Найзаа намнах монгол сэтгэл зүй амжилт олох уу?

Гэвч бас тэр бүхэнтэй эвлэрээд суух нь наанадаж нэрэнд цөвтэй тул монголчууд төр засагтайгаа хамсаж байгаад, архины эсрэг дажин зарлаад буй. Ерөнхийлөгчийн зарлиг гарч, шөнийн 00 цагаас хойш согтууруулах ундаа худалдаалахыг хориглон, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр архины сурталчилгаа явуулахыг таслан зогсоосон. Энэ бүхэн хэрэгжиж буй нэрийдлээр нэгэнт жил гаруй хугацааг туулаад байгаа ч үр дүн нь төдий л мэдрэгдсэнгүй. Хүссэн нэг нь шөнийн аль ч үед 24 цагаар ажилладаг дэлгүүрээс архи худалдаад авчихаж байна. Шөнө архинаас өөр зарагдах юм бий гэж үү?
Мөн согтууруулах ундааны зүйлийг сурталчлаагүй гэхийн учир алга. Тухайлбал радио, телевизээр архины тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн далд сурталчилгаа явагдсаар л байгаа. Энд тэднийг буруутгах аргагүй. Архины сурталчилгаа гэж үүнийг хэлнэ ээ гээд хуульчлаад өгөөгүй юм чинь. Тэгэнэд ч энэ бүхэн 100 хувь биелэгдлээ гээд байдал өөрчлөгдөхгүй л болов уу. Уг чанартаа бол монголчууд өөрсдийнхөө учиргүй найзархчихдаг архиа ар хударгаар нь намнах хуншгүй авир гаргаж байна гэхэд болно.
Архи гэгчтэй бид хаа ч цуг. Найран дээр хамгийн сайн найзаа урихаасаа архиа л урьтаж зална. Гуниж гутаж суухад хамгийн сайн найз маань бус архи л хань болно. Баярласан, догдолсон, гомдсон ганцаардсан, амьдралын минь хором бүхнээ бид архитай хамт өнгөрүүлдэг. Тэгээд бодохоор архи гэгч найзаас ч илүү найз мөн гэлтэй.
Цаашилбал ад үзээд байдаг өнөө муу архиа алив идээнийхээ дээжээр залчихсан ард түмэн шүү дээ, бид. Тэгвэл монгол хүн бүр идээний дээжээ хүртэлгүй ч яахав дээ. Тэгэхгүй бол алдас болно байгаа даа, тийм үү. Манайхан хэтрүүлчихдэг гэмтэйдээ л идээнийхээ дээжийн мөн чанарыг алдагдуулж байдаг юм гэх нэгэн бий. Үгүй юм аа. Бага ч өмхий, их ч өмхий гэдэг байх аа. Архи чинь балга балга гэлтгүй амархаан донтуулдаг эд. Тэгэхээр бид юуны түрүүнд архийг идээний дээж хэмээн мунхаглахаа болъё. Монголчууд хар уснаас даваад гарчих идээгүй үндэстэн юм уу гэж бодогдмоор.
Монголд юу элбэг байна, архи л элбэг байна. Одоогийн байдлаар 160-аад архины үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж, жилд дунджаар 18 мянган тонн архи үйлдвэрлэдэг. Мөн лут аа. Үүнээс үзэхэд үндэснийүйлдвэрлэлээ хөгжүүлье гэж улиглан нурших хэрэггүй юм ч юм шиг. Одоо цаана нь ашиглалтад ороход бэлэн болсон 15 үйлдвэр байгаа гэх. Гэтэл дотооддоо үйлдвэрлэсэн архи нь монголчуудын хэрэгцээг хангаж хүчрэхгүй байгаа юм байх. Гадаадаас ил болгон далдуур импортлон оруулдаг. Урд хилээр маань хэдий хэмжээний согтууруулах ундааны зүйл орж ирдгийг төсөөлөхөд ч бэрх. Техникийн спиртийг ихээр оруулж ирж, түүнийгээ усаар баяжуулаад шилтэй цэнхэр болгон худалдаалдгийг хүмүүс ярьж л байдаг. Батлагдаж нотлогдсон тохиолдол ч олон. Ямартаа ч Монголын нэг хүнд 60 литр архи ноогдож байгааг нэгэн судалгааны дүн харуулжээ.
Тэр бүхнийг монголчууд хэрэглэхгүй бол болохгүй л дээ. Юу гэхээр үйлдвэрлэсэн, импортолсон архийг ууж байж, улсынхаа ягдсан төсөвт орлого оруулж тусалдаг. Энэ нь өнөөгийн эх оронч үзлийн сонгодог илэрхийлэл гэх юмуу даа. Яг тийм үйлдлийг зорилгоо болгоогүй ч угаасаа яг л тийм үйлдлийг зааж байгаа юм. Гэтэл энэ механизм маань ичиж үхмээр тэнэг хэрэг гэдэг нь мэдээж. Үйлдвэрлэсэн, хилээр оруулж ирсэн архинаас хураасан татвараараа бид улс эх орноо эрүүлжүүлнэ, ард түмний эрүүл энхийн төлөө зарцуулна гэдэг дэндүү утгагүй зүйл. Ард түмнээ хордуулж, эд эсээр нь алах юм оруулж ирсэн мөнгөөрөө буцаагаад эрүүл мэндийг нь сэргээнэ гэж байж болохгүй. Ямар ч тэнэг хүн үүнийг ойлгоно.
Архи монголчуудад юу өгөв? Архидалт, янхандалт, ажилгүйдэл, ядуурал, гэмт хэрэг, үхэл хагацал, өөр юу ч биш. Өдөр бүр Монголын нэг иргэн архинд хордоннас барж байна гэсэн статистик тоо бий. Хамгийн харамсалтай нь энэ архи гэдэг идээнээс болж Монгол гэж улс орших уу,эс орших уу гэсэн эмгэнэлд дөхөж байна. Архи нь хүний генийн санг өвчлүүлж, үр удамд нөлөөлдөг муу үр дагавартай. Нийт хүн амын 51,2 хувь нь архи байнга хэрэглэдгийн 43,2 хувь нь эрчүүд. Эрчүүд архин далайд амь амьдралаа живүүлж байна. Жирэмсэн эхчүүд ургаа архиар угжиж байна!!!
Сүүлийн үед оюутан залуучууд архинд гүн дурлах боллоо. Залуучууд хөгжлийн Полиси төвийн судалганаас үзэхэд нийслэлийн залуучуудын 60,7 хувь нь бааранд, 22,6 хувь гэртээ юмуу найз нөхдийндөө, 8 хувь нь гудманд архи уудаг аж. Тэгээд хотын бүх залуучуудын дөнгөж 9,3-хан хувь нь л архи уудаггүй. 10 хүний нэг нь л архитай найзархдаггүй гэсэн үг. Тэдгээр нэгүүд л архийг ад үзэж байгаа бол архийг намнахад хүчин мөхөсдөхөөс ч яахав.
Цаадах есүүдийн ядаж тав нь архитай найзархдаг авираа татсаны дараа л түүнийг устгах операци сая явагдаж болох юм. Тэгээгүй цагт барахгүй л дээ. Төсөөлцгөөе. Бид хэн нэгнийг найзаа гэж бодож байгаа үедээ хөнөөж дөнгөх үү? Үнэхээр хөнөөх шаардлага бий гэдгийг ухамсарласан нөхцөлд ч аль нэг байдлаар амь зулраах аргыг хайна шүү дээ. Архи бол монголчуудын хувьд дайрсан гэхээсээ тийм найз нь л болчихоод байгаа билээ.
Дэлхийд архитай найзархдаг улс үндэстэн бий л дээ. Жишээлбэл оросууд, мөн солонгосууд байна. Гэвч тэд энэхүү найз-аа устгахыг хичээдэггүй юм. Яагаад гэвэл эдгээр оронд архи нь монголчуудад үзүүлдэг шигээ хор уршгийг тарьдаггүй ажээ. Архи нь зөвхөн боловсон хэрэглээнийх нь нэг төдий л эд юм. Яагаад гэвэл эдгээр оронд архи нь монголчуудад үзүүлдэг шигээ хор уршгийг тарьдаггүй ажээ. Архи нь зөвхөн боловсон хэрэглээнийх нь нэг төдий л эд юм. Архинаас болж улс орон доройтно гэж тэдний санаа бодолд даанч бууж өгөхгүй. Тэр байтугай солонгосчууд архи ууснаас болж ажил тасалдлаа гэж дуулвал гайхан алмайрна. Архи тэдний хувьд дайсан байж чадахгүй.
Харин монголчуудад дайсан нь ч, найз нь ч байж чадаж байна.
2004.10.23, Өдрийн сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button