Ерөнхийлөгчийн айлчлалаас

Газрын хүчтэй эвдрэлээс болж үүссэн өндөр хавцлаас буух өргөн хэмжээний энэхүү сүрлэг хүрхрээ томоороо дэлхийд хоёрт ордог байна.Одоогоос 500 жилийн тэртээ Ниагара голын дунд жижиг арал үүссэнээс ус нь салаалж ихэр хоёр хүрхрээ бий болжээ.
Жил бүр 12 сая хүн үзэж сонирхдог энэхүү хүрхрээний өргөн нь 302м.,өндөр нь 56м, 1сек-д150000 галлон 1галлон=4л ус унадаг байна.

ДАРСНЫ үЙЛДВЭРИЙН үЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ.

Хүрхрээг үзэж сонирхсоны дараа Төлөөлөгчид Ниагара хүрхрээнээс холгүй зайд байрлах усан үзмийн талбайд очиж олон улсын зах зээлд чанартай бүтээгдэхүүнээрээ нэрд гарсан Жаксон-Триггс дарсны үйлдвэрийн үйл ажиллагаатай нь танилцав.
Усан үзмийг хөлдсөний нь дараа хурааж өвөрмөц технологоор бэлтгэдэг мөсний дарсийг үүсгэн байгуулагч хоёр хүний нэрээр нэрлэгдсэн энэ үйлдвэрээс өөр газарт хийдэггүй ажээ.Ингэж дарс бэлтгэхэд чихэрлэг нь эрс өсч, үнэр бусад чанарууд ч хоёр дахин нэмэгддэг ажээ.
Хүйтэн сэрүүн уур амьсгалтай Монголын нөхцөлд тохирсон дарсны сортыг бий болгож болох юм гэсэн саналыг тус үйлдвэрийн удирдлага хэлж байлаа.

СИ-ЭН ЦАМХАГТ ГАРЧ ХОТЫН БАЙДАЛТАЙ ТАНИЛЦАВ.

Ерөнхийлөгч Н.Багабанди Торонто хотноо сүндэрлэх 553.33м өндөр цамхагийн 350 метрт байрлах дугуй рестораны байрнаас хотын байдалтай танилцав.
Америкийн инженерүүдийн холбооноос орчин үеийн 7 гайхамшигийн нэг гэж дүгнэсэн, Гиннесийн номонд дэлхийн хамгийн өндөр байгууламжаар бичигдсэн энэ цамхагийг Америкийн төмөр замын байгууллага барьж ашиглалтад оруулсан учир Си-Эн гэж нэрлэгдэх болжээ.
360 м. өндөрт байрлах дугуй ресторан 72 мин_д нэг удаа бүтэн эргэдэг бөгөөд түүнд цахилгаан шатаар 1 мин_ хүрэхгүй хугацаанд хүрдэг ажээ.

СОНИНЫ СУРВАЛЖЛАГЧИД ЯРИЛЦЛАГА ӨГӨВ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди National Post сонины сурвалжлагч, редактор Даян Френсисаас тавьсан хөрш орнуудын харилцаа, бүс нутгийн аюулгүй байдал, олон улсын хамтын ажиллагааны асуудлаар ярилцлага өгөв.
Сонины сурвалжлагч Монгол Улсын зах зээлийн орчин, татварын бодлого, газар хувьчлал, гадаадын хөрөнгө оруулалтын нөхцөл, монголчуудын боловсролын түвшин, энхийг сахиулах хүчний үйл ажиллагаанд оролцож буй байдал зэрэг асуудлуудыг хөндөн Ерөнхийлөгчөөс хариулт авлаа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button