХН орон нутгийн сонгуульд олонх болсон. Гэтэл тухайн үеийн Ерөнхий сайд М.Энхсайхан аймгуудын Засаг дарга нарыг батламжлахдаа намаар ялгаварлан хандаж тун ч буруу жишиг тогтоож байж билээ. Гэхдээ өнөөг тэр үеийнхтэй харьцуул.бал тэс ондоо орчин нөхцөл үүсчихсэн байгаа.
Хэн нэг нь хүч түрэмгийлэн хандах боломжгүй цаг.
Гэвч орон нутгийн сонгуульд санаанд оромгүй ялагдал хүлээгээд байгаа Эх орон-Ардчилал эвелийнхэн Засаг даргын томилгоон дээр нөлөөлөх нэгэн гарц олсон гэнэ. Тэд зөвшилцөл нэрийн дор ард түмний сонголтыг үл тоохоор шийдэж буй бололтой. Энэ нь угтаа хуулиас гадуур зүйл хийхээр төлөвлөж байгаа гэсэн үг.
Энэ оны есдүгээр сарын 21-ний өдөр үзэглэсэн УИХ дахь МАХН, Эх орон- Ардчилал эвслийн бүлгүүдийн хамтарсан хуралдааны шийдвэрийн дөрөвт Боловсон хүчний томилгоо 5050 хувь гэдгийг зөвхөн улс төрийн албан тушаалтны хүрээнд гэж ойлгоно. Бусад төрийн албан хаагчдын асуудлыг холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэж байна хэмээн заасан байдаг. Энэ заалтыг л гол хөзрөө болгохоор тэд шийдээд байгаа гэнэ. Учир нь бүх шатны Засаг дарга улс төрийн албан тушаалтанд хамаардаг билээ.
Энэ тохиолдолд яах гэж сонгууль явуулсан юм бэ гэсэн асуулт зайлшгүй тавигдаж таарна. Ард түмний сонголтыг засварлаж болохгүй гэсэн үг ч бий. Олонхиин санал авсан хүнийг зөвшилцөл нэрийн дор Засаг даргын суудлаас мултална гэдэг хууль зөрчсөн хэрэг болох нь хэнд ч ойлгомжтой. Хуулиас дээгүүр зөвшилцөл гэж байж болохгүй гэж Ерөнхийлөгч хэлсний учир ч энд бий. Иргэд олны сонгосон ИТХ-аас нэгэнт давуу санал авсан хүнийг Ерөнхий сайд дахин томилдог нь ерөөс хуулийн цоорхой мэт санагддагийг ч энэ дашрамд хэлмээр байна. Орон нутгийн сонгуулийн үр дүнг баталгаажуулж, МАХН-аас нэр дэвшиж ялсан хүмүүсийг Засаг даргаар томил охоос татгалзахгүй байхыг МАХН-ын дарга Н.Энхбаяр Ерөнхий сайдад сануулаад авсан нь ч гацаа үүегэх магадлалыг урьдчилан тооцсонд байсан байж болно. Хэрэв ийм гацаа үүсвэл орон нутгийн хүн ардын амьдралд сайн юм болохгүй, төрийн ажил бүр ч цалгардана. Сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, агентлагиин захирлын томилгооноос энэ асуудал тэс өөр гэдгийг ойлгох ёстой билээ. Яагаад гэвэл Засаг даргад нэр дэвшигчииг олонхиин саналаар тодруулдаг ИТХ-ыг нь ард түмэн сонгодогт л учир нь байгаа юм.
(өнөөдөр 2004.10.22 247)