Ерөнхийлөгчийн айлчлалын тоймоос

Ерөнхийлөгч Н.Багабанди тус корпорацийн дэд ерөнхийлөгчтэй өнгөрсөн хавар Улаанбаатар хотод хийсэн уулзалт үр дүнгээ өгч байгааг дурдаад хоёр талын харилцааг өргөжүүлэхэд бизнесийн хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг тэмдэглэлээ.Түүнчлэн Канадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж бизнесийн орчинг таатай болгох зорилгоор гадаадын хөрөнгө оруулалтын болон ашигт малтмалын хуулиуддаа Монгол Улс нэмэлт өөрчлөлт оруулсныг мэдэгдэв.
15000 гаруй ажилтантай,12 оронд үйл ажиллагаа явуулдаг тус компани нь Монголд хөрөнгө оруулах боломж, хууль эрхзүйн орчинг судалж байгаа ажээ.
Ноён К.Триедл Ерөнхийлөгч Н.Багабандиас Монгол орны усны эрчим хүчний нөөц, түүнийг ашиглах боломжийн талаар сонирхов.
Ерөнхийлөгч усан цахилгаан станц барих шаарллага, боломж, төрлүүд болон цаашид сэргээгдэх эрчим хүчийг ашиглах хэрэгцээ өсч байгаа талаар ярьж, энэ чиглэлээр хамтрэн ажиллахыг хүсэв.

ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН ТӨВД ЗОЧЛОВ.
Ерөнхийлөгч Н.Багабанди Хөгжиж буй орнуудад мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх үүрэг зорилго бүхий Олон улсын хөгжлийн судалгааны төвд зочилж үйл ажиллагаатай нь танилцан төвийн Ерөнхийлөгч Хатагтай Морин О Ниль болон Монголд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын удирдах хүмүүстэй уулзаж ярилцав.
Тус төвийн шугамаар Монгол Улсад 10 гаруй төсөл амжилттай хэрэгжүүлсэнд талархал илэрхийлээд цаашид мэдээллийн технологи,интернэт сүлжээг хөгжүүлэх, байгалийн баялгийг зохистой ашиглах, менежментийг сайжруулахад хамтран ажиллах сонирхолтой байгаагаа мэдэгдлээ.
Тус төвийн Ерөнхийлөгч Хатагтай ОНиль Монгол Улс, Канад Улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, ард түмнүүдийн харилцан ойлголцлыг бэхжүүлэх, Канадын олон улсын хөгжлийн судалгааны үйл ажиллагааг Монгол Улсад эхлүүлэхэд оруулж байгаа дорвитой хувь нэмэр оруулсаныг үнэлж Найрамдал медалиар шагнасныг Ерөнхийлөгч Н.Багабанди гардуулав.

КАНАДЫН ПАРЛАМЕНТЫН НИЙТИЙН ТАНХИМЫН ДАРГАТАЙ УУЛЗАВ

Канад Улсад төрийн айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандид Канадын Парламентын Нийтийн танхимын дарга, ноён Питер Милликен бараалхаж, хоёр орны хамтын ажиллагаа, парламент хоорондын харилцааны талаар ярилцав.
Ерөнхийлөгч Н.Багабанди Монгол Улсын улс төр, нийгэм эдийн засгийн байдал болон Канад Улсад хийж буй айлчлалынхаа явц,уулзалт хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлээд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Парламентын оролцоо үүрэг, санаачлага дэмжлэг нэн чухлыг онцлон тэмдэглэлээ.
Хоёр талын харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэх үүднээс Улаанбаатарт ЭСЯ-аа нээх, Монгол Канадын хооронд байгуулагдсан гэрээ хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэх, иргэд харилцан зорчих журмыг хөнгөвчлөхөд Канадын Парламентын зүгээс туслалцаа үзүүлэхийг хүслээ.
Канадын Парламентын Нийтийн танхимын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал санаачлагыг бүрэн дэмжиж буйгаа мэдэгдээд харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бүх талаар туслахаа илэрхийллээ.

МОНГОЛ КАНАДЫН НАЙРАМДЛЫН БYЛГИЙН ДАРГА ГИШYYДТЭЙ УУЛЗАВ.
Ерөнхийлөгч Н.Багабанди Канадын Парламент дахь Канад-Монголын найрамдлын бүлгийн гишүүд, бүлгийн дарга ноён Жосеф Дей-тэй уулзаж үйл ажиллагаанд нь амжилт хүсч, Монголыг дэмжих бүлэг байгуулагдсан нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд чухал түлхэц болохыг тэмдэглээд Монголд үзүүлэх тусламжийн хэмжээг нэмэгдүүлэхэд бүлгээс анхаарч санаачлага, идэвхи зүтгэлтэй ажиллана гэдэгт найдаж байна гэлээ.

КАНАДЫН СЕНАТЫН ДАРГАТАЙ УУЛЗАВ

Ерөнхийлөгч Н.Багабанди Канад Улсын Сенатын дарга Эрхэмсэг ноён Дэн Хэйзтэй уулзаж ярилцлаа. Ардчилал, эрх чөлөөг дээдэлдэг Канад Улсын хууль тогтоох дээд байгууллагад зочилж Сенатын даргатай дахин уулзаж буйгаа онцлоод Монгол Улсын дотоод, гадаад байдал, УИХ-ын сонгуулийн үр дүнгийн талаар мэдээлэв.Өнгөрсөн онд Монгол Улсад хийсэн түүний айлчлал нь хоёр орны харилцаанд шинэ хуудас нээж, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд том түлхэц үзүүлснийг тэмдэглэв
Байгаль орчныг хамгаалах, уул уурхайн үйлдвэрлэлд байгальд халгүй дэвшилтэт технологи нэвтрүүлэх тухай ярилцав.

Уулзалтын дараа Ерөнхийлөгч Н.Багабанди, гэргий А.Оюунбилэг нарыг хүндэтгэн Канадын Сенатын дарга ноён Дэн Хэйз үдийн зоог барилаа.

ОНТАРИО МУЖИД ХүРЭЛЦЭН ИРЭВ

Канад Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди, дагалдан яваа хүмүүсийн хамт үдээс хойш Оттава хотоос нисч Торонто хотын олон улсын нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирэхэд Онтарио мужийн Ёслолын албаны дарга Уэйнэ Мөрфи, Торонто хотод суугаа Монгол Улсын Өргөмжит Консул Стиев Вон нарын албаны хүмүүс угтан авлаа..

МУЖИЙН ТЭРГүүН САЙДТАЙ УУЛЗАВ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди Онтарио мужийн тэргүүн сайд Далтон МахГинти-тэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав.
Мужийн Тэргүүн сайд хэлэхдээ Онтарио нь Канадын хамгийн том муж бөгөөд олон үндэстний өлгий нутаг гэдгээрээ бид бахархдаг, манай мужийн иргэдийн тал хувь нь өөр газар нутагт төрсөн хүмүүс байдаг ч найрсаг ажиллаж амьдардаг, бидний дунд цөөнгүй Монголчууд бий гэлээ.
Хамтын ажиллагааны хүрээнд Онтарио мужийн гаралтай хэд хэдэн компаниуд Монгол Улсад хөрөнгө оруулж ирсэн уламжлалтайн хувьд
цаашид ч санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжтой, бас сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Улс орны ард түмнүүд улам бүр нэгдмэл, ойр дотно болж буйг мэдэрч ертөнцийн өнцөг булан бүрийн хүмүүс амар амгалан, аятай таатай амьдрахыг бид хүсдэг учраас хамтын ажиллагаанаас илүү орон бүрийн иргэдийн амьдралын түвшин дээшилсэн, харилцаа сайжирсан байхыг эрхэмлэдэг. Иймээс хүмүүнлэгийн салбарт туслах, мэргэжилтэн бэлтгэх, хүн сургах чиглэлээр дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэлээ.
Ерөнхийлөгч Н.Багабанди айлчлалын зорилго, явц, уулзалт хэлэлцээрийн үр дүнгийн талаар мэдээлээд харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг баталгаажуулсан хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурсан нь чухал ач холбогдолтой болсныг онцоллоо.
Онтарио мужид аж үйлдвэр, ялангуяа уул уурхай өндөр хөгжсөн учраас Монгол улс энэ салбарт түлхүү хамтран ажиллах сонирхолтойг дурдаад Канадын тэргүүний техник, технологиос суралцах шаардлага байгааг чухалчлав.

.
МУЖИЙН ЗАХИРАГЧТАЙ УУЛЗАВ

Ерөнхийлөгч Н.Багабанди Онтарио мужийн захирагч Жеймс К.Бартлментай уулзаж хамтын ажиллагааны асуудлуудаар ярилцав
Мужийн захирагч хэлэхдээ түүхийг сонирхон судалдагийн хувьд Монгол орны, монголчуудын тухай тодорхой ойлголт төсөөлөлтэй байдаг гээд Монгол Улс дэлхийн түүхэнд дорвитой хувь нэмэр оруулсан, түүхийн үүднээс авч үзвэл бидний өвөг дээдэс ч гарал үүслийн талаар холбоотой байж мэдэх юм.
Түүхийн баялаг уламжлалтай ард түмнүүд хамтын ажиллагааны өргөн боломжтой байх болно гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Ерөнхийлөгч Н.Багабанди төрийн айлчлал хийх хөтөлбөрийн хүрээнд Онтарио мужид зочлох завшаан тохиосонд талархал илэрхийлээд хоёр орны харилцаанд тус муж чухал үүрэг гүйцэтгэж ирснийг тэмдэглэв.
Айлчлалаас төрсөн сэтгэгдлээ уламжилж Канадын ард түмэн хөгжлийн өвөрмөц загварыг бий болгосон нь Монгол Улсын зорьж буй хандлагатай тохирч байгааг онцлов.
Хоёр оронд хамтын ажиллагааны өргөн боломж, олон хувилбар байгааг дурдаад гагцхүү хөдөлгөөнд оруулж ажил хэрэг болгохын чухлыг тэмдэглэв.
х х х
/Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button