Америкт Буш Керри 2 салам хэрэлдэж байхад Улаанбаатарт цас хаялж байв

Тэр тугийг булаалдан тэмцэлдэж буй хоёр эрхмийн мэтгэлцээн ид эрчээ авч байхад талын Монголд урт намрын сүүлчийн өдрүүд үргэлжилж байна. Гэвч Улаанбаа-тарт нэгэнт шинэ өвлийн эхний цас хөх гэрэл татуулан унаж эхэлсэн болохоор төдөлгүй энэ нааэгай шаргал өдрүүдэд цэг тавигдана гэсэн үг.
Ард түмнийхээ өмнө суугаад халз мэтгэлцэж буй хоёр эрхмийн мэтгэлцээн хэдийгээр алга ташилт, хараал зүхэл, фанатикуудын элдэв дүрсгүйтлийн дунд үргэлжилж байгаа ч тэндээс хоосон хөөрөл үл ханхлана. Тэд улс орныхоо хувь заяанд бидэнтэй дүйхээргүй ул суурьтай ханддаг ажээ. Үнэхээр атаархмаар.
Өнөөдрийн байдлаар Амеркчууд бага Буш, Көрри хоёрын хэнд нь ч илүү оноо тавиагүй байна. Тэд хамгийн сүүлийн судалгаагаар 4646 хувиар тэнцжээ. Одоо дэлхийн хүн зонд Иракт байнга л болж байдаг жижиг сажиг буудалцаан огт сонин биш болоод байна. Тэд гагцхүү АНУ тийш л ширтжээ. Төлевизийн сувгууд бүх анхаарлаа ийш нь хан-дуулцгааж, Буш Керри хоёрын хорон атлаа хачин сүйхээлэг мэтгэлцээн хоймор эзэлж байна.
Хойд хөршийн эзэн хатуу самар В.Путин өмнөдөд зорчоод буцлаа. Оросын Ерөнхий-лөгчийн энэ удаагийн айлч-лалыг Америкийн хэвлэлүүд Орос өрнөдтэй муудахаараа дорнод руу шогшдог зантай хэмээн гоочилсрн бол хил хяэгаараа эмхлэн тогтоож аваад дээр нь 12 тэрбум доллар өвөртөлж очсон эзнээ эх орон нь баахан хардлага сэрдлэгээр угтаж гонсойлгов. Алс дорнод дахь Тарабаровын арлууд болон Уссурийн арлуудынхаа тэн хагасыг хятадуудад алдчихлаа хэмээн Төрийн Думын депутатууд нь түүнийг загнацгааж байгаа юм байна.
Дэлхийгээр нэг иймэрхүү сонинтой. Харин манайд юу юу болж өнгөрөв өө.
Улс орон даяар аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгууль явагдаж дүнгээ зарла-лаа. Нэрсийн жагсаалтад 1084769 сонгогч бүртгэгдсэнээс 718332 сонгогч буюу 66,22 хувь нь энэ удаагийн сонгуульд саналаа өгчээ. Өөр нэгэн чухал үйл явдлын нэгэнд шинэ Зас-гийн газар үйл ажиллагааныхаа мөрийн хөтөлбөрийн төслийг УИХ-д өргэн барьсныг нэрлэ-мээр байна. Мэдээж энэ төсөл нийт монголчуудын анхаарлыг татаж байгаа нь эүй ёсны хэрэг юм. Улс төрийн хоёр гол хүчний дунд байнга л хэрүүлийн алим болж байдаг их өрийн асуудал өнгөрсөн долоо хоногт бас л босч ирлээ. Парламент доторх Эх орон Ардчилал эвслийн бүлэг төсвийн тодотголтой холбогдуулан Сангийн яамнаас тодруулга авах үөэр туе яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Хүрэлбаатар ОХУ 250 сая ам.доллараас 200 саяыг нь л авсан, үлдсэн 50 саяыг нь хариуцахгүй гэж ОВУС-д мэ-дэгдсэн. Энэ талаар манай Засгийн газар дахин хөөцөлдөж баталгаа авах шаардла-гатай болоод байна гэсэн шуугиантай мэдэгдэл хийж орхисноос болоод бөөн асуудал босч ирэв. Хэдийгээр мар-гааш нь л хэргийн эзэн хэн-гэргийн дохиур Төрийн нарийн бичгийн дарга Би тэгж хэлээ-гүй хэмээн айж чичирхийлеэн өнгөөр яаран мэлзсэн ч газрын гаваар орсон мэт сураггүй алга болсон 50 саяыг тойрсон хурцхан асуудлууд энэ долоо хоногт өрнөх нь нэгэнт тодорхой бол-лоо. Засгийн газрын ээлжит бус хуралдаан баасан гаригт болж хоёр яамны төрийн нарийн бичгийн дарга, зарим агөнт-лагийн дарга нарыг томиллоо. Төрийн өмчийн хорооны даргаар хуучин энэ газрыг толгойлж байсан З.Энхболдыг томилсон бол, Төмөр замын хэрэг эрхлэх гаэрын даргаар Монгол Улсын Ерөнхий сайдын эөвлөхөер ажиллаж байсан Да.Ганболдыг томилжээ. Мөн Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн даргаар Т.Самбасанчирыг, Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргаар П.Батсайханыг тус тус томилсон байна.
Хэвлэлүүдийн хуудаснаа гэнэт гарч ирсэн өөр нэгэн мэдээлэл олныг хирт-хийлгэв. Тэрхүү мэдээлэл Мэ-нэнгийн гэх хилийн цэргийн заставаас ирсэн байлаа. Хилийн цэргийн цэл залуухан офицер цэргүүдээ жагсааж сүүлчийн үгээ хэлээд жагсаалын өмнө өөрийгөө буудан хөнөөжээ. Сонирхолтой нь буруутай, гэмт хэргийн, бас аймшигтай гэх бүхий л тодотголуудыг өмнө нь зүүж болох энэхүү мэдээллээс ойрд сонсогдоогүй баатарлаг шинж ханхалж байв. Цэргийнхээ амь насыг санаандгүй байдлаар хөнөөчихөөд өөртөө тохирох ялыг бодож олсон тэр жирийн нэг офицер ийнхүү домог болов.
Өнгөрсөн долоо хоног театрууд үзэгчдийн хөлд дарагдаж байлаа. Дуурийн төатрт алдарт Дон Жуан тавигдаж үзэгчдийг жинхэнэ хошууруулж байгаа бол Драмын улсын эрдмийн төатрт Хар санаа ба хайр сэтгэл тавигдаа. Герман хэлтний утга зохиолыг дэлхийн тавцанд яригдах, магадгүй тэргүүлэх эгнээ рүү түлхэн оруулах үйлсэд хамгийн том гавъяэ бай-гуулсан эрхмүүдээр Гёте, Шиллер хоёрыг тооцдог юм билээ. Вольфганг Гёте, Фредрих Шиллерхоёр шүүдээ. Гёте Фауст-аараа хүн төрөлхтөнд ямархуу хэмжээний бэлэг барьсныг энд дурьдах гэсэнгүй. Харин тэдгээр суутнуудын нэг Фредрих Шиллерийн Хар санаа ба хайр сэтгэл-ийг монголчууд өөрсдийн тайзнаа ахин амилуулсан нь л энэ удаагийн сэдэв юм. Одоогоос олон жилийн өмнө нэрт жүжигчин Н.Сувдын бүтээж байсан Луиза энэ удаа хувь заяа-ны эрхээр жүжигчин У.Уранчимэгт иржээ. Луиза бол залуу эмэгтэй жүжигчдийн мөрөөдлийн дүр. Тэдний хусэл мөрөөдлийг Жулеттагаас дутахгүй эзэмддэгдүрлдээ. Сувдын рекордод У.Уранчимэг хүрсэн үү, үгүй юу гэдгээс илүү өер нэ-гэн асуулт үзэгчдийн емнө гарцаагүй гарч ирэв. Энэ бол театр У.Уранчимэгээс өөр жүжиг-чингүй болчихсон юм биш биз гэх жирийн ч юм шиг асуулт байлаа. Төатрт ороод ирмэгц мөнөөх л У.Уранчимэг зогсч байх нь бүх л бүтэн нэг улс орны нүүрийг тахалж байдаг театрын хувьд сонирхолтой анхэарлын тэмдэг ч байж мэдэх юм. Гэвч театр жүжигчнээр ангаж байгаагийн буруу жүжигчин У.Уранчимэгийн буруу биш билээ.
Мэдээж манай оронд гаднаас олон арван зочид гийчид ирж буцаж байдаг. Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатарт ирсэн зочдоос Дэлхийн банкны ерөнхийлөгч хамгийн их анхаарал татаж байлаа. Түүний манай улсад хийсэн айлчлалыг улс төр, бизнөсийн хүрээнийхэн өндрөөр үнэлж байна. Ийнхүү бидний амьдралаас олон олон үйл явдлаар дүүрэн бас нэгэн долоо хоног явж одлоо.
Уншигч таны шинэ долоо хоногийн амьдрал амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай. Танд сайн сайхныг хүсье.
(өдрийн сонин 2004.10.25 263)