Казахстанаас шатахуун авч нефтийн үнийг хямдруулах боломжтой

Харин Лондонгийн бирж дээр нэг баррель нефтийг 51.50 ам.доллараар арилжаалсан. Үүнийг өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 2.50 ам.доллараар өсчээ. Яагаад ингэв?
ОХУ-ын Засгийн газар ЮКОС компанийн хувьцааг зарахаар шийдсэн, ОПЕК-ийн орнуудын нефть олборлолтын хэмжээ буурсан, Нигерийн газрын тосны томоохон компанид дэлбэрэлт болсонтой холбоотой гэж ажиглагчид дүгнэсэн байна.
Газрын тосны үнэ хямдрах төлөв ойрын өдрүүдэд мэдрэгдэх болов. Тухайлбал, дэлхийн зах зээл дээр нэг баррель нефть уржигдар 53.48 ам.доллар, өчигдөр 52.47 ам.доллар болсныг биржийн мэдээлүүдэд дурьджээ. Гэвч нефтийн үнэ ханшийг цаашид мэдэгдэхүйц хямдрахгүй гэж зарим ажиглагч үзэж байна. Тэр ч байтугай оны төгсгөлд нэг баррель нефть 60 ам.долларт хүрч болзошгүй хэмээн барууны эдийн засагчид таамагласан нь дэмий үг биш бололтой. Учир нь дэлхийн хэмжээнд газрын тосны эрэлт нийлүүлэлтийн өнөөгийн байдал, ойрын төлөв тийм ч тааламжтай бус байна.
Монгол ЮКОС-ын эрхшээлд
ОХУ-ын ЮКОС компани Монголын нефтийн бүтээгдэхүүний хэрэгцээний 95 хувийг дангаараа хангадаг тул тэдний эрхшээлд манай улс байхаас яах вэ.
Эднийх өнгөрсөн жил Монголд 450 мянган тн нефтийн бүтээгдэхүүн экспортолж байсан бол энэ оны эхний есөн сарын байдлаар 380 мянган тонныг нийлүүлжээ. Оны эцэс гэхэд 480 мянган тоннд хүрэх магадлалтай гэнэ.
ЮКОС-ын Юм трейд компани нэг тонн нефтийн бүтээгдэхүүнийг 150 ам.доллар зарцуулж Монголд авчирдаг гэнэ. Түүнээс 130 орчим доллар нь татварт, 19-ийг нь Наушкаас Улаанбаатар хүртэлх тээврийн зардалд зориулдаг гэж тайлбарласан байх юм.
Хойд хөрш манай улсад Улаангом, Арц суурь, Наушк, Соловьевск гэсэн дөрвөн чиглэлээр нефтийн бүтээгдэхүүнээ экспортолдог. Түүнчлэн Ханх, Өлгий гэсэн хоёр шинэ чиглэл нээхээ мэдэгджээ.
Манай улс сард 30-35 мянган тонн шатахуун хэрэглэдэг гэсэн дундач тооцоо гарсан. Өнгөрсөн сард Юм трейд-ээс 35 мянган тонн, урд хөршөөс 4500 тонн, баруун хилээр таван тонн шатахуун авчээ.
Юм трейд компани манайднийлүүлэх нефтийн бүтээгдэхүүнийхээ үнийг тонн тутамд 35 ам.доллараар нэмснийг нийтээр мэднэ. Төдөлгүй аравдугаар сарын эхээр шатахууныхаа үнийг дахин нэмсэн. Ингэснээр шатахууны үнэ төрөл тус бүртээ 15-60 төгрөгөөр нэмэгдэж А-80 бензин 620, АИ-92 695, дизелийн түлш 710 төгрөгийн үнэтэ болж өнөөдөртэй золголоо.
Манай улсын нефтийн 95 хувийг хангаж, БНХАУ-д өдөрт 100 мянган тонн баррель нефть нийлүүлдэг ЮКОС-ынхон Монголын төмөр замыг хос болгох саналтай нь монголчуудын эрх ашигт нийцэж байна.
Хуулийн зохицуулалт бий юу?
-Дэлхий нийтийн хар алтны хэрэгцээ өдөрт 83,86 сая баррель нефтийг олборловол өлхөн хүрэлцэнэ гэсэн судалгааг мэргэжилтнүүд гаргасан. Өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг харгалзвал ирэх жилд энэ хэмжээ 320 мянган баррель нефтиэр нэмэгдэх төлөвтэйг судлаачид анхааруулжээ.
Сүүлийн нэг жилийн дотор шатахууны гадаад үнэ 150-200 ам.доллараар өслөө. Валютын ханш ч мөн 30-40 төгрөгөөр өссөн. Импортын үйл ажиллагаа эрхэлдэг хувийн компаниуд дотоод зах зээлийн үнийг дагаад л бүтээгдэхүүнийхээ ханшийг өсгөсөөр иржээ. Уг өсөлтөөс үүссэн сөрөг үр дагавар ард түмний нуруунд дарамт болдог нь нууц биш. Улсын төсөвт валютын ханшийн зөрүүгээс, төлөвлөснөөс нь илүү хэмжээний татвар төвлөрдгийг хэн ч үгүйсгэхгүй. Цаашид нөхцөл байдлыг судалж, нефтийн бүтээгдэхүүний импорт, хангамжийн чиглэлийн хуультай болохыг амьдралын эрэлт хэрэгцээ шаардаж байна.
Манай улс шатахууныхаа нийт хэрэгцээний 90 гаруй хувийг ЮКОС-аас авдгийг өмнө өгүүлсэн. Үлдсэн арваад хувийг Солонгос, Хятад зэрэг улсаас импортолдог.
Олон улсын эрчим хүчний байгууллагаас нефтийн нөөцгүй, боловсруулах үйлдвэр хөгжөөгүй орнуудад 90-ээс доошгүй хоногийн нөөцтэй байхыг анхааруулдаг. Баттай эх сурвалжаар манай улсын хувьд бензин шатахууны нөөц 7-14 хоногийнхоос хэтэрдэггүй бололтой. Өөрөөр хэлбэл, онцгой байдалд орлоо гэхэд долоогоос илүү хоног барьж чадахгүй гэсэн үг. Манай улсын шатахууны 40-50 хувийг нийслэл дангаараа хэрэглэдэг. Улсын хэмжээнд өдөрт дундчаар 1000-1500 тонн шатахуун хэрэглэдэг гэвэл түүний тал илүү хувийг Улаанбаатарт зарцуулж байгаа юм.
Иймд нийслэлд хүрэлцэхүйц хэмжээний шатахуун нөөцлөх хадгалах агуулах савтай болохоос өөр аргагүй болов уу. Шатахууны үнэд татварын хэмжээ 40 орчим хувь эзэлдэг гэдэг. Татварыг бууруулснаар шатахууны үнийг хямдруулах боломжтойг хэн ч ойлгох байх.
Гуравдагч орноос нефть импортолно
Засгийн газрын төвшинд яамд шатахууны үнийн өсөлтийг бууруулах чиглэлээр нааштай алхам хийж байна. Саяхан Казахстанд болсон Төв Азийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны уулзалтзөвлөгөөний баримт бичигт, Дундад Азийн орнгуудаас Зүүн өмнөд Азийн орнууд, онцолбол Хятад, Монголд нефтийн бүтээгдэхүүн худалдана гэсэн заалт орсон нь бий. Энэ нь Засгийн газрын төвшинд цаашид үйл ажиллагаагаа явуулахад таатай боломжийг бүрдүүлж байна. Тиймээс манай улс Казахстанаас 11-р сарын нэгнээс шатахуун авахаар болсон. Нэг тонн нь ОХУ-аас авч буй үнийн дүнгээс 20-иод доллароор хямдхан гэж эх сурвалжууд мэдээлэв. Эндээс үзэхэд сүүлийн хоёр сард огцом өссөн шатахууны үнэ ирэх сараас хямдрах магадлалтай байна.
Өөр нэг нааштай мэдээ гэвэл Төв Азийн орнуудын хамтын үйл ажиллагааны хүрээнд Азербайжан улсыг хамруулжээ. Бакугийн нефть гэдгээр тус орныг монголчууд андахгүй. Азербайжан нефтийн бүтээгдэхүүн экспортолдог орны нэг. Түншийн харилцааны зам нээлттэй. Гуравдагч орны нефть авах, ЮКОС-ын хараат байдлаас гарах боломж манай улсад бодит байдал боллоо. Үүнтэй холбогдуулан албаны зарим хүний санал бодлыг сонсов.
Санхүү, эдийн засгийн яамны Эдийн засгийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Жаргалсайхан
-Манай улс нефтийн бүтээгдэхүүн импортлох гуравдагч гарцтай болсон. Тухайлбал, Казахстанаас нефтийн бүтээгдэхүүнийг 11-р сараас импортоор авна. Үнэ нь харьцангуй хямд. Иймд нефтийн бүтээгдэхүүний одоогийн үнэ ханш ирэх сараас хямдрах нь лавтай. Магадгүй, өнгөрөгч 7-р сарын үнийн хэмжээнд эргээд буурах болов уу гэв.
Алтжин, Петровис, Сод Монгол, Магнай трейд компаниудын эдийн засагчидтай холбоо барихад,
-Нефтийн бүтээгдэхүүний хангамж боломжийн байгаа. Эрэлт, нийлүүлэлтээс үнэ хамаарна шүү дээ. Дэлхийн зах зээл дээр хар алтны ханш бага боловч буурч байна. Зөвхөн ОХУ-аас бус, гуравдагч орноос авах болсон нефтийн бүтээгдэхүүний түрүүч ирэх сараас орж ирнэ. Энэ бүх байдлыг тооцож, бзнзин шатахууны үнийг хямдруулах боломжтой хэмээн ижил утгатай хариулт өгцгөөсөн юм.
2004.10.21, Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button