Монгол бүсгүйн үзэсгэлэн 45 нас хүрлээ

Уг дуу хэрхэн бүтсэн талаар зохиогчтой уулзаж сонирхлоо.
Энэ нь түүний анхны уран бүтээл төдийгүй хамгийн олонд түгсэн дуу аж. Тэрээр уг нь малын их эмч мэргэжилтэй бөгөөд олон жил ХАА-н сургуульд багшилсан нэгэн. 1959онбуюу Монгол бүсгүйн үзэсгэлэн дуу төрөх үед түүний үеийн залуус Цэнгэлтэй үдэш дууг их дуулдаг байжээ. Энэ дуу шиг залуучуудын дуулах дуртай дуу зохиох юмсан гэж бодсоор гэж нэлээд хоног бодож яваад нэг л өдөр бичсэн гэнэ. Тэрээр Би тэр үед 25 настай байлаа. Эхнэртэйгээ танилцаад удаагүй байсан болохоор түүнийгээ бодож бай-гаад л бичсэн. Хувь тохиолоор энэ дуу Мартын-8-ны урд өдөр радиогоор цацагдаж олны хүртээл болж байсан. Зохиогдсноосоо хойш нэг жилийн дараа Г.Алтанхуяг (тэрбээр долдугаар ангийн сурагч байсан) ая хийж, Б.Зангад гуай дуулсан нь тэр. Дараа нь 1990 оны дундуур С.Батсүх дуулсан. Уг дуу бүтээхэд анхаарсан нэг зүйл бол тэр үеийн яруу найрагчид эмэгтэйчүүд, эхчүүдийг магтан дуулахдаа мойл хар нүдтэй, савхан нарийн хуруу-тай гэж зүйрлэн бичдэг байснаас аль болох зайлсхийж
Хараацайн жигүүр шиг тахиралдсан нарийн сайхан хөмсэг
Үйлэнд урнаа илчилсэн сүмбэн цагаан хуруу… гэж бичсэн. Үүний дараа яруу найрагч Д.Пашка,
Хонон өнжин ширтэн суумаар
Хонин бор нүдний харцаар…гэж бичсэн. Бид хоёрын шүлэгний өнгэ тухайн үедээ багахан шинэчлэл авчирсан гэж боддог хэмээсэн юм. З.Нямцэрэн гуайн уран бү-тээлийн дийлэнх хэсгийг хүүхдийн шүлэг, үргэлжилсэн үгийн зохиол эзэлдэг юм байна. Тэрээр өдгөө арав гаруй дууны ном гаргасан бөгөөд эдгээрээсээ 70 дууг түүвэрлэн удахгүй ном гар-гахаар төлөвлөөд байгаа гэнэ. Мэн сүүлийн үед залуучуудын стильд тохирсон дуу хийхийг голлон анхаарч байгаа юм байна. Ингэхийн тулд шинээр гарсан дуунуудын үгийг судалж аль болох түүнд ороогүй үг хэллэгийг өөрийн дуундаа оруулахыг хичээдэг гэнэ. Одоо түүнд ая зохиогч болон дуучнаа хүлээж байгаа олон бүтээл байгаа бөгөөд хамгийн сүүлд бичсэн Хайр дууны шүлгийг дор нийтэллээ. Монгол бүсгүйн үзэсгэлэн дуунаас нь дутахаар-гүй Халхын сайхан хүүхнүүд хэмээх нэгэн сайхан дууг нь Монгол улсын гавьяат дуучин С.Батсүх саяхан амилуулаад байгаа бөгөөд энэ дуугаа зохиогч хоёр хоногийн өмнө FМ радиод захиалга өгч сонссон аж. С.Батсүхийн дуулсан нь түүнд маш их таалагдсан учраас Хайр дуугаа мөн дуулж өгнө гэтэгт найдаж байгаагаа манай сониноор уламжилсан юм.
ХАЙР
Амрагаа, би чинь мартаагүй ээ
Амиа тасартал
мартахгүп Аньсаганд хурсан нупимс минь
Аягаа халиад батална
Дахилт
Хөлгүй цэнхэр далайд
Живэх нь үгүй хайр минь
Хэлгүй цэнгэг агаэрт
Хэвэх нь үгүй хэпр минь
Хайр аа би чинь мартаагүй
Хорвоог бутартал мартахгүй
Зүрхэнд амилсан ижил сэтгэл нь
Зүйж эвлээд нотолно. Дахилт
Ханиа би чинь мартааггүп ээ
Хойд төрөлдөө ч мартахгүи
Үй үгүй амин сэтгэл минь
Үхлээс харамлаад тэмцэлдэнэ.
Дахилт
(өдрийн сонин 2004.10.25 263)