Экс гишүүд Засаг даргад санаархаж байна

Гэсэн хэдий ч аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын төлөөх зарлаагүй дайны оршил эхлэв.
Шинэ бодлого-Шинэчлэгдсэн удирдлага гэсэн битүү уриатай орон нутгийн сонгуульд оролцсон МАХН аймгийн Засаг дарга нарын эрэлд мордоод байгаа сурагтай. Шинэчлэгдсэн удирдлага гэж МАХН юуг хэлээд байгаа нь тодорхойгүй. Өөрсдөө ч үүнийгээ тайлбарласангүй. Шижигнэсэн залуусаа шинэ албанд зүтгүүлж улс төрд мэргэшүүлэх зэрэг бас бус зүйлийг хэлээд байгаа бололтой юм. УИХ-ын Байнгын хороодын дарга, Засгийн газрын гишүүдээр залуус голдуу хүмүүсээ томилуулсан байдлаас нь үзвэл ийм бодол төрөхөөр байгаа. Зарим аймгийн Засаг дарга нарыг эвтэйхэн аргаар зайлуулах аргаа ч хайж эхэлсэн гэнэ. УИХ-ын сонгуулийн үеэр намдаа ялалт авчирч чадаагүй, өөрсдөө нэр дэвших санаатай тэрүүхэндээ хуйвалдаан зохион байгуулж намынхаа нэр хүндийг сэвтээсэн. Засаг дарга болонгуутаа сэжигтэйгээр хөлжсөн гэх мэт зүйлээр тэднийг шүүх бололтой юм.
Эхний ээлжинд аль аль аймгийн засаг дарга нар халаанд өртөхийг олж мэдэхийг бид хичээлээ. Орон нутгийн сонгуульд намдаа ялагдал авчирсан Сүхбаатар аймгийн Засаг дарга, МАХН-ын хорооны дарга Т.Дашсүрэнг солихтухай ярьж байгаа сурагтай. Мань хүн ИТХ-ын сонгуульд нэр дэвшээд бас унасан нь түүний ялыг бүр ч хүндрүүлэв. Харин түүний оронд хэн хэн яригдаж байгаа ажиг тодорхой бус байна. Парламентын сонгуульд аймагтаа нэр дэвшээд унасан Завханы Засаг дарга Д.Батмөнхийн оронд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны газрын дарга П.Гансүх хэмээх эр өөрийгөө бараг томилчихоод байгаа. Үүнийгээ ч ил тод мэдэгдэж, Зориг шулуудав хэмээн төвийн хэвлэлүүдээр сурталчилгаагаа эхэлчихсэн байна лээ. Намаас нь УИХ-ын экс гишүүн Р.Амарсайханыг санал болгосон ч тэрбээр татгалзаад байгаа гэх мэдээ бий. Нутгаасаа гараад удсан нь юу юм гэхээс түүнд аймаг удирдах туршлага бий. Гишүүн болохоосоо өмнө Р.Амарсайхан Баянзүрх дүүргийн Засаг дарга байсныг хүмүүс мэдэх байх.
УИХ, орон нутгийн сонгуульд намаа ялуулсан гавьяанаас хуваалцах эрхтэй ч Говь-Алтайн босс Н.Жанчивдоржийг солих сураг чих дэлсээд авлаа. Үнэн бол түүний оронд өмнө нь Засаг дарга байгаад УИХ-д орж ирсэн, одоо тодорхой эрхэлсэн ажилгүй байгаа Р.Цогтбаатар болох юм гэсэн. Түүний УИХ-ын сонгуульд нэр дэвшээгүйн нууц нь энэ байж мэдэх. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах үеэр хуйвалдаан зохион байгуулсан асуудлаар Ховдын Д.Галсандондогийн орыг экс гишүүн Г.Нямдаваад шилжүүлэх сураг дуулдсан. Сонгуульд өвдөг шороодсон Өвөрхангайн О.Батмөнх ч суудал дээрээ дэнжигнэж байгаа бололтой. Түүний халааг мөн л шороотой бөх, экс гишүүн Т.Эрдэнэбилэгт сонирхож байгаа сурагтай.
Нэг үе Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргад нэр нь гараад чимээ алдарсан гайгүй хуульч, бас ч үгүй төрийн захиргааны дадлага туршлагаа УИХ-д сууж баяжуулаад авсан Б.Баттулга Дархан-Уулдаа очиж магадгүй гэнэ. Энэ аймгийн Залгаа Орхонд харин Засаг даргын төлөө нэлээд халуухан тэмцэл өрнөж байгаа гэсэн. Т.Паулетбайн лимит дууссан гэж үзэж байгаа нэг хэсэг байдаг бол Засаг дарга өөрөө дахиад дөрвөн жил зүтгэчих санаатай байгаа юм гэж эх сурвалж бидэнтэй сураг төдий мэдээллээ хуваалцсан. УИХ-ын гишүүн асан Ц.Ням-Осорыг аймагтаа оч гэж намынхан нь зөвлөсөн гэнэ билээ.
Бидэнд олдсон мэдээллээр шинээр томилогдох Засаг дарга нарын гол зорилго нь аймгийн ажлыг өөд татахаас гадна дараагийн парламентын сонгуульд дэвших нүхээ малтах хэрэг бололтой. Чамлахааргүй хаялагатай аймаг, дүүргийн Засаг дарга нарын суудлыг аль намаас хэн хэн горилж байгаа талаарх манай мэдээлэл үргэлжилсээр байх болно.
2004.10.23, Өнөөдөр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button